Спорт

October, 2015

  • 8 October

    Хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээнд УЕПГ-ын баг тэргүүллээ

    Монгол Улсад наториатын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээн 10 дугаар сарын 3-ны өдөр боллоо. Тэмцээнд Үндсэн Хуулийн Цэцийн баг, Улсын Ерөнхий Прокурорын газрын баг, УИХ-ын Тамгын газрын баг, АТГ-ын баг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн баг, Монголын нотариатчидийн баг, Монголын өмгөөлөгчдийн холбооны баг зэрэг нийт 30 гаруй шатарчид оролцлоо. Хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээнд оролцогчдийн …

  • 7 October

    “ФС Улаанбаатар” шигшээд шалгарлаа

    Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Холбооны цом-2015” тэмцэээнд шилдэг 24 баг оролцож байгаа билээ. Хасагдах системээр үргэлжилж байгаа тус тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт өчигдөр боллоо. Тэмцээний шигшээд шалгарч, цомын төлөө өрсөлдөх эрхийг олж авахаар их хотын нэрээр овоглосон хоёр баг болох “Улаанбаатарын унаганууд”, “ФС Улаанбаатар” багууд өчигдөр МХБХ-ны талбайдээлжит  тоглолтоо хийлээ. “ФС Улаанбаатар” баг “Хүрхрээ” үндэсний дээд лигт эцсийн …

  • 6 October

    “Алдар”-ын тамирчид 117 орноос 11 дүгээр байрт жагсаж байна

    Дэлхийн цэргийн олимп буюу CISM-ийн 6 дах удаагийн тоглолт тав дахь өдрөө БНСУ-ын Мүнген хотод үргэлжилж байна. Манай зэвсэгт хүчний \”Алдар\”-ын тамирчид тэмцээнээ амжилттай оролцож буй мэдээллийг ирүүлсээр байна. Тухайлбал, өчигдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд А.Батсуурь мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний цаг үеийн дүнгээр манай “Алдар” спорт хороо хоёр мөнгөн медальтайгаар дэлхийн 117 орноос 11 дүгээр байранд жагсч байна. …

  • 6 October

    О.Хадбаатарыг Монголын Шатрын Холбооны Дэд ерөнхийлөгчөөр томиллоо

    Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Ц. Сайнбаярын тушаалаар Очирбатын Хадбаатарыг Монголын Шатрын Холбооны Дэд ерөнхийлөгчөөр томиллоo. О.Хадбаатар нь Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүнээр 7 жил ажиллаж байгаа бөгөөд Монголын шатрын холбооны баруун бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах юм. О. Хадбаатар нь Хөвсгөл аймгийн прокурорын газар ажилладаг хурандаа, шатрын “спортын мастер” цолтой, Хөвсгөл аймагт Дэлхийн Шатрын Холбооны “CIS”-зөвлөлийн “Шатрын хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа …

  • 5 October

    Цэргийн олимпоос мөнгөн медаль хүртлээ

    БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн Олимп гэгдэх Цэргийн их наадмын 6 дах удаагийн тоглолт “Нөхөрлөл, эв нэгдэл” уриан дор энэ сарын 2-нд  нээлтээ хийлээ.Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 7045 тамирчин цэргүүд 24 спортын төрлөөр 10 хоногийн хугацаанд өрсөлдөж байна. Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Баг Гин Хэ болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга болон бусад оролцогч орнуудын …

  • 5 October

    Нийслэлчүүд утаагүй хотын төлөө бүх нийтийн марафонд нэгдлээ /фото/

    Өнгөрсөн амралтын өдөр нийслэлчүүд утаагүй  хотын төлөө, эрүүл амьдралын төлөө нэгдлээ. Энэ бол бүх нийтийн марафон гүйлт байлаа. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол олон улсын дунджаас 10 гаруй хувиар илүү гэсэн тоон судалгаа гарчээ. Тиймээс нийслэлд ажиллаж амьдарч буй ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хайрлаж хамгаалах сэтгэлгээг бий болгох, нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол …

  • 5 October

    ААШ бодбилдингийн тэмцээнд манай улсын 9 тамирчин оролцсоноос 7 медаль авчээ

    49 дэхь удаагийн Азийн аварга шалгаруулах Бодибилдинг фитнессийн тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 2015 оны 9 сарын 29-с 10 сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлж 9 тамирчин, фото сурвалжлагч, багийн менежер, шүүгч нийт 12 хүний бүрэлдхүүнтэй баг оролцлоо. Манай баг тамирчид: – 2 Алт, – 1 Мөнгө, – 4 Хүрэл гэсэн нийт 7 …

