Спорт

November, 2013

  • 29 November

    Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан өнөөдөр болно

    Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит Шонхор-Олимп дээд сургуулийн энэ сарын ээлжит барилдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын газар буюу хуучны “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд болно. Шонхор олимп сургуулийн нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнууд эр бяр, уран мэхээ уралдуулан барилдана. Түрүү сард энэхүү барилдаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат сумын начин Лхагвасүрэнгийн Чадраавал түрүүлсэн билээ. Энэ удаа тойргийн аймгийн харцага цол …

  • 28 November

    “Бавари” Аваргуудын лигт шинэ рекорд тогтоов

    Энэ сарын 27-ны үдэш болж өнгөрсөн Аваргуудын лигийн “А”, “В”, “С”, “D” хэсгийн тав дахь тоглолтод “D” хэсэгт Германы “Бавари Мюнхен” клуб Оросын “ЦСКА”-г талбайд нь 3:1-ээр хожиж, Аваргуудын лигт 10 дараалж хожсон шинэ рекорд тогтоожээ. Бусад хэсгүүдийн тоглолт: “А” хэсэгт Английн аварга “Манчестер Юнайтед” Германы “Байер”-ыг төрөлх Леверкузенд нь 5:0-ээр бут ниргэснээр дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авчээ. “В” хэсгээс …

  • 28 November

    Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VI их хурал болно

    Монголын Морин Спорт Уяачдын Холбооны /ММСУХ/ VI их хурал ирэх 12-р сарын наймны өдөр болох гэж байна. Хуралд ММСУХ-ны салбар холбоодын төлөөлөгчид оролцож, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөгөө тэр дундаа холбооныхоо стратеги төлөвлөгөө, салбар холбоодтой холбоотой үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг гарган өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлынхаа тайланг хэлэлцэнэ. Мөн хурдан морь унаач хүүхдийн асуудал, монголын уламжлалт хурдан морины уралдааны цаашдын хөгжилзэргийг онцлон авч …

  • 27 November

    Хосэ Энрикэгийн хагалгаа амжилттай болжээ

    Ливэрпүүлийн зүүн жигүүрийн хамгаалагч Хосэ Энрикэгийн мэс засал амжилттай болсон гэдгийг клубын зүгээс албан ёсоор зарлажээ. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн 10 -р сарын 05-нд Кристал Паласыг 3:1 -ээр буулган авсан тоглолтонд гараанд гарсан юм. Харин 11-р сарын 09-нд Фулхэмийг хожсон тоглолтонд бэртлээс эргэж ирэн, сэлгээнээс оролцсон билээ. Гэвч түүний өвдөгний бэртэл нэлээд ярвигтай байсан тул хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай гэдгийг …

  • 27 November

    Усанд сэлэлтийн өсвөрийн тамирчид аваргаа шалгаруулна

    Монголын усан спорт сонирхогчдын холбооноос усанд сэлэлтийн өсвөрийн тамирчдын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 28-аас 30-ны өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” клубт зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд “Хангарьд”, Усан спорт сургалтын төв, “MCS –Орчлон”, “MCS Vista” зэрэг зургаан клубын 170 орчим өсвөрийн тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд тэмцээн 8  нас, 9-11 нас, 12-14 нас, 15-аас дээш гэсэн насны ангилалаар хувийн болон холимог, …

  • 26 November

    Улс тунхагласны өдрийн барилдаан болно

    Улс тунхагласны түүхт 89 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. 1990 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж буй тус тэмцээн анх 1984 онд улс тунхагласны 60 жилийн ойд зориулан Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдаж байжээ. Тус тэмцээнд дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байсан аж. …

  • 25 November

    О.Насанбурмаа, С.Батцэцэг нар дэлхийн хамгийн сайн хамгаалсан бөхчүүдийн жагсаалтад оржээ

    ОЛОН УЛСЫН БӨХИЙН ТӨРЛҮҮДИЙН ХОЛБОО буюу ФИЛАГААС өнгөрсөн 9-р сард Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын текникийн үзүүлэлтүүдийг гаргасан байна. Техникийн үзүүлэлтүүдэд хамгийн олон оноо авсан, хамгийн бага оноо алдсан, хамгийн үр дүнтэй барилдсан зэрэг үзүүлэлтүүдийг хамруулсан бөгөөд хамгийн олон оноо авсан бөхөөр 51 кг-ын жинд алтан медаль хүртсэн БНХАУ-ын бөх Сун …

  • 24 November

    Японы мэргэжлийн сумогийн Куйшу башёд Ёкозуна Харүмафүжи түрүүллээ /видео/

    Японы мэргэжлийн сумогийн дээд зиндааны 11 сарын барилдаан буюу Куйшу башёд Ёкозуна Харүмафүжи 14-1 даваатайгаар түрүүллээ. Сумогийн энэ сарын барилдаан  өрсөлдөөн ихтэй болсон бөгөөд сүүлийн өдөр буюу 15 дах өдөр  Мэргэжлийн сумогийн  хоёр  аварга хоорондоо таарч  барилдлаа. Ёкозуна Хакухо, Ёкозуна Харүмафүжи нар тус бүрдээ 13 даваа, 1 унаатай байсан бөгөөд хэн давсан нь  энэ сарын барилдааны түрүүг шууд  авах байсан. …

