Спорт

June, 2018

  • 5 June

    Хөлбөмбөг үзэх гэж ажлаасаа чөлөө авч болно гэжээ

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын үеэр үндэснийх нь шигшээ баг оролцсон тоглолтуудыг Бразилийн төрийн албан хаагчид ажлаасаа чөлөө авч үзэх боломжтой гэнэ. Энэ тухай “Diario Oficial da Uniao” сонин мэдээлэв.

  • 5 June

    “FOOTBALL FAN DAY” өдөрлөг маргааш болно 

    Хөлбөмбөгийг дэлхийн хамгийн агуу спорт болгодог гол хүчин зүйлүүдийн нэг бол ногоон талбайд зүрх сэтгэлээ зориулсан сая сая хөгжөөн дэмжигчид билээ. Хөлбөмбөгийг тоглогчид, дасгалжуулагчид, шүүгчид ногоон талбайд цогцлоодог ч хөгжөөн дэмжигчид амилуулдаг юм. Тэр ч утгаараа Монголын Хөлбөмбөгийн Холбоо  хөгжөөн дэмжигчиддээ зориулсан “FOOTBALL FAN DAY” өдөрлөгийг маргааш 20:00 цагт гэрэлт цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Хөлбөмбөгт хайртай дуртай хэн бүхний өмнө нээлттэй уг өдөрлөгт оролцоход ямар нэгэн төлбөр хураамж …

  • 5 June

    Английн хөгжөөн дэмжигчид Орост заавал ирнэ

    Английн хэвлэлүүдэд сөрөг мэдээллүүд гарч байгаа боловч манай шигшээ багийн жинхэнэ хөгжөөн дэмжигчид ДАШТ-2018-ыг үзэхээр Орост ирэх болно гэж Английн шигшээ баг болон “Манчестер Юнайтед” багт хамгаалагчаар тоглож байсан Уэс Браун мэдэгдлээ. ДАШТ-ийн үеэр хөгжөөн дэмжигчид биеэ хэрхэн авч явах вэ гэсэн сэдвээр Британийн хэвлэлүүд өмнө нь нэг бус удаа өдөөн хатгасан агуулгатай материалуудыг нийтэлсэн юм. Тухайлбал, 4 дүгээр сард …

  • 5 June

    Бөхчүүд аваргаас салахгүй байгаагийн “шалтгаан”

    Сэвтээж болохгүй ариун Монгол бөхийн дэвжээг начины найраа, допингийн тохироо, цолны эрх дархаараа сэвтүүлж ирсэн эрхмүүдийн үнэн төрх өнөөдөр ил болж байна. Тэд ард түмнээ ч хоёр хуваалаа, ариун цагаанаар барилдаж яваа залуусаа ч нухчин дарлаа. Бөхчүүд яг үнэндээ хоёр хуваагдсан уу гэвэл үгүй. Учир нь хорин жилийн турш бөхийн холбоо гэгчийг байгуулж бөхчүүдийг өнгө, мөнгөөр нь ялгаж, элдэв шантаажаар …

  • 5 June

    Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн Европын цомын аварга шалгаруулах тэмцээн Испанийн Мадрид хотод зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг  Белгийн Софи Жураг ялснаар хүрэл медаль хүртлээ. Казахстан улсаас Европын цомын аварга шалгаруулах тэмцээнд найман эмэгтэй жүдоч барилдсан ч Г.Отгонцэцэг ганцаараа медаль хүртжээ.    

  • 4 June

    Хүүхдийн баярын өдрөөр 570 орчим хүүхэд спорт арга хэмжээнд оролцлоо

    Жил бүр уламжлал болгон явуулдаг “Олон улсын хүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын үеэр хүүхэд багачуудад зориулсан биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгууллаа. Баярын нэгдсэн арга хэмжээнд 14 цэцэрлэгийн 480 хүүхэд багачууд Уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлэх тоглолтоор оролцлоо. Дээрх баярын нэгдсэн арга хэмжээний үеэр Дугуй, Сагсан бөмбөг, Бадминтон, Софт теннис, Хөлбөмбөг, Шатар, Ширээний шагайн наадгай, Ширээний теннис, Киндамогийн тэмцээнүүдийг тухайн …

