Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-д оролцохоор ОХУ-ыг зорин ирсэн анхны баг тамирчид нь Лалын Бүгд Найрамдах Иран улсын баг тамирчид боллоо. “ДАШТ-д орохын тулд бидэнд олон жилийн нөр их хүч хөдөлмөр шаардагдсан. Дэлхийн аваргууд цуглардаг гайхалтай гэр бүлийн нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна. Түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтыг үзүүлэхэд бид хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Тэмцээний бүх оролцогч …
Спорт
June, 2018
-
7 June
В.Путин “ДАШТ-2018”-ын хүчтэй өрсөлдөгчдийг нэрлэв
Аргентин, Бразил, Герман болон Испанийн багуудыг Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэж үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын хэвлэл мэдээллийн корпорацад ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. “ДАШТ-2018-д ямар баг ялах вэ гэдэг асуултад хариулахад хэцүү. Латин Америкийн багууд болох Аргентин, Бразил гэх мэт олон өрсөлдөгч бий. Өмнөх ДАШТ-д Германы баг гайхалтай тоглосон билээ. Түүнчлэн Испанийн баг маш сайхан тоглолтыг үзүүлсэн. Өөр хүчтэй өрсөлдөгчид гарч …
-
7 June
Тристан Томпсон: Тэр үнэхээр тэнэг асуулт байсан
Тристан Томпсон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын тоглолтод тийм ч одтой байгаагүй. Гэтэл тоглолтын дараа сэтгүүлч "Кливлэнд Кавальерс"-ын том залуугаас Стефен Карригийн эсрэг хамгаалж тоглохдоо өөрийгөө юу ч хийгээд нэмэргүй гэдгийг ойлгосон уу гэж асуугаад уурыг нь хүргэсэн билээ.
-
6 June
Зидан: “Реал”-ын амжилтын нууц уйгагүй ажиллагаа, авьяаслаг хөлбөмбөгчдөд оршдог
Испанийн хөлбөмбөгийн “Реал” клуб уйгагүй дасгал сургуулилт, тоглогчдын авьяас чадварын үр дүнд аваргуудын Лигид гурав дахь удаагаа ялалт байгуулж чадлаа хэмээн Английн “Ливерпуль”-ийг 3:1-ээр хожсон тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр мадридын клубын ерөнхий дасгалжуулагч Зинедин Зидан өөрийн бодлыг илэрхийлэв.
-
6 June
ДАШТ-2010-ийн үеэр цэнгэлдэхэд 750 мянган шар айраг борлуулагджээ
Хөлбөмбөгийн ДАШТ нь дөрвөн жилд нэг удаа тохиодог, дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын наадмын нэг билээ. Энэ оны тэмцээний нээлт зургадугаар сарын 14-нд болно.
-
6 June
Неймар гоолдож, Хорватыг хожлоо
ОХУ-д энэ сарын 14-нд хөлбөмбөгийн ДАШТ эхлэх билээ. Дэлхийн аваргын өмнө шигшээ тоглолт Бразилын шигшээ Хорваттай нөхөрсөг тоглолт хийлээ.
-
6 June
Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлах ёслолоо хийжээ
Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж байсан Шёотэнро Д.Нямсүрэнгийн зодог тайлах ёслол өнгөрөгч долоо хоногт Токио хотод болсон билээ. Тэрбээр бэртэл гэмтэл, эрүүл мэндийн байдлаас болж өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн зодог тайлж, Фүжишима дэвжээнд багшлах болжээ. Д.Нямсүрэн 2001 оноос эхлэн сүмод барилдаж эхэлсэн. Тэрбээр жюүрёод хоёр башё дараалан түрүүлж байсан юм. Мэргэжлийн дээд зиндаанд 25 башё барилдсан Д.Нямсүрэнгийн хувьд цаашид хүчтэй сүмоч төрүүлэн гаргахын төлөө ажиллах болно гэдгээ амлажээ.