  • 23 November

    Хөлбөмбөгийн 2014 оны ДАШТ-д оролцох 32 багийн нэрс

    Ирэх 2014 онд Бразил улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхээ авахаар ОЛОН УЛСЫН ХӨЛБӨМБӨМГИЙН ХОЛБООНД харьяалалтай дэлхийн 203 орны баг тамирчид өнгөрсөн 2011 оны 6-р сарын 15-ээс эхлэн өрсөлдөж, өдгөө ДАШТ оролцох 32 багийн нэрс тодроод байна. Үүнд: Африк: Нигер, Камерун, Кот д’ивуар, Алжир, Гана Ази: Австрали, Иран, Япон, Өмнөд Солонгос Европ: Бельги, Босния Герцеговина, Хорват, Англи, Франц, Герман, …

  • 22 November

    Чөлөөт бөхийн “ГОЛДЕН ГРАН-ПРИ” эхэллээ

     Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Гейдар Алиевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “ГОЛДЕН ГРАН-ПРИ” олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Азербайжан улсын Баку хотод бөхийн гурван төрлөөр зохион байгуулагдах бөгөөд  32 орны  400 бөх хүч чадал, уран мэхээ уралдуулан барилдана. Манай улсаас 10 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 шүүгч, багийн ахлагч гэсэн бүрэлдэхүүнтэй тус тэмцээнд оролцож байна. Шагналын …

  • 22 November

    Нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн болно

    Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ, нийслэлийн ЗДТГ, Монголын Шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоотой хамтран нийслэлийн ИТХ-ын даргын ивээл дор анх удаа нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээн энэ амралтын өдрүүдэд /11.23-24/ нийслэлийн 1-р дунд сургууль дээр болох бөгөөд швейцарь системээр буюу 9 …

  • 21 November

    Самбо бөхийн ДАШТ-д оролцож буй манай тамирчид

    ОХУ-ын Санкт Петербург хотноо 2013 оны “Самбо бөхийн ДАШТ” өнөөдөр эхэллээ. Энэ сарын 21-ээс 24-ний хооронд үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас Ж.Баярсайхан дасгалжуулагчтай 20 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 52 кг-д Ш.Эрдэнэбаатар, 57 кг-д Ч.Марал-Эрдэнэ, 62 кг-д О.Чинбат, 68 кг-д Д.Төмөрхүлэг, 74 кг-д Х.Цагаанбаатар, 82 кг-д Г.Ууганбаатар, 9 0 кг-д Р.Анхбаатар, -100 кг-д Б.Ариун-Эрдэнэ, +100 кг-д Б.Сугаржаргал эмэгтэйчүүдийн 48 …

  • 21 November

    Уругвайн шигшээ ДАШТ-нд оролцох эрхээ авлаа

    Өнгөрсөн шөнө ДАШТ -нд оролцох 32 улсын шигшээ багийн нэрс бүрэн тодорлоо. Дэлхийн 2 удаагийн аварга Уругвайн шигшээ ДАШТ -нд оролцох нэмэлт эрхийн төлөө Ази тивийн Йорданы эсрэг тоглосон. 2 багийн хөлбөмбөгийн түвшин нэлээд зөрүүтэй тул төдийлөн өрсөлдөөнтэй тоглолт болж чадсангүй, эхний тоглолтонд л Уругвайчууд ДАШТ -ийг зорих эрхээ бараг авсан гэж хэлж болно. Хариу тоглолт өчигдөр Уругвайн нийслэл Монтевидео …

  • 20 November

    Гандболын улсын аваргууд шалгарлаа

    Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд гурван өдрийн турш үргэлжилсэн гандболын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо. Эрэгтэй 12, эмэгтэй найман багийн 250 орчим тамирчин өрсөлдсөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай “Ирээдүй” баг аваргын алтан медаль хүртэж, “Андууд”, МУБИС-ийн баг удаалсан байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг тэргүүлж, мөнгө, хүрэл медалийг “Мон-Алтиус” болон “Аварга” сургуулийн баг хүртсэн байна. …

  • 19 November

    Бодибилдинг фитнесийн ДАШТ-ээс манай тамирчин анх удаа медаль хүртэв

    Бодибилдинг фитнесийн ДАШТ-ээс манай тамирчин анх удаа медаль хүртжээ. Тодруулбал, энэ сарын 15,16-нд Унгарын улсын нийслэл Будапешт хотноо болсон Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн модель ангилалд өрсөлдсөн ОУХМ Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд 43 орны 390 тамирчин өрсөлдсөн ажээ.