Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аварга боллоо. Тэрбээр аваргын төлөө Японы бөх Ёшида Цүкасатай 14 минут барилдаан хийж вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт …
Спорт
August, 2017
-
30 August
ДАШТ: Г.Одбаяр өрсөлдөгчөө яллаа
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд эхний тойрогт хийлсэн ОУХМ Г.Одбаяр хоёрдугаар тойрогт Саудын Арабын жүдоч Мухаммед Алхарбиг яллаа. Манай бөх 2 базари үнэлгээгээр илүүрхэж явж байгаад, өрсөлдөгчөө даралтаар цэвэр яллаа.
-
30 August
Бодибилдинг фитнессийн Азийн АШТ-нд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо
51 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах Бодибилдинг Фитнессийн тэмцээн 2017 оны 8-р сарын 20-26 ны өдрүүдэд БНСУ-н нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд азийн 26 орны 385 тамирчин 31 ангилалд өрсөлдснөөс Монголын баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, эмэгтэй багийн дүнгээр Мөнгөн медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас 23 тамирчин, 3 олон улсын зэрэглэлтэй …
-
30 August
ДАШТ:МУГТ Д. Сумъяа өнөөдөр барилдана
Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй 57 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа, хүч үзнэ. Д.Сумъяа 57 кг-ын жингийн А хэсгийг тэргүүлж барилдах бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньето болон Румыны …
-
30 August
ДАШТ2017: Д.Отгондалай медалийн болзол хангаж хагас шигшээд шалгарав
Германы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60кг-д тулалдсан Доржнямбуугийн Отгондалай хагас шигшээд шалгарч медалийн болзол хангалаа. Хагас шигшээд үлдэх тулаанд Венесуэлийн Кабрера Луйсыг 4-1 ялав. Хагас шигшээд Рио олимпийн наадмын мөнгөн медальт Францын боксчин Софъян Оумихатай есдүгээр сарын 1-нд шөнийн Монголын цагаар 00 цагаас тулалдана. 2016 олимпийн наадмын хагас шигшээд Д.Отгондалай Францын боксчинд ялагдаж хүрэл медальтай эх орондоо ирсэн. Тэгвэл …
-
30 August
Монголын бүх цаг үеийн шилдэг боксчдын чансаа
Герман улсын Хамбург хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах XIX тэмцээнд монголын 4 боксчин маш амжилттай оролцож дөрвүүл медалийн төлөө тулалдах эрхээ аваад байна. Хүрэл медалийн төлөө ОУХМ Г.Ган-Эрдэнэ Колумбын боксчин Риогийн олимпийн мөнгөн медальт Мартинез Юубержентай, МУГТ Д.Отгондалай Венесуелийн тамирчин энэ оны Америк тивийн аваргын хүрэл медальт Кабрера Луистай, ОУХМ Б.Чинзориг Армены боксчин энэ оны Европын аварга Бачков …
-
29 August
Б.Хорлоодой учраагаа цэвэр ялж, Ч.Аззаяа тэмцээнийг дуусгалаа
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр манай хоёр тамирчин мөнгө, хүрэл медаль хүртсэн. Өнөөдөр ДАШТ-ий хоёрдах өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд манай улсаас 2 бөх зодоглож байна. Б.Хорлоодой эхний шатанд Доминиканы Де Хесус Дианатай таарсан бөгөөд учраа бөхөө даралтаар цэвэр яллаа. Ч.Аззаяа эхний шатанд Азербайжаны Назакат Азизоватай барилдаж ялагдлаа. Ингэснээр …
-
29 August
МУГТ Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн аваргын хос медальтан боллоо
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн.Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорсон. Тэмцээний салхийг хагалж, Монголын баг тамирчдаас М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гурван гавьяат татамид гарч барилдаж, хүчтэй өрсөлдөгчид болохоо харуулсан юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон дэлхийн аварга, МУГТ …
-
28 August
Жүдогийн ДАШТ өнөөдөр эхэлнэ
Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Унгарын Будапешт хотноо эхэлнэ. ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. Эрэгтэй долоон жинд манай улс есөн тамирчнаа буюу бүтэн баг оролцож байгаа. Харин эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн есөн тамирчин оролцоно. Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Тус тэмцээнд зодоглох Монгол улсын шигшээ багийг ардын багш, гавьяат …
-
27 August
Флойд Мейведер ялалт байгууллаа
Мэргэжлийн боксын аварга Флойд Мейведер ба Конор Макгрегор нарын тулаан өнөөдөр боллоо. Энэхүү тулааныг “Зууны шилдэг тулаан” хэмээн нэрлэж, боксын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тэмцээн гэж үнэлж буй юм. Флойд Мейведер 10 дугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч ялалт байгууллаа. Флойд Мейведер нь мэргэжлийн боксын тулаанд нэг ялагдал хүлээж байгаагүй нэгэн юм. Тэрбээр энэхүү тэмцээнд ч илүү гэдгээ харууллаа. …
-
26 August
Чөлөөт бөхийн жингийн ангилал өөрчлөгджээ
Францын нийслэл Парис хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Удирдах товчоо хуралдаж, хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Нэн түрүүнд, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл болон сонгомол бөхийн барилдааны олимпийн ба олимпийн бус жинг шинээр хэлэлцэн баталсан байна. Мөн ирэх 2018 онд олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн, уралдааныг зохион байгуулах …
-
26 August
ДАШТ: Г.Мандахнаран эхний тойрогтоо Канадын бөхтэй барилдана
“Парис-2017” бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар хүч үзнэ. Ингээд өнөөдөр зодоглох манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе. 65 кг ДАШТ-д анх удаа оролцож буй Нармандахын Лхамгармаа Агахусейн Мустафаевтай эхний тойрогт хүч үзэхээр боллоо. Түүнийг дийлбэл Болгарын Николай Куртев, Беларусийн …
-
26 August
ДАШТ: Э.Бэхбаяр дэлхийн аваргын хос медальтан боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд ийнхүү Лас Вегас 2015, Парис 2017 дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн болж байна. Э.Бэхбаяр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин боллоо. Түүний хувьд анхны багш, МонголУлсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа амжилтыг …
-
25 August
Допингийн шинжилгээний хариу гарчээ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх болон харваачдаас Монгол Улсын Баяр наадмын тухай хуулийн дагуу тэмцээний үеийн допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлсэн хариу гарчээ. БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас допингийн төрлийн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгдсэн байна. Энэ тухай албан бичгийг …
-
25 August
ДАШТ: Боксчдын сугалаа тодорчээ
Германы Хамбург хотноо өнөөдөр эхлэх насанд хүрэгчдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа тодорчээ. Дэлхийн аваргад Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор хилийн дээс алхсан. Тодруулбал, 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар тус тус тулалдана. Тэдний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл