Спорт

December, 2014

  • 18 December

    “Бөртэ чоно”-ын санал хураалт ирэх даваа гаригт дуусна

    Монголын спортын шилдэг тамирчныг тодруулдаг “Бөртэ чоно-2014” наадмын санал асуулга өндөрлөх шатандаа ороод байна. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 орчим сэтгүүлч энэ удаагийн санал асуулгад оролцохоос өчигдрийн байдлаар 70 нь өөрийн саналаа өгчээ. Энэ сарын 9-нд эхэлсэн санал асуулга дуусахад ердөө хоёрхон хоногийн хугацаа үлджээ. Спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчид анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчинд санал өгнө. …

  • 17 December

    Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар 10.000 долларын эзэн болно

    Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-оос дэлхийн чансааг тэргүүлж буй бөхчүүдийг шагнаж урамшуулахаар болсон байна. Энэ жагсаалтад манай Г.Болдбаатар болон М.Уранцэцэг нар багтжээ. Тодруулбал, Дэлхийн чансаанд Францаас дөрөв, Гүрж хоёр, Нидерланд хоёр, Монголоос хоёр, Грек, ОХУ, Куба,Чех улсаас тус бүр  нэг, нэг жүдоч багтсан байна.  Бөхчүүдийг чансаанаас хамаарч 50.000-10.000 ам.доллараар шагнаж урамшуулах юм байна. Ами Olloo.mn

  • 17 December

    Ичиножёо А.Ичинноров 10 kг-ийг хасахад хүрчээ

    Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд цөөн башёд үнэмлэхүй амжилт үзүүлэн “секивакэ” цол хүртчихээд буй  Архангайн Батцэнгэлийн уугуул хүү Алтанхуягийн Ичинноров буюу Ичиножёо жингээ хасахаар хичээж байна. Түүнийг сумогийн мэргэжилтнүүд болон багш Минато ояката нь жингээ тодорхой хэмжээгээр хасах шаардлагатайг хэлсэн байна. Учир нь Ичиножёо жингээ хасч хурдаа  нэмэхгүй бол барилдааны амжилт буурч магадгүй гэнэ. Одоогоор Ичиножёогийн жин 199 кг-д хүрчихээд байгаа. …

  • 16 December

    Тэшүүрийн ДАШТ маргааш эхэлнэ

    Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн хоёрдахь удаагийн тэмцээн Казахстаны Алмата хотноо энэ сарын 18-22 ны өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас МУИС-ийн оюутан А.Энх-ариун /эм, 18 настай/, МУБИС-ийн БТДС-ийн оюутан Б.Тулга /эр, 19 настай/ нар Алматаг зорьсон. Дасгалжуулагчаар ОУХМастер Ж.Долгорсүрэн явж буй юм. Монголын тамирчид 500 м,1000м,1500м, 3000м, 5000 метрийн болон нийтийн гараа гэсэн 5 зайн уралдаанд өрсөлдөх аж. Тэд …

  • 16 December

    Манай тэшүүрчид оюутны ДАШТ-нд оролцоно

    Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн 2 дах удаагийн тэмцээн Казакстаны Алмата хотноо энэ сарын 18-22 нд болох гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлж 2 тамирчин, 1 дасгалжуулагчийг бэлтгэн Монголын оюутны спортын холбоо, Монголын Тэшүүрийн холбооноос хамтран оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Тэмцээнд МУИС-ийн оюутан 18 настай А.Энх-ариун (эм), МУБИС-ийн БТДС-ийн оюутан 19 настай Б.Тулга (эр) нар оролцох бөгөөд дасгалжуулагчаар ОУХМастер Ж.Долгорсүрэн …

  • 15 December

    “Их өргөө-Аравтууд” багийн шинэ легионер иржээ

    “Их өргөө- Аравтууд” багийн шинэ легионер Жордан Маккой өнгөрсөн бямба гаригт хүрэлцэн иржээ. Түүнийг багийнх нь тамирчид угтан авсан байна. Жордан Маккой 23 настай, 198 см-ийн өндөр аж. Тэрбээр өчигдрөөс эхлэн “Их өргөө- Аравтууд” багийнхантайгаа бэлтгэл хийж эхэлсэн байна.

  • 15 December

    Б.Ганхуяг: Миний цолыг хүчингүйд тооцохдоо хүрвэл 2008 оноос хойш аймгийн цол хүртсэн бөхчүүд бүгд цолоо хураалгана

    Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө жилийн Говь-Алтай, Хөвсгөл аймгийн баяр наадмыг хүчингүйд тооцож, тус наадмаас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь тус хоёр аймгийн наадмаар шинээр цол хүртсэн болон цолоо ахиулсан 20 орчим бөхийн амжилтыг тооцохгүй гэсэн үг юм. МҮБХ-ноос гаргасан энэхүү шийдвэрийг “Хилчин” биеийн тамирын спорт хороо, хилийн цэргийн 0257 дугаар анги, “Эрдэнэт суврага” компанийн …