May, 2018

  • 28 May

    Н.Төгсцогт Колумбын боксчинг ялав

    Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт энэ сарын 26-ны өдөр АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотноо болсон мэргэжлийн боксын тэмцээнд Колумбын боксчин Оскар Эскандонтой тулаан хийж  ялалт байгууллаа. 10 үе үргэлжлэх байсан тулааны эхнээс Н.Төгсцогт илүүрхэж гуравдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ. Н.Төгсцогт энэ удаагийн тулаанд өмссөн хар өмсгөлдөө Д.Банди агсны хөргийг залжээ. Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус …

  • 28 May

    Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь арслан түрүүллээ

    Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард энэ барилдааныг МҮБХ-ноос  зохион явуулдаг юм. Энэ удаагийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Соронзонболд, Улсын харцага Бат-Өлзий, Улсын харцага Гантулга нарын 128 хүчит бөхчүүд барилдсан юм. Ийнхүү хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Улсын арслан …

  • 25 May

    Асашёорюү Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүлэв

    Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод үргэлжлэн явагдаж байна. Зуны тэмцээний  жониндан (доороосоо хоёр дахь) зиндааны барилдаан өндөрлөж, Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүллээ. Жониндан зиндааны барууны 42-т бичигдэж байгаа  Сасакиямаг шитатэнагэ мэхээр давж, түрүүлснээр ирэх тэмцээнд сандамэд дэвшин барилдахаар боллоо. Хоошёорюү С.Бямбасүрэн Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү юм. Өнөөдөр жониндан зиндаанд түрүүлсэн С.Бямбасүрэнд Асашёорюү Д.Дагвадорж “Зээ …

  • 25 May

    Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан цуцлагдав

    Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын аваргуудад зориулсан хүндэтгэл үзүүлэх” барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов зарласан. Тэгвэл өчигдөр барилдааныг цуцалсан талаар Үндэсний бөхийн холбооноос олон нийтэд мэдээллээ.  Үндэсний бөхийн холбоо 1994 оноос эхлэн аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү барилдаан 2003 оноос хойш эхлэн Монгол Улсын нисэх хүчний өдөрт зориулан зохион байгуулагдах болсон. Тэгвэл …

  • 24 May

    Ж. Бямбасүрэн Лхоце хайрханыг эзэлжээ

    Уулын спортын мастер Ж. Бямбасүрэн энэ сарын 16-ны өдөр дэлхийн дээвэр  гэгдэх Эверестэд гарсан билээ. Тэгвэл энэ сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:36 цагт дэлхийн дөрөв  дахь өндөр уул Лхоце хайрханы 8516м оргилыг эзэлжээ. Лхоце уул нь өмнөд хэсгээрээ Эвересттэй холбогддог бөгөөд Түвд –Хятадын хил дээр оршдог аж. Монголын уулчдаас 2013 онд ОУХМ Л.Баярсайхан найм хоногийн зайтай дэлхийн 14 дэх оргил Шишапангма (8027 м), зургаа дахь оргил Чи Оюу-д (8188 м) …

  • 23 May

    Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

    Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн гуравдугаар сард 31 бөхийг допингийн шинжилгээнд хамруулж таван бөхөөс Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн гэж мэдэгдсэн юм. БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Сайнбаяр “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн юм. Харин улсын заан Б.Пүрэвсайхан …

  • 22 May

    С.Цэрэнчимэд цэргийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

    Чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотын ЦСКА-гийн “Игровой” спортын ордонд болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн тэмцээнд 22 орны 330 гаруй тамирчид өрсөлдлөө. Монголын армийн баг болох “Алдар” спорт хорооны тамирчид цэргийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль, эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орсон амжилтыг үзүүллээ. Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн аварга …

  • 19 May

    ФИБА 3х3 “Улаанбаатар” гранпри тэмцээн ирэх сард болно

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Улаанбаатар” дэлхийн гранпри тэмцээн ирэх сарын 02-03-ны хооронд Улаанбаатар хотноо  болох гэж байна. “Улаанбаатар” гранпри тэмцээн 2018 оны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буйгаараа онцлог. Манай оронд болох тус тэмцээнд Дэлхийн аварга Серби, Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонези, Монгол гэсэн шилдэг 12 баг оролцоно. Нийт 20,000 долларын шагналын сантай “Улаанбаатар” …