Спорт

December, 2016

  • 14 December

    МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од”-оор Х.Баттулгыг шагналаа

    Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд спорт холбоодод хүндэтгэл үзүүлж байгаа билээ. Өнөөдөр тус хүндэтгэлийн арга хэмжээний дараагийн зочноор Монголын жүдо бөхийн холбоог ОЛИМПИК ХАУС-д урьсан бөгөөд, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгад МҮОХ-ны тэргүүн дээд шагнал ОЛИМПИЙН “АЛТАН ОД” одонгоор шагнаж урамшуулан, үе үеийн олимпийн медальтнуудыг 60 жилийн ойн медалиар шагнаж урамшуулав.

  • 14 December

    Би хэн бэ уулзалтанд Олимпийн аварга Н.Түвшинбаяр оролцоно

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний хамт олон хүүхэд багачуудынхаа мэдлэг боловсролд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг билээ.   “Би хэн бэ?” уулзалт-чөлөөт ярилцлага 2016 оны 12 дугаар сарын 14-ний  15.00 цагт номын өргөөнийхөө 5-р давхарт зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Найдангийн Түвшинбаяр …

  • 12 December

    Дархан фитнесс клубын багш Б.Бадамсүрэн дэлхийн аварга боллоо

    Дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн долоо дахь тэмцээн 2016 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болов. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид бие бялдар, ур чадвараа сорисон байна. Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь 36 ангилалд болдог. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцсон бөгөөд тэд бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн байна. Дархан фитнесс …

  • 10 December

    Үндсэн хуулийн нэрэмжит шатрын тэмцээний 2-р шат эхэллээ

    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиох билээ. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 11 дүгээр сарын 19-нөөс 20-ны хооронд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт явагдаж амжилттай өндөрлөсөн бол өнөөдөр /2016.12.10/ 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн нэгэн зэрэг …

  • 9 December

    Алтай нутгийн хүү Дэлхийд данстай гэдгээ баталлаа

    Дэлхийн 55 орны 600 гаруй тамирчдын дундаас манай улсын бодибилдингийн тамирчид дэлхийд данстай гэдгээ харуулсаар байна. Тайланд улсын Паттаяа хотноо болсон 2016 оны Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 17 тамирчин өрсөлдсөн бөгөөд 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль, финальт байранд шалгарсан амжилтаар эх орондоо ирлээ. Монгол Улсаас 17 тамирчин өрсөлдсөн бөгөөд үүнд “Perfect body” клубээс дөрвөн …

  • 5 December

    Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нарын “Спорт наадам-2016” тэмцээн боллоо

    Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн багш нарын “Спорт наадам-2106” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн нь гар бөмбөг, шатар, теннис, олс таталт, буухиа гэсэн спортын 5 төрлөөр явагдлаа. Тэмцээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 13 баг, төрийн бус өмчийн сургуулиудын бага ангийн багш нарын 1 баг, нийт 14 баг оролцож, хурд, хүч авхаалж самбаагаа сорьсон. Багууд оролцоо, идэвх, …

  • 2 December

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн дунд “Хөгжөөнт Буухиа”зохион байгууллаа

    Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Биеийн тамир спорт хороо,Залуучууд хөгжлийн төв хамтран тус дүүргийн 1-19 хороодын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн дунд “Хөгжөөнт Буухиа” хөгжлийн бэрхшээлтэй 18-35 насны залуучуудын дунд “Дартс”-ын тэмцээнийг зохион байгууллаа. Буухиа тэмцээнд: I-р байранд 16-р хорооны Д.Отгончулууны гэр бүл II-р байранд 15-р хорооны Ч.Наранхүүгийн гэр …

  • 1 December

    Олимпид тэгш эрхтэйгээр оролцох баталгаа байхгүй  

    Дэлхий дахин – халуун сэдэв Олон талын хам утгыг үлгэр жишээчээр товчилж, хөнгөвчилсөн нэгэн нэр томъёо байх нь WADA буюу “Бүх дэлхийн допингийн эсрэг комисс” гэх нэр юм. 2012 оны Лондонгийн олимпийн тоглолтонд Оросын хөнгөн атлетикийн тамирчид бүрэлдэхүүнээрээ ялгуусан /үнэмлэхүй/ ялалт байгуулсны дараа дээр үгүүлсэн олон салаа утгыг агуулсан нэртэй байгууллага (WADA) нь гишүүдийнхээ олонхитой хэлцэл, тохиролцоо хийх арга замаар …

November, 2016

  • 30 November

    М.Анхцэцэг:Удам залгасан цэргийн хүн гэдгээрээ бахархдаг

    Японы Токио хотод болсон тэмцээний залуучуудын дэлхийн аварга, Мексик улсад болсон тэмцээний оюутны дэлхийн аварга болсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч М.Анхцэцэг өнгөрсөн мягмар гаригт эх орондоо ирлээ. Монголчуудын бахархал болон гялалзаж яваа М.Анхцэцэг маань эх орондоо ирсэн даруйдаа Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины редакцид зочилж, мөрдэс нэгт журмын нөхөдтэйгээ баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. 11 хоногийн хугацаанд 2 улсад …

  • 29 November

    Хүүхдийн спорт авиралтын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө

    Өнгөрсөн амралтын өдөр Зайсангийн “URSA SPORT CLUB” – д спорт авиралт сонирхогч хүүхдүүдийн дунд анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь 4-6 насны эрэгтэй, эмэгтэй 7-9 насны эрэгтэй, эмэгтэй  гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд 30 гаруй хүүхэд ур чадвараа сорьжээ.  Энэ жилийн тэмцээн олон улсын тэмцээнд ашиглагддаг Олон улсын спорт авиралтын холбооноос баталгаажсан хурдны хоёр замтай цагаар хэмжих болсон …

  • 29 November

    Аймаг , сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн “Дархан миний хот-2016” спортын анхдугаар наадамд Дархан сум тэргүүллээ

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Биеийн тамир спортын газар хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан-Миний хот 2016” спортын Анхдугаар наадмыг 11-р сарын 27-ны өдөр  спортын ордонд зохион байгууллаа. Дархан аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж анхдугаар наадамд идэвхтэй оролцсон юм. Төлөөлөгчид гар бөмбөг, сагсан …

  • 28 November

    Оросууд допингийн цуурхалын үнэн мөнийг тогтоохоор шийджээ

    Дэлхий дахин – халуун сэдэв Оросын тамирчдыг Рио де Жанейрогийн олимпид оролцуулаагүйтэй холбоотой цуу шуугиан одоо л намжиж байх шиг. 2018 он ч бас шинэ олимпийн жил болно. Тэр үед хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болох бөгөөд уг тэмцээн Орос улсад зохион байгуулагдах юм. 2019, 2020 он бол дэлхийн спортод бүүр ч том, хамгийн өндөр түвшиний үйл явдал өрнөх жилүүд …

  • 22 November

    Допингийн цуурхалын сүүдэрт  хэн нуугдаж байна вэ?

    Дэлхий дахин дахь шуугианы мөрөөр  Рио-де Жанейрогийн олимпийн тогтололтонд оролцох Оросын тамирчдын баг бүрэлдэхүүнтэй холбоотой хорхойсож, тачаадсан шуугиан дэгдсэн. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яг олмпийн тогтлолтын өмнө WADA дөрвөн жилийн турш допингийн бэлдмэлийн хэрэглээг хориглож, хязгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан мэтээр цуурцгаав. Тэрээр далайн чинад руу юу юугүй нисэхээр бэлтгэж байсан хөнгөн атлетикийн тамирчдын олимпид оролцох эрхийг гэв гэнэт хасав. …

  • 21 November

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээний шилдгүүд тодорлоо

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Биеийн тамир, спорт хороо хамтран зохион байгуулж буй дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2016” төрийн байгууллагын албан хаагчдын спортын нөхөрсөг тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Ширээний теннис, Дартс, Сагсан бөмбөг, Воллейболын төрлөөр үргэлжиллээ. Нийт  26  байгууллагын 18 багийн давхардсан тоогоор 600 гаруй тамирчин өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Шагналыг  Чингэлтэй …

  • 21 November

    Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн софт теннисний тэмцээнээс Б.Чинмөрөн хүрэл медаль хүртлээ

    Япон улсын Чива хотод болж байгаа 8 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн софт теннисний тэмцээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх софт өсвөрийн шигшээ багийн тамирчин 5-р сургуулийн 8 а ангийн сурагч Б.Чинмөрөн Багийн төрөлд “Б” бүсийн 3-р байранд шалгарч хүрэл медалиар энгэрээ мялаалаа.