Спорт

December, 2015

  • 25 December

    Хакухо М.Даваажаргалын амжилтыг Гиннест бүртгэжээ

    Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Мөнхбатын Даваажаргалын түүхэн дээд амжилтыг Геннист бүртгэжээ. Тэрбээр М.Даваажаргал мэргэжлийн сумо бөхийн 2015 оны эхний башёд өвдөг шороодолгүй түрүүлс­нээр сумод хамгийн дээд амжилтын эзэн болж, Ялалтын оргилд хүрсэн. Сүмогийн их аварга Чиёнофүжи 32 насандаа 31, Тайхо 35 насандаа 32 дахь түрүүгээ авч байсан бол Хакүхо 29 насандаа 33 дахь …

  • 25 December

    Монголын боксын холбооны 2015 оны шилдэг 10 тамирчин тодорлоо

    1-р байрт Г.Ган-Эрдэнэ,(580 оноо)Олон улсын хэмжээний мастер,Үндэсний шигшээ баг болон Говь цогцолбор клубын тамирчин.Улсын аварга,Олон улсын боксын холбооны(AIBA)-ний “А” зэрэглэлийн тэмцээнээс 4 мөнгө,1 алт,Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль,Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 6-р байрын шагналт,Нийт 580 оноогоор МБХ-ны Оны шилдэг тамирчин боллоо. 2-р байрт Д.Отгондалай,(520 оноо)Олон улсын хэмжээний мастер,Үндэсний шигшээ баг болон АПУ ХК-ны тамирчин.Улсын аварга,Олон улсын боксын холбооны(AIBA)-ний …

  • 24 December

    Чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно

    Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил тав дахь удаагаа энэ 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно. Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болж байв. …

  • 22 December

    “Евро 2016” тэмцээнээс 1.95 тэрбум еврогийн ашиг олно

    “Евро 2016” тэмцээнээс 1.95 тэрбум еврогийн ашиг олно гэж УЕФА-гаас тооцоолжээ. “Евро 2016” тэмцээнээс нийтдээ 1.95 тэрбум еврогийн ашиг олно гэж УЕФА-гаас тооцоолж байна. Үүнд тоглолтуудын зурагтын шууд дамжуулалтаас 1 тэрбум, тасалбарын борлуулалтаас 480 сая, арилжаанаас 470 сая евро олно. 2012 онд Польш, Украин орнуудад болсон “Евро 2012” тэмцээнээс 1.383 тэрбум еврогийн ашиг олсноос тоглолтуудыг зурагтаар шууд дамжуулах эрхийн борлуулалтаас 815 …

  • 18 December

    Best Ippon Mongolia-2015 /видео/

    Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдынхаа энэ онд үзүүлсэн нийт барилдаануудаас дараах арван барилдааныг “Тор-10”-аар сонголоо. Эдгээр барилдаануудаас хамгийн шилдэг цэвэр ялалтыг тодруулах бөгөөд энэ сарын 28-нд МЖБХ-ны шинэ жилийн ёслолын үйл ажиллагаан дээр “Best Ippon-2015” цомын эзнийг тодруулах юм. 1.Гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, “Хилчин” спорт хороо, “Женко” клуб, Багануур ХХК, / -Парисын Их дуулга …

  • 18 December

    “Алдар”-ынхан 70 жилээ угтаж 70 бүтээлч ажил хийнэ

    Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны түүхт 70 жилийн ой ирэх онд тохионо. Ойгоо угтаж спорт хорооныхон 70 бүтээлч ажил хийхээр төлөвлөж ажилдаа шамдан оржээ. Тэд түүхт ойн өмнөхөн шинэ спорт цогцолбордоо ороод байна. Шинэ спорт цогцолборын заал нь 580 хүний суудалтай. Цогцолбор дотроо жүдо бөх, чөлөөт бөх, бокс, үндэсний бөх, сур харваа, хүндийн өргөлт, байт харваа, буудлагын тир, бялдаржуулах танхим, …

  • 15 December

    Монголчууд алтаа авч үлдэж чадлаа

    Монголчууд алтаа авч үлдэж чадлаа. Энэ бол “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монголын боксын холбоотой хамтран  анх удаа Улаанбаатарт зохион байгуулсан “Монгол туургатан боксын анхдугаар наадам” юм. Энэ сарын 12-14-нд Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдсан уг тэмцээний шилдгүүд өчигдөр тодорсон юм. Гурав хоногийн турш ширэн бээлийтнүүдийн дунд ширүүхэн өрсөлдөөн бий болгосон уг  тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува Улсын шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу хүч үзсэн. Зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд …

