Францын нийслэл Парис хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Удирдах товчоо хуралдаж, хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Нэн түрүүнд, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл болон сонгомол бөхийн барилдааны олимпийн ба олимпийн бус жинг шинээр хэлэлцэн баталсан байна. Мөн ирэх 2018 онд олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн, уралдааныг зохион байгуулах …
Спорт
August, 2017
-
26 August
ДАШТ: Г.Мандахнаран эхний тойрогтоо Канадын бөхтэй барилдана
“Парис-2017” бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар хүч үзнэ. Ингээд өнөөдөр зодоглох манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе. 65 кг ДАШТ-д анх удаа оролцож буй Нармандахын Лхамгармаа Агахусейн Мустафаевтай эхний тойрогт хүч үзэхээр боллоо. Түүнийг дийлбэл Болгарын Николай Куртев, Беларусийн …
-
26 August
ДАШТ: Э.Бэхбаяр дэлхийн аваргын хос медальтан боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд ийнхүү Лас Вегас 2015, Парис 2017 дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн болж байна. Э.Бэхбаяр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин боллоо. Түүний хувьд анхны багш, МонголУлсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа амжилтыг …
-
25 August
Допингийн шинжилгээний хариу гарчээ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх болон харваачдаас Монгол Улсын Баяр наадмын тухай хуулийн дагуу тэмцээний үеийн допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлсэн хариу гарчээ. БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас допингийн төрлийн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгдсэн байна. Энэ тухай албан бичгийг …
-
25 August
ДАШТ: Боксчдын сугалаа тодорчээ
Германы Хамбург хотноо өнөөдөр эхлэх насанд хүрэгчдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа тодорчээ. Дэлхийн аваргад Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор хилийн дээс алхсан. Тодруулбал, 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар тус тус тулалдана. Тэдний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах …
-
25 August
ДАШТ: Өнөөдөр манай дөрвөн бөх барилдана
“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр өндөрлөж, өнөөдөр эрчүүдийн барилдаан эхэлнэ. Өнөөдөр МУГТ Э.Бэхбаяр 57 кг-д, ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-д, О.Үйтүмэн 86 кг-д, Н.Золбоо 125 кг-д тус тус хүч үзэх юм байна. Ингээд манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе. 57 кг: МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны Улукбек Жолдошбековтой хүч үзэхээр боллоо. Түүнийг ялбал ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Бека Ломтадзе, залуучуудын …
-
25 August
ДАШТ :Манай эмэгтэй тамирчид багийн дүнгээр IV байр эзэллээ
Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парист үргэлжилж байгаа бөгөөд дөрөв дэх өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан болж, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөлөө.Эмэгтэйчүүдийн барилдааны хоёр дахь өдөр Монголын шигшээ багийн тамирчдаас 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл, Польшийн нээлттэй тэмцээн ОУТ-ий нэг алт, хошой …
-
24 August
Д.Отгонцэцэг эхний ялалтаа байгууллаа
Франц улсын нийслэл Парис хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ний 53 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг эхний барилдаанаа ЕАШТ-ий хошой хүрэл медальт Германы Нина Хеммертэй хийж, 8:6-гаар яллаа. Тэрбээр 1/8 шигшээд энэ жилийн Оросын аварга буриад бүсгүй Сталвира Оршуштай барилдана. Түүний өрсөлдөгч нь эхний тойрогт 2012 оны дэлхийн аварга Канадын Жессика Макдональдыг оноогоор цэвэр ялжээ.
-
24 August
Туркийн анхны Дэлхийн аварга дэвжээн дээр гэрлэх санал хүлээн авчээ
Парист болж буй чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д Туркийн Яасмин Адар дэлхийн дэвжээнээс гурван хүрэл медаль хүртсэн Беларусийн Василиса Марзалиуктай аваргын төлөө хүч үзсэн юм. Энэ барилдаан тун сонирхолтой өрнөж, эцсийн мөч хүртлээ тэмцэлдсээр 5:4-өөр турк эмэгтэй ялж, тус улсаас тодорсон анхны эмэгтэй дэлхийн аварга болсон юм.Түүнийг медалиа гардаж авсны дараа найз залуу нь болох клубийнх нь өсвөрийн …
-
24 August
Чөлөөт бөх ДАШТ : Өнөөдөр барилдах манай дөрвөн бөхийн сугалаа
“Парис-2017” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Ингээд манай тамирчдын сугалааг танилцуулья .48 кг: ОУХМ Э.Нарангэрэл эхний тойрогт Нидерландын Жессика Бласзкатай барилдана. Энэ жил 25 настай энэ бүсгүй хоёр жилийн өмнө 48 кг-д дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, Нидерландаас 28 жилийн дараа тив, дэлхийд медаль хүртсэн бөх болж байв. Хэрвээ түүнийг ялвал …
-
24 August
П.Орхон дэлхийн аварга боллоо
Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр, дараагийн тойрогт Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, шөвгийн Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр(13:0) ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын …
-
23 August
Өнөөдөр манай дөрвөн бөх барилдана
Францын нийслэл Парист болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан өнөөдөр болно. Өнөөдөр барилдах монголын дөрвөн бүсгүй жингээ үзүүлж, сугалаагаа татжээ. 55 кг-ын жинд Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины Татьяна Киттэй оноолт таарчээ. Түүнийг дийлвэл Турк, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай барилдана. 58 кг-д ОУХМ Алтанцэцэгийн …
-
22 August
Манай жүдочид өнөөдөр Унгар улсыг зорино
“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д оролцох Монгол Улсын шигшээ багийнхан өнөөдөр /2017.08.22/ Унгар улсыг зорино. “Говь” спорт цогцолборт үндсэн бэлтгэлээ базаасан жүдочдын түрүүч болон албаны хүмүүс энэ долоо хоногт багтан тэмцээн болох газарт тус тусын ээлжит нислэгээр очино. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотод болно. Эрэгтэйчүүдийн 22, …
-
18 August
Японы домогт бөхчүүд энэ удаагийн ДАШТ-д барилдахгүй
Франц Улсын Парис хотноо чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нд эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-д Японы домогт бөхчүүд зодоглохгүй гэдгийг тус улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч мэдэгдсэн байна. Тодруулбал, олимпийн наадмын гурван удаагийн, дэлхийн 13 удаагийн аварга С.Ёшида, олимпийн дөрвөн удаагийн, дэлхийн арван удаагийн аварга К.Ичо нар 2017 оны дэлхийн аваргыг өнжихөөр болжээ. Домогт тамирчдын оронд Япон …
-
15 August
Манай тамирчид чөлөөт бөхийн ДАШТ-д оролцохоор Парисыг зорилоо
Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр орноосоо мордлоо. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм байна. Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл