Спорт

September, 2016

  • 26 September

    Пауэрлифтинээс хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд ахмад цол олгов

    Бразилийн Рие-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадмын пауэрлифтингийн 88 кг-ын жинд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээг өнөөдөр  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзан, цэргийн ахмад цолоор шагналаа. Тэрээр ШШГЕГ-ын “Сүлд” биеийн спотын хорооны тамирчин юм.

  • 23 September

    Паралимпийн хүрэл медальтан Э.Содномпилжээ эх орондоо ирлээ

    “Рио-2016” паралимпийн наадамд амжилттай оролцож, пауэрлифтингийн төрлөөр анх удаа хүрэл медаль хүртсэн ШШГЕГ-ын харьяа “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, ахлагч Э.Содномпилжээ 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эх орондоо ирлээ. Паралимпоос анх удаа хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтын эзэн Э.Содномпилжээг “Сүлд” биеийн тамир спортын хорооны хамт олон болон гэр бүл нь  хүндэтгэлтэйгээр угтан авав.

  • 22 September

    Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөв

    Хагас шигшээд Хонг Конг, БНХАУ, Тайвань, Монголын оюутны шигшээд шалгарлаа. Монгол-Макао 99:72 Монголын улсын оюутны шигшээ хэсгийн сүүлийн тоглолтод Макао улсын багтай учраа таарав. Манай залуус тоглолтын эхнээс тун нямбай үзсэн. Учир нь энэ тоглолтод хожигдвол медалийн төлөө өрсөлдөх эрхгүй болох байсан юм. Тиймээс дасгалжуулагч нар ч шавь нартаа их зүйлийг захиж талбайд гаргасан биз ээ. Эхний хагаст манай залуус …

  • 22 September

    МҮОХ, БНХАУ-н олимпийн хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Хятадын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, спортын сайд Лю Пэн Монгол улсад айлчиллаа. Тэрээр өнгөрсөн даваа гарагт ”Olympic house”-д МҮОХ, БНХАУ-ын үндэсний олимпийн хороодын хамтран ажиллах гэрээ үзэглэх ёслолд оролцсон юм. Тэрээр хоёр улсын спортын хамтын ажиллагааны талаар  “Хэдийгээр бид найрсаг хамтын ажиллагаатай олон жил явж ирсэн ч албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулж, спортын салбарт бодит ажил хийх эхлэлийг тавьж …

  • 22 September

    Монгол улсын баг тамирчид Алт, мөнгө, хүрэл медальтайгаар ДАШТ-д амжилттай оролцлоо

    Итали улсын Андри хотод энэ сарын 05-наас 11-ны хооронд болсон Олон улсын таеквондогийн Өсвөрийн 12 дахь, Ахмадын 7 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Тус тэмцээнд оролцсон тамирчид маань өмнөх амжилтуудаа бататган хошой алт, мөнгөн медалийг хүржээ. Тодруулбал: Хатуу биет хугалах төрөлд К.СЕЙТХАН- АЛТАН МЕДАЛЬ, Тулааны төрөлд +80 кг Ц.ДАВААСҮРЭН- МӨНГӨН МЕДАЛЬ Өсвөр нас …

  • 21 September

    “Петровис” ХХК-ийн Үндэсний сурын баг улсын дөрвөн тэмцээний хоёрынх нь түрүүг авчээ

    Петровис” ХХК-ийн үндэсний сурын баг өнгөрсөн наймдугаар сарын 16-19-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болсон Үндэсний сурын холимог багийн Улсын аварга шалгаруулах харваа болон Баруун бүсийн чуулга харваанд амжилттай оролцлоо. Тэмцээнд тус баг гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн болсон бол дараа нь зохиогдсон Баруун бүсийн чуулга цуваа харваанд спортын дэд мастер Пойлуурын Баярсайхан 32 онож, спортын дэд мастер Баяндүүрэнгийн …

  • 20 September

    Манай улсын хоккейчид олон улсын тэмцээнд түрүүллээ

    Шайбтай хоккейн “HKAHC Invitational Amateur Ice Hockey Tournament” олон улсын тэмцээн Хонгконгод боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монгол Улсын хоккейчид эхний тоглолтодоо Макаод 2:1-ээр дийлдсэн ч удаах тоглолтод Японы шигшээтэй 1:1-ээр тэнцэн, Оманы багийг 3:0-ээр хожсон. Улмаар хамгийн сүүлчийн тоглолтодоо АНЭУ-ын шигшээг 5:3-аар хожиж аваргаллаа. Манай хоккейчдын түрүүлсэн олон улсын тэмцээний фото агшинг сонирхоно уу. eagle.mn

  • 19 September

    Паралимпын хаалтын ёслолын үеэр Италийн дугуйчинд хүндэтгэл үзүүллээ

    Паралимпын наадмын хаалтын ажиллагаа өчигдөр “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Хаалтын ёслолын үеэр дуучид, бүжигчид тоглолтоо үзүүлж, ёслолын буудлага болсон нь алдартай цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлж байв. Үүний дараагаар бямба гарагт нас барсан Ираны дугуйчин Бахман Голбарнежадад хүндэтгэл үзүүлжээ. Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Филипп Крейвен үг хэлэхдээ “хаалтын ёслол уй гашуутай болж байна” гэлээ. Тэрбээр Паралимпын наадмын амжилтын тухайд “энэ наадам …

  • 16 September

    Г.Мандахнарангийн гомдол дээр Голланд улсын өмгөөлөгч ажиллаж байна

    “Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдсан Г.Мандахнаран дасгалжуулагч, Б.Баяраа, Ц.Цогбаяр нар спортын арбитрийн шүүхэд хандахаар болсон тухай мэдээлж байсан. Тэгвэл Монгол Үндэсний олимпийн хорооны хурлаар Г.Мандахнарантай холбоотой асуудлаар Спортын арбитрийн шүүхэд хандсан. Тус гомдол дээр Голланд улсын өмгөөлөгчийг хөлслөн ажиллуулж байгаа тухай мэдэгдсэн байна.  

  • 15 September

    Улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Бумбаяр зааны хүргэн болно

    Энэ жилийн  наадмаар  Монгол улсын заан цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат,   Б.Пүрэвсайхан Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын заан Д.Бумбаярын хүргэн болжээ. Б.Пүрэвсайханыг Д.Бумбаярын охинтой гэрлэх нь гэж олны дунд шуугиж байсан бөгөөд нь ийнхүү батлагдаж, тэд хамтдаа амьдарч эхлэн гал голомтоо бадраажээ. Бөхд хайртай Монголчуудын маань хайр хүндэтгэлийг хүлээсэн ахмад  заан маань залуу заан хүргэнтэй …

  • 14 September

    МЖБХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг улираан сонголоо

    Монголын жүдо бөхийн холбооны Их хурал өнөөдөр МҮОХ-ны байранд болж байна. Тус холбооны Их хурал 10.00 цагаас эхэлсэн бөгөөд Токиогийн олимп хүртэл жүдогийн холбоог удирдах ерөнхийлөгчөө тодрууллаа. Уг Их хурлаас 2006 оноос хойш ерөнхийлөгчийн албыг хашсан Х.Баттулгад итгэл үзүүлж, дараагийн олимп хүртэл улиран сонгохоор болжээ. Мөн дэд ерөнхийлөгч, дасгалжуулагч нарыг сонгох юм байна.    zaluu.com

  • 14 September

    ШШГБ-аас паралимпийн медальтан төрлөө

    РИО2016 паралимпийн наадамд өрсөлдсөн ШШГЕГ-ийн харьяа “Сүлд” биеийн тамир спорт хорооны тамирчин Э.Содномпилжээ хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдсөн Э. Содномпилжээ эхний оролтоор 210 кг өргөж улмаар 217 кг захиалж өргөсөн ч шүүгч тооцоогүй. Харин гурав дахь оролтоороо 217 кг захиалж өргөсөн ч шүүгчид мөн л тооцсонгүй. Энэ жинд нийт 10 тамирчин өрсөлдсөнөөс АНЭУ-ын Х.Мохаммед 220 кг-аар алтан медалийн …

  • 14 September

    Э.Содномпилжээ хүрэл медалийн эзэн боллоо

    РИО2016 паралимпийн наадамаас манай улсын тамирчидаас  хоёр дахь удаагаа хүрэл медалийн эзэн тодорлоо. Эрэгтэйчүүдийн пауэрлифтингийн 88 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ хүрэл медалийн эзэн боллоо. Э.Содномпилжээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа  “Сүлд” биеийн тамир спорт хорооны тамирчин  юм. Тэрээр  эх орондоо паралимпийн хоёр дахь медалийг авчирлаа.

  • 13 September

    Г.Эрхэмбаяр жиү жицү бөхийн Азийн аварга болов

    Жиү-жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-нд Япон улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь нээлттэй зохион байгуулагддаг бөгөөд ази, европын 40 гаруй орны тамирчид оролцсон байна. Манай улсаас 18 бөх зодоглож, долоон алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд үндэсний бөхийн аварга, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа Г.Эрхэмбаяр түрүүлж Азийн …

  • 9 September

    Их аварга Хакухо өөрөө барилдахгүй болсноо мэдээллээ

    Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал намрын башёд барилдах боломжгүй болсныг урьд нь нийгмин сүлжээгээр шуугьж байсан. Харин Их аварга Хакухо өөрөө барилдахгүй өнжих болсон тухайгаа  өнөөдөр албан ёсоор зарласан байна. Их аварга маань  өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн юм. Тэгэвч  наймдугаар сард тойргийн барилдаанд оролцож байгаад зүүн өвдөгний бэртлээ улам ихээр сэдрээжээ. их аварга өөрийн …