  • 10 December

    “Монгол туургатны боксын их наадам” энэ сарын 12-нд эхлэнэ

    “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” буюу “World Mongolians Global Association” нь бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа Монголын боксын холбоотой хамтран “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хонтоо зохион байгуулахаар товоо зарлаад байгаа билээ. Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын …

  • 9 December

    Монгол туургатаны боксын анхдугаар наадмын тамирчид маргааш Улаанбаатарт ирнэ

    “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” нь 2015 онд бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа “Монгол туургатаны боксын анхдугаар их наадам”-ыг Улаанбаатар хотноо энэ сарын 12,13,14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байгаа билээ. Тэгвэл тэмцээнд оролцох Монгол туургатан боксчид маргааш Улаанбаатар хотноо ирэх нь ээ. Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин …

  • 5 December

    Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт өрсөлдөгчөө цэвэр ялжээ /бичлэг/

    Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт  мэргэжлийн боксын  рингэнд гарч өөрийн жингийнхээ дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөх болсон. Тэрээр энэ удаад өрсөлдөгчөө нокаутаар цэвэр ялжээ.

  • 4 December

    Н.Төгсцогт 4 дэх ялалтаа авлаа /бичлэг/

    Мэргэжлийн бокст хүч үзэж буй Төгсцогт өчигдөр орой Мэргэжлийн боксын 4 дэх тулаанаа хийжээ. Тэрээр өрсөлдөгчөө 2-р раундад хүнд цохилтоор ялсан байна. Ингэснээр түүний мэргэжлийн боксын карьерийн эхний 4 тулаандаа бүгдэд нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж, гайхалтай эхлэлийг тавиад байна.

  • 2 December

    Бүх ард түмний спортын XIV их наадам болно

    Монголын бүх ард түмний спортын XIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулах юм байна. Тус наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, оролцох тамирчдын зардлыг төсөвтөө тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Багийн спортыг хөгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх” тухай 2015 оны 27 дугаар зарлиг, Засгийн газрын Биеийн …

November, 2015

  • 30 November

    Их аварга Асашёорюү Дагвадорж нулимс унаган эмгэнэл илэрхийлэв

    Японы сүмо бөхийн их аварга, мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми өнгөрсөн баасан гарагт 62 насандаа таалал төгсжээ. Тэрээр 2002-2008 онд, мөн 2012 оноос өдийг хүртэл мэргэжлийн сүмо бөхийн холбооны ернхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд мэргэжлийн сүмод 18 жил барилдаж, Эзэн хааны цомыг 24 удаа хүртсэн байна.   Тэгвэл Асашёорюү Дагвадорж энэ тухай өөрийн Facebook хуудсаар дамжуулан эмгэнэлээ илэрхийлж “Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми таалал төгссөн байна! Сайхан хүн, …

  • 30 November

    Д.Отгондалай: Тамирчин хүн бүрийн нэг зорилго бол анхны тэмцээнд түрүүлэх байдаг

    Ази тивийн аварга, ОУХМ Д.Отгондалайтай “Монгол туургатны боксын анхдугаар” наадмын өмнө уулзаж, ярилцсан юм. Тэрээр ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд монголд анх удаа болох гэж буй боксын шилдгүүдийн тулаанд 60 кг-нд ийнхүү хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. -Монгол туургатны боксийн анхдугаар наадам болох гэж байна. Энэ наадмын талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож ирээд …

  • 30 November

    Бодибилдинг Фитнессийн ДАШТ-ээс Монголчууд алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

    2015 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо  Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбооны /WBPF/-оос зохион байгуулсан  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд оролцсон манай тамирчдаас +55кг БОДИБИЛДИНГ  ангилалд Ч.Мянгабилэг –  ШАГНАЛТ БАЙР – БОДИБИЛДИНГ ангилалд Л. Баянхүү  – МӨНГӨН МЕДАЛЬ – ЭМЭГТЭЙ АТЛЕТИК ФИЗИКҮЕ ангилалд УГАЛЗЦЭЦЭГ – АЛТАН МЕДАЛЬ – ЭМЭГТЭЙ АТЛЕТИК ФИЗИКҮЕ ангилалд Г.ГАНСАРУУЛ – …