Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог дифлимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, “Самсун-2017” дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Н. Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр шөвгийн наймд …
Спорт
May, 2022
-
16 May
М.Намуун, О.Есүгэн нар ДАШТ-ий медалийн төлөө өнөөдөр тулалдана
Турк улсын нийслэл Истанбул хотод боксын насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож буй. Өнөөдөр Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 54 кг-д О.Есүгэн Тайландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай, 57 кг-д М.Намуун Энэтхэгийн Манишатай тулалдана.
-
13 May
“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд гадаадын тамирчид оролцоно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулалтыг хариуцан ажилладаг. Тус холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр “Тэмцээний үеэр тамирчдад …
-
13 May
“Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимтай боллоо
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан улс орон даяар өрнөж, ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй хамрагдаж буй. Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимаа шинээр байгуулж, нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дарга Ц.Сосорбарам, тус дүүргийн “Сараево” олимпын зөвлөлийн дарга Л.Болормаа, олимпын зөвлөлийн УЗ-ийн дарга Г.Лувсансамбуу, “Өнөр” цогцолбор сургуулийн захирал Б.Чойдорж, олимпын танхимын …
-
12 May
“Станбул-2022”: Ж.Нямсүрэн эхний ялалтаа авлаа
Туркийн Станбул хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 6-20-ны өдрүүдэд зохиогдож байна. Энэхүү тэмцээнд манай улсын есөн ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бөгөөд 48 кг-ын жинд “Хангарьд” спорт клубын тамирчин, спортын мастер Жанчивын Нямсүрэн эхний тулаанаа хийв. Тэрбээр 1/16 шигшээд Непалийн Сусма Тамангийг 3:2-оор буулган авснаар Монголын баг тамирчдын ялалтын салхийг хагаллаа. Ж.Нямсүрэн дараагийн тулаанаа тавдугаар сарын 14-нд хийх бөгөөд түүний өрсөлдөгч нь Венесуэлийн Анаонис Рохас Кадено юм.
-
12 May
Фото:“Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” үзэсгэлэн
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ноос санаачлан зохион байгуулж буй “Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” сэдэвт гэрэл зураг, гар зургийн үзэсгэлэн Blue Mon төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц нар оролцов. Уг үзэсгэлэнд БНХАУ, Монголын гэрэл зурагчдын 48 зураг дэлгэгдсэн байна. Үүний …
-
10 May
121-р сургуулийн “Жаргалант” олимпын танхим нээлтээ хийлээ
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй хамрагдаж, олимпын танхимаа шинэчлэн тохижуулж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 121-р сургуулийн хамт олон аяны хүрээнд “Жаргалант” олимпын танхимыг шинээр байгуулж, нээлтээ албан ёсоор хийлээ. Нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, дүүргийн БТСГ-ын дарга …
-
9 May
Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо
Олон нийтийн спортын арга хэмжээ, үйлчилгээ явуулах, нийтийн соёл, спорт, эрүүл мэндийг дэмжих зорилготой спортын цогцолбор барилга ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд дөрвөн давхар, А, В, С блоктой спорт цогцолборын барилгын угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөв. 1000 хүний суудалтай тус спорт …
-
6 May
“Ханжоу-2022” Азийн наадам хойшиллоо
БНХАУ-ын ҮОХ, Азийн олимпын зөвлөлийн хамтарсан хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хурлаар “Ханжоу-2022” Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан байна. Азийн наадам ирэх есдүгээр сарын 10-25-нд болох товтой байв. Азийн наадмын шинэ товыг ойрын үед зарлах болно. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо болох байсан Азийн залуучуудын наадмыг цуцлахаар боллоо. Өнгөрсөн жил зохиогдох ёстой байсан тус наадам коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр …
-
6 May
Вьетнамын 23 өдрийн “HTV CUP 2022” олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчид эх орондоо ирлээ
ОУХМ Э.Билгүүнжаргал, Б.Мягмарсүрэн нар Вьетнам улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард зохиогдсон 23 өдрийн 2400 км-ийн олон улсын олон өдрийн уралдаанд амжилттай оролцоод ирлээ. 34 дэх удаагийн “HTV Cup 2022” тэмцээнд 14 багийн 98 тамирчин өрсөлдөж, баг бүрт 1 гадаад тамирчин оролцсон ба ОУХМ Э.Билгүүнжаргал “Кенда” багаас, ОУХМ Б.Мягмарсүрэн “Dong Nai GSB” багаас уралдаж Монгол хэмээх нэрийг Вьетнамын тэнгэрт олонтой дуурсгалаа. Тэмцээний …
-
5 May
МҮОХ-ноос Сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн сард хурлаа хийж, удирдлагуудаа шинээр сонгосон. Шинээр сонгогдсон удирдлагын багийг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч О.Одбаяр нар байлцав. Монголын сагсан бөмбөгийн холбоог төлөөлж ерөнхийлөгч Г.Батцэнгэл, дэд ерөнхийлөгч Т.Түвшинбаяр, Л.Мягмаржав, Э.Анар, ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар уулзалтад оролцсон юм. Уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг сагсны …
-
5 May
Хотын дарга “IHC Esports” багийнхантай уулзаж, тэмцээнд нь амжилт хүслээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахим спортын “IHC Esports” багийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэмцээнд нь амжилт хүслээ. Цахим спортын томоохон төрлүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийд нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай “Major Championship” тэмцээн тавдугаар сарын 9-нд эхлэх юм. “IHC Esports” баг Австралийн “Renegades” багийг хожсоноор Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэн, тус тэмцээнд Монгол Улс …
-
3 May
Сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өчигдөр эхэллээ. Тус тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан энэхүү тэмцээн энэ жил дунд, ахлах гэсэн хоёр насны ангилалд явагдаж байгаагаараа онцлогтой. Тэмцээний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, …
April, 2022
-
27 April
Футзалын үндэсний шигшээ баг ирэх сард азийн аваргын эрхийн төлөө тоглоно
Есдүгээр сард Кувейт улсад явагдах АХБХ-ны “Футзалын Азийн Цом”-ын тэмцээний урьдчилсан шатны Зүүн Азийн бүсээс бусад бүсийн тоглолтууд энэ сард явагдаж 13 эрхийг шигшээ багууд аваад байгаа билээ. Тэгвэл Зүүн Азийн бүсийн тоглолтууд 5-р сарын 17-ноос 21-ны хооронд Малайз улсад зохион байгуулагдана. АХБХ-ны Футзалын Азийн Цомын урьдчилсан шатны Зүүн бүсийн сугалаагаар 6 улсын шигшээ баг 2 хэсэгт хуваагдан тоглохоор байсан …
-
22 April
“Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын зохион байгуулах хорооны гишүүнээр Н.Оюунбат томилогдов
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон Азийн Паралимпын Хорооны XXVII дахь чуулганы үеэр “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийг Наадмын зохион байгуулах хороонд томилох шийдвэрийг гаргажээ. Азийн паралимпын наадмын зохион байгуулах хороонд манай улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат томилогдсон байна. Ингэснээр тэрбээр энэхүү нэр хүндтэй наадмыг зохион …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл