Спорт

May, 2018

  • 10 May

     11 настай хүү өсвөрийн шатарчдын дэлхийн аварга боллоо

    Албани улсын Дуррес хотноо сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сурагч Лхагважамцын Очирбат амжилттай оролцож, дэлхийн аваргын алтан цомыг эх орондоо авчирлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-29-ний хооронд болсон энэхүү тэмцээнд 40 орны 387 тоглогч оролцсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оюун ухаанаа сорьсон байна. Тэмцээний 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Цэцэн нүүдэл” …

  • 10 May

    Д.Сумъяа, М. Уранцэцэг нар дэлхийн чансааг дахин тэргүүлэв

    Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчлэгдсэн чансааг гаргалаа. Уг чансаагаар манай эмэгтэй жүдочид дэлхийд тэргүүлэгч гэдгээ дахин харууллаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа нар жиндээ тэргүүлжээ. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа жиндээ 6911 оноогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний ард Японы тамирчин Цукаса Ёшида 5460 оноогоор удаалсан байна. Мөн түүний хувьд эмэгтэй жүдочдыг өндөр …

  • 9 May

    Сагсан бөмбөгийн холбоо нэгдэх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Спорт ба эрүүл монгол үндэстэн” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа болон биеийн тамир, спортын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, тамирчин, дасгалжуулагч, иргэдийн төлөөлөгчид оролцов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж: Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Монгол Улс …

  • 5 May

    Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

    Албани улсын Дуррис хотноо болсон шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай шатарчид хос алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. Тэмцээнд 40 орны 387 шатарчин сурагчид оюун ухаанаа сорьсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцсон юм. Сурагчдын ДАШТ-ий стандарт төрлийн 13 хүртэлх насанд “Төв” клубын тамирчин тус тэмцээний хошой аварга, дэлхийн шатрын холбооны дэд мастер Д.Мөнхзул түрүүлж алтан медаль хүртэн Дэлхийн шатрын …

  • 3 May

    Нацү башёг Какүрюү М. Ананд тэргүүлнэ

    Мэргэжлийн сумо бөхийн холбооны Нацү башё энэ сарын 13-нд эхэлнэ. Энэ башёг гуравдугаар сарын тэмцээнд түрүүлсэн ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдах юм. Харин барууны жигүүрийг Хакүхо М.Даваажаргал магнайлах бол зүүний дагаварт Кисенасато бичигджээ. Япон аваргын хувьд сүүлийн хэдэн башёд бэртлийн улмаас барилдаагүй болохоор байдал тун хүнд байгаа. Ичиножёо А.Ичинноров маань сэкивакэ цолтой хүч үзнэ. Дээд зиндаанд барилдах бусад Монгол бөхчүүдийн …

  • 1 May

    Сэтгүүл зүйн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын дунд спортын тэмцээн болов

    Монгол Улсад сэтгүүлзүйн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын аварга шалгаруулах сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим, төгсөгчдийн холбоотойгоо хамтран анх удаа зохион байгуулсан уг тэмцээнд МУИС, ОТИС, СУИС болон ХИС-ийн багууд өрсөлдсөн юм. Тэмцээнд төрөл тус бүрээр төгсөгчдийн болон оюутнуудын багууд оролцож шилжин явах цомын төлөө гал гарсан …

April, 2018

  • 28 April

    11 настай монгол охин Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо

    Жюү жицүгийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдож байна. 10 дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд манай улсаас анх өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу нийт 50 тамирчин, эцэг эх албаны хүмүүс нийлсэн 65 хүний баг оролцож байна.  4-р сарын 20, 21-ний өдрүүдэд “World Kids Festival” буюу дэлхийн хүүхдийн их наадам зохиогдож 50 гаруй орны 1300 …

