Улс төр

August, 2013

  • 27 August

    Казакстан улсын ЭСЯ байгуулах газрыг удахгүй шийдвэрлэж өгнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Каллибек Ибрагимович Кобландиныг хүлээн авч уулзлаа. Монгол улс БНКУ-тай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд тэр дундаа Улаанбаатар хот Астана хоттой сайн хөршийн харилцаатай ажиллаж ирсэн юм. Уулзалтаар элчин сайд, ноён Каллибек Ибрагимович Кобландин Монгол Улсад өөрийн Элчин сайдын яамыг …

  • 27 August

    Юнь Ань мужтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана

    БНХАУ-ын Юнь Ань мужийн Куминь хотын Ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн дэд дарга Чэн Юуньчуан тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзлаа. Юнь Ань мужийн төлөөлөгчдийн хувьд Улаанбаатар хотод анх удаагаа айлчилж байгаа юм. Юнь Ань муж нь Хятад улсын баруун өмнөд хэсэгт оршдог бөгөөд 47 сая …

  • 27 August

    Сайдынхаа аялалаас хэтэрдэггүй Гадаад харилцааны яам

     -Сайдынхаа аялалаас хэтэрдэггүй Гадаад харилцааны яам-  Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн бүтцийн сайд нартаа “Ээлжийн амралт, хагас сайн өдөр гэж байхгүй. Чи гадаад гэдэг улсад явах шаардлага гарвал жилд хоёроос илүү явахгүй. Тиймээс ажил хийхийн тулд иймэрхүү асуудал ярьж байгаа гэдгийг ойлго. Түүнээс биш хоосон тоотой хөөцөлдөж, албан тушаал хувааж авах гэж байгаа юм биш. Тэр ч бүү хэл Засгийн газрын …

  • 24 August

    Ч.Улаан сайд Солонгос улсад нурууны хагалгаанд оржээ

    Солонгосын Кёнгбукду аймаг өнгөрсөн оны 3 сараас эхлэн Күми хотын Нэгдсэн төв эмнэлэгт гадаадаас   эрүүл мэндийн чиглэлээр ирэх  жуулчдыг  хүлээн авахаар болж  ойрын хөрш Хятад, Монгол  орнуудад  сурталчилгаагаа  хийж байгаа   билээ. Үүний ачаар Монголоос л гэхэд энэ оны 8 сарын дундуур 10 гаруй иргэд ирж эмчлүүлээд байгаагийн дотор Монгол улсын Сангийн сайд Ч.Улаан багтжээ. Тэрээр өнгөрсөн 16-ны өдөр …

  • 24 August

    Засгийн газраас “Байгальд халгүй” техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт даалгалаа. Жагсаалтад нийт 41 нэр төрлийн техник, тоног …

  • 23 August

    УИХ-ын дарга З.Энхболд Монголын залуучууддаа баярын мэнд дэвшүүллээ

      Монголын залуучуудын эв нэгдлийн баяр–“Залуучуудын өдөр” тохиож буйтай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооны удирдлага, гишүүн дэмжигчид, Монголын нийт залуучууддаа баярын мэндчилгээ дэвшүүлье. Түүхийн үе бүрт залуучуудын идэвхитэй хөдөлгөөн, хүсэл тэмүүлэл нь эх орондоо шинэчлэл, ардчиллыг авчирч, эх орны хөгжлийн гол хүч, түшиг тулгуур, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний баталгаа болж ирсэн билээ. Монголын залуучуудын байгууллага залуучуудынхаа зорилго тэмүүлэлтэй ажиллаж, амьдрах …

  • 23 August

    УИХ-ын дарга З.Энхболд бүтээн байгуулалтын ажилтай танилцав

        Улсын Их Хурлын дарга З.Энхболд нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажил болон “Эрэл” ХХК-ийн Асфальт, төмөр бетон эдлэл, тоосгоны үйлдвэрүүдтэй танилцлаа. Тэрэбээр энэ үеэр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 7 дугаар хорооллын барилгажилтын үйл явц, Ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуулийн бохирын асуудлыг шинэ технологи ашиглан шийдвэрлэж байгаа байдал, Буянт-Ухаа дахь авто зам, төрөх эмнэлгийн …

  • 23 August

    Засгийн газар хуралдаж байна

       Засгийн газрын хуралдаан бямба гаригт хуралддаг уламжлалтай ч сүүлийн хоёр долоо хоног баасан гаригт хуралдаж байна. Засгийн газрын хуралдаан эхлээд байна. Хуралдаанаар хөрөнгө оруулалт, эдийн засаг зэрэг 16 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудал № Хэлэлцэх асуудал   Засгийн газрын гишүүн   1. “Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай Ч.САЙХАНБИЛЭГ Дипломат …

  • 22 August

    М.Зоригт гишүүн нутгийн оюутнаа гэртээ амьдруулна

       УИХ-ын гишүүн М.Зоригт нутгийнхаа шинээр их сургуульд элсэн суралцах гэж буй нэг оюутныг гэртээ амьдруулахаар болжээ. Эрхэм гишүүн УИХ-ын сонгуульд өөрийн төрсөн нутаг Сүхбаатар аймгаас сонгогдсон ба нутгийнхаа оюутныг гэртээ амьдруулж, сурч боловсроход нь ихээр дэмждэг байна. Тэрээр өмнө нь мөн хоёр оюутан төгсгөжээ. Энэ талаар М.Зоригт гишүүн цахим хуудастаа “Нутгийн шинэхэн оюутан хүүхдийг гэртээ авлаа. Урьд нь хоёр …

  • 22 August

    МАН-ын Шинэчлэлийн хороо Хөвсгөл аймагт салбараа нээлээ

       МАН-ын Шинэчлэлийн хороо энэ сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэчлэлийн өргөө гэрээ барьж, намынхаа шинэчлэлийн асуудлаар иргэдээс санал бодлоо сонсож эхэлсэн байна. Энэ үеэр МАН-ын шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” улс төрийн илтгэл тавьж,нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.  МАН-ын Шинэчлэлийн хорооны залуустай уулзаж танилцсан Хөвсгөл аймгийн нутгийн иргэд тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид …

  • 22 August

    Ц.Оюунгэрэл, Л.Болд нар УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барина

        УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын санаачлан боловсруулсан “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барина. Гишүүд өнөөдөр 09:40 цагт хуулийн төслийг гардуулан өгөх юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 21 August

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсад айлчилна

       Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлал ирэх есдүгээр сарын 11-14-ны хооронд үргэлжилнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөөд байна. Мөн Ерөнхий сайд Японы Эдийн засгийн байгууллагуудын болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн …

  • 20 August

    “Ардчилсан боловсролыг өсвөр үеийнхэнд олгох хөтөлбөр” -ийн 20 жилийн ой болно

       Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.БуяндалайГерманы сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбооны төлөөлөгч Дитер Физингер болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай “Хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө, Монгол орны өсвөр үеийг хөгжүүлж, нийгэмдээ төлөвшсөн иргэн болоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье. Та …

  • 20 August

    Тайландын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад айлчилж байгаа Тайландын Вант Улсын Үндэсний Ассамблей дэх Тайланд-Монголын найрамдлын бүлгийн дарга Сомбуун Утайвианкул тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд тохиож буйг онцлоод Монгол Улс 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс хоёр орны ард …

  • 20 August

    ТӨХ-ноос мэдээлэл хийнэ

       Алдагдалтай ажиллаж буй компаний талаар болон алдагдлыг бууруулах арга хэмжээ, бусад менежмежнтийн талаар ТӨХ-ны зүгээс маргааш буюу наймдугаар сарын 20-ны 11 цагаас ТӨХ-ны байран дахь 409 тоот өрөөнд мэдээлэл хийнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн байдлаар 14 компани нь нийтдээ жилд 50 …