  • 3 October

    Монгол улс бодибилдингийн Азийн аваргатай боллоо

    Одоогоос 54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Азийн Бодибилдингийн Холбооноос зохион байгуулж байгаа 49 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узвекстан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд  55 кг-ын жинд улсаа төлөөлөн оролцсон Дорноговь аймгийн харьяат тамирчин Ч.Мянганбилэг Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний  55кг жингийн ангилалд амжилттай оролцож АЛТАН медаль хүрэн Ази тивийн аварга тамирчин боллоо. Түүний урьд …

  • 2 October

    М.Уранцэцэг Ташкентийн Гранприд түрүүллээ

    ДАШТ-ий дараа зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны албан ёсны эхний тэмцээн болох Ташкентийн Гран-при өчигдөр эхэллээ. Тэмцээнд дэлхийн 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167, нийт 382 жүдоч хүч үзэж байгаа бол Монголын арван жүдоч тэдний дунд багтаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, М.Ганболд, 73 кг-д Н.Хадбаатар, …

  • 1 October

    Роналду Мессиг ардаа орхив

    “Реал”-ын довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигийн хэсгийн ээлжит тоглолтыг “Мальме” багтай хийхэд дубльджээ. Түүний баг 2:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулав. Ийнхүү Португалийн шигшээ багийн ахлагч залуу тус тэмцээнд өөрийн 22 дахь дублиэ хийснээр “Барселона”-гийн довтлогч Лионель Мессиг ардаа орхижээ. Месси 21 дубльтэй яваа юм. Гуравт, Рауль 14 дубльтэйгээр бичигдсэн аж. Филиппо Инзаги 12 дубль, Рууд ван Нистелрой 11 дубль, Тьерри Анри …

September, 2015

  • 29 September

    “Бага олимп”-ийн тэмцээнүүд өнөөдөр өндөрлөнө

    “Бага олимпиос их олимпийн оргил өөд” уриатай Баянхонгорын бага олимпийн наадам өнөөдөр өндөрлөнө. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Бага олимпийн наадмын тэмцээн, уралдааныг энэ жил анх удаа аймгийн төвөөс гадна Баянлиг, Бууцагаан сумдад явуулсан бөгөөд спортын төрлөө нэмж, 15 болгосон юм. “Баянхонгорын бага олимп”-ийн тав дахь өдөр буюу өчигдөр (есдүгээр сарын 28-нд) шагайн харваан тэмцээн Баянхонгор аймгийн төв талбайд …

  • 28 September

    Месси тоглолтон дээрээс шууд эмнэлэгт хүргэгджээ

    “Барселона” багийн довтлогч Месси “Лас Пальмас” багтай хийсэн тоглолтонд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хөлбөмбөгчний зүүн өвдөгний шөрмөс тасарсан гэнэ. Энэ тухай «Барселона» багийн албан ёсны Twitter-т мэдээлсэн байна. Энэхүү гэмтлээс болж Месси найман долоо хоног талбайд гарч чадахгүй гэнэ. Ингэснээр тэрбээр Аваргуудын лигийн тоглолтуудаас гадна Испаний лигийн тоглолтуудад ч багтаа тусалж чадахгүй болоод байна. Аргентин залуу бямба гариг буюу энэ …

  • 28 September

    Уран барилдаант, улсын заан их дэвжээгээ орхин оджээ

    Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ “Ховдын Бямбадорж” нэрээрээ уран хурц барилдаанаараа шуугиулан олон жил түмнээ баясгасан Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж өвчний улмаас таалал төгсжээ. Ч.Бямбадорж нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул бөгөөд 1964 онд төржээ. Тэрээр 1989 онд 5 давж улсын начин цол хүртээд ирэх жил нь буюу 1990 онд цолоо баталжээ. 1994 онд 7 давж улсын заан цолд хүрсэн. 1997 онд 5 …

  • 28 September

    “Sync”-ийн Оргил Таеквондогийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

    MN25-р суваг телевизээс зохион байгуулсан “Миний гэр” реалити шоунаас төрөн гарсан “Sync” хамтлагийнхан сүүлийн үед фэнүүдээ багагүй хүлээлгэж байгаа ч тус хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил спортын олз омог дүүрэн явна. Тэрбээр энэ сарын эхээр Болгар улсад болсон Олон Улсын Таеквондогийн насанд хүрэгчдийн 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртжээ. Оргилын хувьд 18 жил энэ спортоор хичээллэж …

  • 27 September

    Хакухо аварга VS Монгол бөхчүүд

    Мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал, МУ-ын  заан Б.Батмөнх, харцага Ө.Даваабаатар, начин Ч.Батчулуунтай үндэсний бөхөөр барилдсан нэгэн бичлэгийг хүргэe Ugluu.mn