  • 15 December

    Ой тогтоолтын ДАШТ-ээс монголчууд 10 медаль хүртлээ

    БНХАУ-ын Хайнань мужид энэ сарын 11-ээс 14-ний өдрүүдэд Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас Монголын оюун ухааны академийн 13 тамирчин насанд хүрэгчид болон дунд насны ангилалд өрсөлдсөнөөс тэмцээний “Нэр-Царай”, “Хоёртын тоолол”, “Тооны марафон” гэсэн төрлүүдэд манай тамирчид нийт 10 медаль хүртсэн бол дунд насны ангилалд өрсөлдөж буй Э.Пүрэвжав, Э.Энхмөнх, А.Анударь, Т.Энхжин нар …

  • 14 December

    Елена Эсинбаева нөхөрт гарчээ

    Оросын алдартай хөнгөн атлетикч Елена Эсинбаева хамт амьдарч байсан Никита Петиновтой гэрлэлээ. Тэд албан ёсоор гэр бүлээ батлуулжээ. Энэ үйл явдал Елена Эсинбаевагийн төрсөн нутагт Волгоград хотод болсон байна. Елена Исинбаева 6 -р сард охин Евагаа төрүүлжээ. Тэрбээр 2013 оны Дэлхийн аваргын тэмцээний дараа спортоос түр хөндийрсөн билээ. Гэвч Елена Эсинбаева 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпид спортдоо эргэн ирэхээр төлөвлөж байгаа …

  • 14 December

    Дан эрэгтэй тамирчдын барилдаанд түрүүлбэл 6 саяар шагнуулна

    Чөлөөт бөхийн “Тулгат” клубийг үндэслэн байгуулагч, нэрт дасгалжуулагч Н.Ганбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй багуудын тэмцээн маргааш спортын бэлтгэлийн төвийн зааланд эхлэх гэж байна. Тэмцээнд нийт зургаан баг оролцох мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд дан эрэгтэйчүүдийн 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг гэсэн жингүүдэд болно. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч …

  • 13 December

    Азийн аваргыг УИХ-ын гишүүд хүлээж авч уулзав

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өчигдөр Азийн Паралимпийн аварга Г.Оюуныг хүлээн авч уулзлаа. Г.Оюун нь БНСУ-ын Инчеон хотноо болсон Азийн Паралимпийн наадмын жудо бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 57 кг-ийн жинд алтан медаль хүртсэн. Олон улсын нэр хүндтэй наадамд гаргасан энэ амжилтыг нь үнэлж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын …

  • 13 December

    Мэргэжлийн сүмогийн их аварга Какүюү Ананд ”Гангар хун-2014” цомын эзнээр шалгарлаа

    Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй нутгийн уугуул иргэдийнхээ дунд шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн цэнгүүнийг ирэх сарын 12-ний өдөр “Чингис” зочид буудлын “Өргөө” ресторанд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “Гангар хун-2014” цомын эздийг тодруулах үйл ажиллагааг явуулсан юм. Сүхбаатар аймгийн бахархалт шувуугаар нэрлэсэн энэхүү цомыг зургаан төрлийн номинацийн эздэд гардуулсан …

April, 2014

  • 11 April

    Харумафүжи мэргэжлийн сумогийн анхны магистр болно

    Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж Токио Хосэй их сургуулийн хуулийн ангийн магистрт суралцахаар болжээ. Ингэснээр тэрээр Японы мэргэжлийн сумо бөхийн анхны магистрант ёкозуна болж байгаа аж. Хурц аварга Харумафүжи Д.Бямбадорж дөрөвдүгээр сарын 7-нд оюутны үнэмлэхээ гардан авч, хичээлдээ явж эхлэх юм. Тэрээр Хосэй их сургуулийн Токио дахь салбарт даваагаас баасан гариг хүртэл орой, бямбад өдөр хичээлдээ …

  • 10 April

    Аваргуудын лигийн шөвгийн дөрөв

    Аваргуудын лигийн шөвгийн наймын сүүлчийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тус лигийн аваргын цомыг эзэмшиж буй “Байерн Мюнхен” талбай дээрээ “Манчестер Юнайтед” клубыг хүлээн авч 3:1 харьцаатайгаар хожсон бол түрүүлэх магадлал өндөртэй байсан “Барселона” клуб “Атлетико Мадрид” клубт  1:0-ээр ялагдсанаар тэмцээнээс хасагдлаа. Ийнхүү аваргуудын лигийн шөвгийн дөрөвт “Челси”, “Реал Мадрид”, “Байерн Мюнхен”, болон “Атлетико Мадрид” багууд шалгарч үлдэв. Харин тэмцээний …

  • 9 April

    Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-нд оролцох манай тамирчид тодорлоо

    Казахстаны Астана хотноо дөрөвдүгээр сарын 23-26-нд “Даулет” цогцолборт болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай баг тамирчдын бүрэлдэхүүнийг зарлалаа. Манай эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингийн ангилалд бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм. Үүнд: ЭРЭГТЭЙ: 57 кг: ОУХМ Д.Цогтбаатар /Алдар/ 61 кг:Н.Лхамгармаа /Алдар/ 65 кг: Б.Батмагнай /Ажнай/ 70 кг: ОУХМ Б.Батзориг /Хилчин/ 74 кг: ОУХМ П.Өнөрбат /Хасу …