  • 28 April

    Л.Одгэрэл Азийн спортын наадмын шүүгчээр ажиллана

    Азийн спортын 18 дахь удаагийн наадам ирэх наймдугаар сард Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад болох билээ. Тус наадмын спортын төрлүүдэд ажиллах шүүгчдийн нэрс тодорч эхэллээ. Хүндийг өргөлтийн төрлийг анх удаа монгол эмэгтэй шүүгч шүүхээр болжээ.Тодруулбал, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл юм. Түүний хувьд Монголын анхны эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан, өнгөрсөн оны “Бөртэ-Чоно” наадмын эзэн гээд олон анхдагчын нэг …

  • 27 April

    ИБРА-гүй дэлхийн аварга болно

    Шведийн хөлбөмбөгийн холбоо ДАШТ оролцох Шведийн бүрэлдэхүүнд Златан Ибрагимович багтаагүй болохыг зарлалаа. Шведийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Ибра Euro 2016 тэмцээний дараагаар шигшээ багаасаа зодог тайлсан. Гэхдээ тэрээр “Jimmy kimmel” тв-шоунд оролцох үеэрээ ДАШТ-нд тоглох болно гэж мэдэгдэж байсан юм. Харин өнөөдөр Шведийн хөлбөмбөгийн холбооноос түүнийг ДАШТ-д оролцохгүй болохыг мэдэгджээ. Шведийн хөлбөмбөгийн спортын албаны дарга Lars Richt “Би Ибра-тай …

  • 24 April

    П.Орхон гуравдугаар сарын шилдэг тамирчнаар шалгарлаа

    Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа билээ. Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/, П.Тэмүүжин /тэквондо/ нар тус тус хүртэж байсан билээ. …

  • 23 April

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээ

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан Дагина” цом өнөөдөр Монголд ирлээ. Алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 11:00 цагт, Шангри-Ла зочид буудалд 13:00 цагт танилцуулах юм байна. МХБХ-ны ногоон талбайд болох арга хэмжээний хөтөлбөр: 10:00 Оддын хөлбөмбөг 11:00 ДАШТ-ий цом талбайд ирэх (МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ) 12:30 МХБХ-ны супер цомын тоглолт (Эрчим – Улаанбаатар Сити) болно. Алтан дагина цом Монголоос Хятад, Японоор …

  • 21 April

    “Монголын Мистер-2018” УАШТ өнөөдөр болно

    “Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн өнөөдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болох юм. “Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна. Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3.000.000 сая төгрөг дагалдана. Бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд …

  • 20 April

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмыг зохион байгуулна

     Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү наадмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар, “Гранд Чайна Спортс” ХХК, Монголын Үндэсний Паралимпийн хороо, Дифлимпийн хороо, Тусгай олимпийн хороо хамтран зохион байгуулах аж. “Нэг бүс-Нэг зам” төслөөр болох Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадамд спортын найман төрөлд 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөх аж. …

  • 18 April

    Үндэсний спортын VI их наадам Хүй долоон худагт зохион байгуулагдана 

    Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах хорооны хоёрдугаар хурал БСШУСЯ-нд өчигдөр боллоо. Хурлаар их наадмын зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ирэх наймдугаар сард хийхээр төлөвлөсөн “Нүүдэлчин” фестивалийн танилцуулга болон 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх зэрэг асуудлыг шийдвэрлэлээ. Их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд …

  • 17 April

    “MGL-1 FIGHT NIGHT №2” тулаан Спортын төв ордонд болно

    Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, SPS HD телевиз хамтран чансаа ахиулах 14 шилдэг тулаанчийн “MGL-1 FIGHT NIGHT №2” тулааныг 2018 оны 4 сарын 19-нд Спортын төв ордонд 19:00 цагт зохион байгуулах гэж байна. Холимог тулааны хамгийн хөнгөн жингийн 1 номерийн төлөө “Хөх чоно” клубын тамирчин Ц.Батнасан түүний эсрэг “Ширэн бээлий” клубын тамирчин А.Аюуш, мөн 77 кг жинд “Шандас дожо ТУНГАА …