Спорт

October, 2015

  • 29 October

    Рио 2016 зуны олимп, паралимпид оролцох тамирчдын бэлтгэлийг Бразилд хангуулахаар санал солилцлоо

    Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ нар Бразилийн алдарт Fluminense спортын клубэд зочилсон байна. Уг клуб нь 1902 онд байгуулагдсан Бразилийн хамгийн анхны клуб бөгөөд буудлага, жудо, бокс, усанд сэлэлт, хөл бөмбөгийн тамирчдаараа алдартай аж. Тухайлбал хөл бөмбөгийн баг нь 4 удаагийн Бразилийн дээд лигийн …

  • 29 October

    Дэлхийн уугуул иргэдийн спортын наадамд монгол тамирчид оролцож байна

    Дэлхийн Уугуул иргэдийн анхдугаар наадам Бразил Улсын Палмас хотноо 10 дугаар сарын 23-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уугуул иргэдийн эрхийг хамгаалах, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг наадмыг Рио – 2016 Зуны Олимпийн тоглолтын гараа болгон дэлхийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм. Наадмын нээлтийн ажиллагаанд Бразил Улсын Ерөнхийлөгч Дилма Руссеф хүндэтгэл үзүүлэн оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн …

  • 28 October

    Монгол туургатнууд боксын спортоор өрсөлдөнө

    Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтэй өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарлалаа. Энэ бол “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам” юм. Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохино байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа аж. Тус наадмыг ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товоо зарлалаа. Дэлхийн 196 орныг …

  • 26 October

    Улсын харцага Ц.Содномдорж түрүүлжээ

    Монголын Малчдын холбооны 10 жил, Малчин телевизийн 3 жилийн ойд зориулсан Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон. Хүчит бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн. Их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарсан юм. Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Д.Баасандорж, …

  • 24 October

    Манай бөхчүүд гурван медаль хүртлээ

    “Абу Даби-2015” жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль зүүлээ.  Эмэгтэйчүүдийн 44 кг-д хүч үзсэн “Женко” клубийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг торгуулийн тойрогт Турк, Недерландын бөхчүүдийг дараалан ялж хүрэл медалийн тавцанд зогссон. Ийнхүү тэрбээр залуучуудын дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн юм.  Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан “Женко” клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Баяраагийн Амартүвшин …

  • 22 October

    Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид Грекийг зорилоо

    Грек улсад болох Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ сарын 24-нөөс ирэх сарын 06-ны хооронд болох уг тэмцээнд дэлхийн аварга Д.Мөнхзул, мөнгөн медальт Б.Мөнгөнзул, Е.Төгстөмөр болон ФМ С.Билгүүн, Э.Баасансүрэн нараас бүрдсэн 26 тамирчин өрсөлдөх юм. Баг тамирчдыг Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн, Г.Эрдэнэбаяр нар өнөө өглөө үдэж өгчээ. Дашрамд …

  • 20 October

    Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн замтай болно

    Олон улсын олимпийн хороо, Олон улсын олимпийн хорооны дэргэдэх Олимпийн эв санааны нэгдэл, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар барьж байгаа хөнгөн атлетикийн олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог замын резинэн бүрээс, дагалдах бусад тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх, агуулахын хадгалалт, тээврийн зардалд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. …

  • 19 October

    Монголын тамирчид алтаараа тэргүүллээ

    Гүрж Улсын Батуми хотод 2015 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд болсон Байт харвааны 11 дэх удааагийн Олон Улсын тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд 12 орны эрэгтэй 52, эмэгтэй 32 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний өдрүүдэд бороотой, цаг агаар төдийлөн тааламжтай байгаагүй ч манай тамирчид медалийн хур буулгаж чадлаа. Эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Н.Ариунбилэг алтан медаль, эрэгтэй …

  • 19 October

    Богд хайрханы хишиг барилдаан боллоо

    Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан энэ намрын анхны хишиг барилдаан амжилттай, сайхан болж өндөрлөлөө. Энэхүү Богд хайрханы хишиг барилдаанд улсын цолтой 25, аймаг, цэргийн арслан 54, аймаг, цэргийн заан 17, аймаг, цэргийн харцага 24, аймаг, цэргийн начин 61, залуу бөх 75 гээд нийт 256 хүчтэн уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдсан байна. Тэгвэл тус барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл …

  • 16 October

    Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн болно

    Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын ордны урд талд Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд зориулж, үйл хэрэг алдар гавъяаг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээх зорилгоор дурсгалын хөшөөг нь сүндэрлүүлэх гэж байна. Уг ёслолд  зориулсан Олон Улсын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 24-ний өдөр болох ажээ. Тус тэмцээнд Монгол Улсын чөлөөт …

  • 15 October

    Жүдочид “Их дуулга”-ыг зорилоо

    Францын нийслэл Парис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн энэ сарын 17-18-нд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр Парисыг зорьсон бөгөөд Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин Одвогийн Балжинням баг тамирчдаа удирдан явж байгаа юм. 2008 оныг хүртэл Супер Дэлхийн цом гэгддэг байсан тус тэмцээнд тив, …

  • 15 October

    UEFA-ийн мэргэжлийн өндөр зэрэглэлтэй дасгалжуулагч МХБХ-нд айлчиллаа

    ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлалын үеэр МХБХ-ын хүсэлтийн дагуу Герман улсын Хөлбөмбөгийн Холбооноос санал болгосон дасгалжуулагч болох Hans Micheal Weiss хүрэлцэн ирлээ. Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар өнөөдөр Герман улсын багш дасгалжуулагчийг хүлээн авч уулзсан бөгөөд Монголын хөлбөмбөгийн хөгжил ямар шатанд явж байгааг тэд өнөөдөр өөрийн нүдээр үзлээ. Энэ үеэр Монголын 16 хүртэлх насны шигшээ баг болон Монголын үндэсний шигшээ …

  • 15 October

    Зуны Олимпийн одод

    Зүүдэндээ барилддаг Номура Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод зуны Олимпийн XXXI дэх наадам болно. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон тус наадмыг угтаж, Олимпийн шилдэг тамирчдын тухай цувралаар уншигч танд хүргэж байна. Зуны Олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд Японы тамирчин Т.Номура гурван алтан медаль хүртсэн. Тэрээр 1996 онд АНУ-ын Атланта хотод орчин үеийн Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсний 100 …

  • 13 October

    Армийн олимпоос “Алдар”-ын тамирчид 13 медаль хүртлээ

    Дэлхийн цэргийн спортын 6 дугаар Их наадам БНСУ-д 10 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. 117 орны Зэвсэгт хүчний тамирчид хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн цэргийн олимпоос Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид 13 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Бокс, жудо, чөлөөт, сонгомол бөх, буудлага, байт харваа, таэквондо, хөнгөн атлетик, дугуй зэрэг найман төрлөөр өрсөлдөж 3 алт 4 мөнгө …

  • 12 October

    Дэвид Бэкхэм хүүхдүүдийн төлөө талбайд ахин гарна

    Дэвид Бэкхэм 2013 онд хамгийн сүүлд өөрийг нь нэр алдарт хүргэсэн хөл бөмбөгийн тэмцээнд орсон бөгөөд түүнээс хойш тун ч завгүй яваа. Өдгөө 40 настай тэрбээр ЮНИСЕФ-н элч бөгөөд ирэх сард ЮНИСЕФ-с зохион байгуулах  тэмцээнд оролцох аж. Энэ тухай өөрийн инстаграмм хуудсанд тавьсан бөгөөд хүүхдүүдийн сайн сайхны төлөө хөл бөмбөгийн ногоон талбайд ахин гарах нь ээ. Мөн эхнэр Викториа ч …