Спорт

October, 2017

  • 10 October

    Бодибилдинг фитнессийн дэлхийн аваргын тэмцээний багийн дүнгээр Монголчууд тэргүүллээ

    9 дэхь удаагийн Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 10-р сарын 3-наас 9-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 40 орны 400 гаад тамирчин оролцсон бөгөөд залуучууд, насан хүрэгчид, ахмадын нийт 42 ангилалаар тэмцээн зохион байгуулагдлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулагч орон Монгол улсаас нийт 64 тамирчин оролцсоноос 8 Алтан, 9 Мөнгө, …

  • 9 October

    2017 оны Засгийн газрын цомыг Сангийн яам хүртлээ

    Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Засгийн газрын цом-2017” тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болж өндөрлөлөө. 2005 оноос 13 дахь жилдээ болж буй уг тэмцээнийг энэ жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газар амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээж, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны …

  • 9 October

    Г.Угалзцэцэг гурав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

    Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Уг тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. 40 орны 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насанд 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм. Мөн Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, …

  • 5 October

    Уяачдын холбооны хариу бичиг Дорноговь аймгийн цагдаагийн газраас иржээ

    Морьтон монголчууд хэмээн дэлхийд гайхагддаг манай ард түмний адуу малаа маллах, хурдан морио уралдуулах, уналга эдэлгээндээ ашиглах аугаа өв соёлыг өвлөн уламжилж яваа буурал уяачдыг “Залуу хүүхэн, даргын охин хүчиндсэн” гэх хүн итгэмээргүй хэрэгт гүтгэсэн үйлдлийн талаарх мэдээлэл сүүлийн хэдэн өдрүүдэд цахим хэвлэлээр шуугиж байгааг нуух юун. Тодруулбал өнгөрсөн сарын 23-27 ны өдрүүдэд Хөх хотод болсон Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспод …

  • 5 October

    “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөг болно

    Улаанбаатар хотын 378 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг энэ сарын 7-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ. Бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл …

  • 4 October

    Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулна

    Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулахад бэлэн боллоо. Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг 10 дугаар сарын 3-9-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монголд анх удаа зохион байгуулах уг ДАШТ нь 134 орны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг маш том хүчтэй холбоо юм. Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо /World Bodybuilding Physique …

September, 2017

  • 30 September

    Д.Сумъяа, П.Орхон нар наймдугаар сарын шилдэг тамирчнаар тодорлоо

    Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын санаачилгын дагуу энэ оны 8-р сараас эхлэн тодруулж буй “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтаар Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон  Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар шалгарч шагнууллаа. …

  • 29 September

    Монголын уулчид Актругийн оргилд амжилттай гарлаа

     Оргилд амжилттай гарч үндсэн баазад бууж ирлээ Монгол улсын Гавьяат тамирчин, Монгол улсын анхны Seven Summiteer, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа ахлагчтай Монголын багийн нийт 13 тамирчин түүний дотор Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчид Хойд Чуйгийн нурууны ноён оргил Актру-д (д.т.д 4044 м) амжилттай авиралт хийж, оргилд гарсан байна. Бид энэхүү баярт мэдээг …

  • 27 September

    Д.Сумъяа: Элэг бүтэн, эрүүл саруул амьдрах нь миний эцсийн зорилго

    Олимпын наадмаас атгаад алдсан алтан медалиа энэ жил ДАШТ-ээс хүртэн, дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг “Өнөөдөр” сонин зочны хоймортоо урьж, ярилцлаа. “Рио-2016”-гийн дэвжээнд шилдэг нь байж, олимпын тэнгэрт Төрийнхөө далбааг мандуулсан хоёр гавьяатны нэг тэрбээр “За даа, миний амьдрал, тамирчны замналын талаар хэвлэлд нэлээд бичсэн, би ч ярилцлагадаа багагүй дурдсан. Амьдралаас минь сэдэвлэсэн “Цагаан …

  • 27 September

    Д.Батсүрэн дэлхийн аварга боллоо

    Энэ сарын 16-26-ны өдрүүдэд Уругувай Улсын Монтевидео хотноо болсон Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчаар ДШХ-ны Мастер Д.Батсүрэн тодорлоо. Тэмцээнд 53 орны шилдэг 400-гаад шатарчин эрэгтэй, эмэгтэй 14, 16, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Монголын шатарчин Д.Батсүрэн нээлттэй 14 хүртэлх насны ангилалд ур ухаанаа уралдуулан ийнхүү Дэлхийн аварга боллоо. Тэрбээр Монголын анхны эрэгтэй дэлхийн аварга болж …

  • 25 September

    Харүмафүжи Д.Бямбадорж дээд зиндаанд ес дэх түрүүгээ авлаа

    Есдүгээр сарын Аки башёд Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж түрүүлж, дээд зиндаанд ес дэх түрүүгээ авлаа. Тэрбээр озеки Гоэйдотой барилдаж, нэмэлт барилдааны үеэр учраа бөхөө татахад нь дагаж  унагаж, ес дэх удаагаа дээд зиндаанд түрүүллээ. Хоёр бөх өмнө нь 42 удаа барилдсанаас 31-д нь аварга Бямбадорж даваад байсан бөгөөд энэ удаа давж хоёр бөх ижилхэн 11 …

  • 22 September

    П.Орхон Дэлхийн аварга боллоо

    ОУХМ Пүрэвдоржийн Орхон Литва улсын Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  алтан медаль хүртэж  Дэлхийн аварга боллоо.  2014 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэрбээр чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь бөх боллоо. Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, Ганбаатарын Отгонжаргал нар …

  • 21 September

    Үндэсний спортын их наадмыг зохион байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав. Их наадамд бүх аймаг, дүүрэг, хүчний болон хууль сахиулах байгууллагын Биеийн тамир, спортын хороо зэрэг 35 …

  • 19 September

    Монголыг АНУ-д сурталчилж яваа сумоч У.Бямбажавыг “Алтан гадас” одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын Лос Анжелес хот дахь Сумо бөхийн холбооны гэрээт тамирчин Уламбаярын Бямбажавт Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ нэгэн үе Дайшёочи нэрээр барилдаж байсан өдгөө дэлхий нийтийн дунд хөгжиж буй сонирхогчдын сумод Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинд мандуулж, сурталчилсныг өндрөөр үнэлэн “Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас Сан Франциско хотноо суугаа Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 9 …

  • 19 September

    Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах 26 дахь удаагийн “Монголын мистер-2017” тэмцээн болж өндөрлөлөө. Ардчилалын салхитай анх сэвэлзэн залуус бие бялдрын өв тэгш байдлыг эрхэмлэн харьцангуй шинэ содон зүйл шиг санагддаг байсан уг спорт хүрээгээ тэлсээр өнөөдөр 26 дахь удаагийнхаа аваргуудаа шалгарууллаа. Тэмцээнд оролцогчид бодибилдингийн насанд хүрэгчдийн зургаан жингийн ангилал, 21 хүртэлх насныхан, бодибилдинг мастер, атлетикийн бие бялдар, …