-
6 June
Шон Ливингстон 100 хувьтай довтолж байна
Голдэн Стэйт Уорриорс багийн тоглогч Шон Ливингстон аваргын төлөөх эхний хоёр тоглолтод шидсэн бөмбөгөө алдаагүй 100 хувьтай довтолж байна. Тэрбээр эхний тоглолт 10 оноо, 2 самбар, 3 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 4-4 довтолгоог авсан бол хоёр дахь тоглолтод 10 оноо, 5 самбар, 1 дамжуулалт, 5-5 довтолгоог гүйцэтгэжээ. Цувралын дараагийн тоглолтод энэ сарын 7-ны өглөө буюу маргааш 09:00 цагт болно. …
-
6 June
Серена Уильямс тэмцээнээ цааш үргэлжлүүлж чадахгүй болжээ
Мэргэжлийн талбайн теннисний Францын нээлттэй тэмцээн Парист үргэлжлэн явагдаж байна. Энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн өндөрлөхөд зургаан өдрийн тоглолт үлдлээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нар оноолт таараад байсан. Хоёр теннисчний тоглолт өнгөрсөн шөнө болох байсан ч Серена хэвлэлийн хурал хийж, тэмцээнийг өндөрлүүлснээ мэдэгдсэн. Тэрбээр “Харамсалтай нь миний цээжний булчин …
-
5 June
Хөлбөмбөг үзэх гэж ажлаасаа чөлөө авч болно гэжээ
Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын үеэр үндэснийх нь шигшээ баг оролцсон тоглолтуудыг Бразилийн төрийн албан хаагчид ажлаасаа чөлөө авч үзэх боломжтой гэнэ. Энэ тухай “Diario Oficial da Uniao” сонин мэдээлэв.
-
5 June
“FOOTBALL FAN DAY” өдөрлөг маргааш болно
Хөлбөмбөгийг дэлхийн хамгийн агуу спорт болгодог гол хүчин зүйлүүдийн нэг бол ногоон талбайд зүрх сэтгэлээ зориулсан сая сая хөгжөөн дэмжигчид билээ. Хөлбөмбөгийг тоглогчид, дасгалжуулагчид, шүүгчид ногоон талбайд цогцлоодог ч хөгжөөн дэмжигчид амилуулдаг юм. Тэр ч утгаараа Монголын Хөлбөмбөгийн Холбоо хөгжөөн дэмжигчиддээ зориулсан “FOOTBALL FAN DAY” өдөрлөгийг маргааш 20:00 цагт гэрэлт цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Хөлбөмбөгт хайртай дуртай хэн бүхний өмнө нээлттэй уг өдөрлөгт оролцоход ямар нэгэн төлбөр хураамж …
-
5 June
Английн хөгжөөн дэмжигчид Орост заавал ирнэ
Английн хэвлэлүүдэд сөрөг мэдээллүүд гарч байгаа боловч манай шигшээ багийн жинхэнэ хөгжөөн дэмжигчид ДАШТ-2018-ыг үзэхээр Орост ирэх болно гэж Английн шигшээ баг болон “Манчестер Юнайтед” багт хамгаалагчаар тоглож байсан Уэс Браун мэдэгдлээ. ДАШТ-ийн үеэр хөгжөөн дэмжигчид биеэ хэрхэн авч явах вэ гэсэн сэдвээр Британийн хэвлэлүүд өмнө нь нэг бус удаа өдөөн хатгасан агуулгатай материалуудыг нийтэлсэн юм. Тухайлбал, 4 дүгээр сард …
-
5 June
Бөхчүүд аваргаас салахгүй байгаагийн “шалтгаан”
Сэвтээж болохгүй ариун Монгол бөхийн дэвжээг начины найраа, допингийн тохироо, цолны эрх дархаараа сэвтүүлж ирсэн эрхмүүдийн үнэн төрх өнөөдөр ил болж байна. Тэд ард түмнээ ч хоёр хуваалаа, ариун цагаанаар барилдаж яваа залуусаа ч нухчин дарлаа. Бөхчүүд яг үнэндээ хоёр хуваагдсан уу гэвэл үгүй. Учир нь хорин жилийн турш бөхийн холбоо гэгчийг байгуулж бөхчүүдийг өнгө, мөнгөөр нь ялгаж, элдэв шантаажаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл