Зуны 31-р олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан “Зохион байгуулах хороо”-ны гишүүдтэй ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах уулзаж баяр хүргэлээ. Тэрээр зохион байгуулах хорооны дарга Карлос Артур Нузман болон Рио де Жанейро хотын дарга Эдуардо Паес нарт Олимпийн хүндэтгэлийн алтан одонг гардуулсан юм. “Хэзээ ч мартагдашгүй гайхалтай наадам болж өнгөрлөө” хэмээн ОУОХ-ны 9 дэх ерөхийлөгч яриагаа эхлэв. “Рио 2016 Бразилчуудын юу хийж чаддагийг дэлхий дахинд харууллаа. …
Спорт
August, 2016
-
23 August
Г.Мандахнаранд 2 өрөө байр бэлэглэнэ
“Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовт дийлдэн, V байрт шалгарсан билээ. Шүүлтийн нэлээн маргаантай байдлаар хүрэл медалийн оосроос атгаад алдсан Г.Мандахнарангийн амжилтыг “Хүчит чулуут” ХХК-ийнхан мялааж, хоёр өрөө байраар урамшуулахаар болжээ.
-
22 August
Их мастер А.Энхтуул 95 хүнтэй зэрэг тоглолоо
Арван зургаахан настайдаа Төрийн дээд одон “Алтан гадас”-аар энгэрээ мялаасан шатарчин бол Олон улсын шатрын их мастер А.Энхтуул юм. 8 дугаар сарын 20-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр Их мастер А.Энхтуултай “ШАТАР ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг “Оюуны Ундраа Групп”-ийн хэрэгжүүлж байгаа Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборын санаачлагаар амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт шатар сонирхогч иргэд болоод, зарим уран бүтээлчид очсон аж. Тодруулбал …
-
22 August
Д.Дагвадорж:Одоо миний явах цаг болсон мэт… За үлдэж буй залуустаа асар их амжилт хүсье
Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчөөр сүүлийн зургаан жил ажилласан сүмогийн их аварга Асашорюү Д.Дагвадорж холбооны ажлаа өгөх болсон тухай өөрийн албан ёсны твиттер хуудсаараа мэдээллээ.
-
22 August
Их мастер А.Энхтуул 95 хүнтэй зэрэг тоглолоо
Арван зургаахан настайдаа Төрийн дээд одон “Алтан гадас”-аар энгэрээ мялаасан шатарчин бол Олон улсын шатрын их мастер А.Энхтуул юм. 8 дугаарсарын 20-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр Их мастер А.Энхтуултай “ШАТАР ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг “Оюуны Ундраа Групп”-ийн хэрэгжүүлж байгаа Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборын санаачлагаар амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт шатар сонирхогч иргэд болоод, зарим уран бүтээлчид очсон аж. Тодруулбал “Зайсан Хилл” …
-
22 August
АНУ-ын чөлөөт бөхийн холбооныхон Г.Мандахнаранг ялсан гэв
“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Узбекистаны бөхтэй барилдаж, эцсийн мөчид торгуулийн оноогоор ялагдлаа. Үүнийг АНУ-ын чөлөөт бөхийн холбоо эсэргүүцэж, Г.Мандахнаранг “Ялсан” хэмээн твиттер хуудаснаа жиргэжээ. Тэд “Ганзориг 7:6 онооны харьцаагаар хүрэл медаль хүртсэн. Гэвч түүнийг баяраа тэмдэглэж байх мөчид ямар нэгэн шалтгаанаар Наврузовт оноо өглөө” гэсэн байна.
-
20 August
Д.Дагвадорж: Бүгдийг тэгээс нь эхлүүлэх хэрэгтэй юм байна
Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алтан медальт С.Батцэцэгийн “Рио-2016” олимпийн наадмын барилдаан болж, гуравдугаар тойрогтоо ялагдсан. Түүнийг дэргэдээс нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, МЧБХ-ны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж харж суухдаа нэгэн дүгнэлт хийжээ. Тэрхүү дүгнэлтээ өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна. Тэрбээр “Эмэгтэй баг хэвэндээ байгаа нь харагдлаа. Дөрвөн жилийн циклээр …
-
19 August
З.Дүвчин: С.Батцэцэг олимпийн өмнөхөн бэртэл авсан байсан
“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алтан медальт С.Батцэцэг хүч үзсэн. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Африкийн тамирчин Блессинг Оборудудутай таарч ялсан. Гэвч манай тамирчны барилдаан нэг их сайн гарахгүй байв. Дараагийн учраа болох АНУ-ын Е.Пирожковатай таарахдаа мөн л хангалттай барилдахгүй байсаар ялагдсан. Тэрхүү шалтгааныг …
-
19 August
Өнөөдөр Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар барилдана
Өнөөдөр манай улсаас хоёр чөлөөт бөхийн тамирчин өрсөлдөнө. Эрчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр эхний тойрогт Сенегалын Адама Диаттатай оноолт таарсан юм. Энэ бөх 28 настай, 2008 онд Африкийн аварга болоод Бээжингийн олимпод 55 кг-д зодоглож байв. Тэрбээр шөвгийн 16-д Японы Томохиро Мацүнагад ялагдсан. Манай тамирчин түүнийг ялвал 2014 онд Ташкентийн ДАШТ-ээс 61 кг-д хүрэл медаль хүртсэн Кубын Йовлес Бонне, Узбекистаны 18 …
-
18 August
Д.Банди: Боксын дасгалжуулагчдыг бэлтгэхэд анхаарахгүй бол болохгүй нь ээ
Олимп, дэлхийн боксын тэмцээний рингэнд тамирчнаа аваад гарахад олон улсын шүүгчид ёсолж угтдаг дархан дасгалжуулагчдын нэг бол Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди билээ.Түүнийг Монголын боксын шигшээ багийг удирдаж байхад манай ширэн бээлийтнүүд Бээжин-2008 олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж, түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлж байсан юм. Тэгвэл түүнгүйгээр оролцсон Лондон-2012, Рио-2016 олимпт манай боксчдын амжилт буурсан. Энэ хооронд Д.Банди багш зүгээр суусангүй. Боксын спорт, түүнтэй холбогдсон өөрийн амьдрал, Монголын …
-
17 August
Риогийн олимпод оролцсон Японы бүх жүдоч медаль хүртжээ
XXXI дэх удаагийн зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөл 14 ангиллаар явагдсан. Япон улсын жүдо бөхийн шигшээ баг 12 тамирчинтайгаар эмэгтэйчүүдийн -63 кг, -78 кг-аас бусад ангилалд өрсөлджээ. Тэгвэл эдгээр тамирчин бүгд “Рио 2016” олимпоос медаль хүртэж, шагнал гардуулах ёслолд Япон улсын далбааг мандуулжээ. Тус улсын хувьд 2012 оны Лондоны олимпоос долоон медаль авсан. Тодруулбал, Японы жүдо бөхийн шигшээ багийн …
-
17 August
Асашёорюү Д.Дагвадорж М.Анхцэцэгийг ивээн тэтгэнэ
Монголын хүндийн өргөлтийн спортын шинэ од, олимпийн наадамд жиндээ наймдугаар байр эзэлсэн, өсөх ирээдүйтэй тамирчин М.Анхцэцэг өдгөө ердөө 18 настай билээ. Түүнийг 2020 оны Токиогийн олимп хүртэл Асашёорюү Д.Дагвадорж аварга ивээн тэтгэхээр болжээ. Аса аварга өчигдөр Бразилийн Рио-де-Жанйеро хотод очсон бөгөөд түүнийг тэнд очсоны дараа М.Анхцэцэгийг ивээн тэтгэнэ хэмээх мэдээлэл гарлаа. Ямартай ч, Рио хотод Аса аварга М.Анхцэцэгтэй уулзсан бололтой. …
-
17 August
Ц.Мягмарсүрэн: Хилчин тамирчдаараа бахархаж байна
-Хил хамгаалах байгууллагынхан амжилт бүтээлээр дүүрэн байна. Мөрдэс нэгт тамирчид тань хүн төрөлхтний олимпийн наадамд медалийн буухиаг эхлүүлж, үргэлжлүүллээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Олимпийн наадам хүн төрөлхтний анхаарлын төвд байна. Тэнд тамирчдын амжилтын уухай тасралтгүй үргэлжилж байгаа. Эх орныхоо торгон хилээс олимпийн наадмыг зургаан тамирчин маань зорьсон. Хоёр тамирчин маань сайхан амжилт үзүүлж ард түмнээ баясгалаа. Манай медалийн буухиа тасрахгүй үргэлжилнэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл