Монголын Бүх Ард Түмний XV их наадмын Байт харвааны шигшээ тэмцээнийг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны холбоо хамтран 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Дайчин Чанар-Тэсвэр”-ийн талбар 360 талбайд амжилттай зохион байгууллаа. Монголын Бүх Ард Түмний XV их наадмын Байт харвааны шигшээ тэмцээнд: Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, …
Спорт
August, 2022
July, 2022
-
28 July
Германы тамирчин Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар аялна
ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор энэ оны наймдугаар сард Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар аялахаар төлөвлөж буй ажээ. Тамирчны экстрим аялалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр ХБНГУ-ын Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн Суурин төлөөлөгч ноён …
-
28 July
“Ханжоу 2022” Азийн 19-р наадмын тов батлагдлаа
БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны 9 сард зохион байгуулагдах байсан Азийн 19-р наадам Ковид19 цар тахлын улмаас хойшлогдоод байсан билээ. Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн 2 сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн байна. Улмаар АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс “Ханжоу 2022” Азийн 19-р наадмыг 2023 …
-
22 July
З.Төмөртөмөө:Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүх талаар дэмжин ажиллах болно
“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх хүндэтгэлийн ёслол өнөөдөр боллоо. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин буюу нийт 234 хүнийг шалгаруулаад буй. Тангараг өргөх ёслолын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, …
-
19 July
Ази тивийн АШТ-ээс Монголын жүдочид хоёр алт, таван хүрэл медаль хүртлээ
Тайланд улсын Бангкок хотноо зохиогдож буй, Өсвөрийн Залуучуудын Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээнд, Монгол Улсын баг тамирчид эхний өдөр амжилттай барилдаж, хоёр алт, таван хүрэл медаль хүртлээ. Медаль хүртсэн тамирчид: Эмэгтэй Н. Ундрахбаяр 44 кг Хүрэл медаль ( Спортын төв сургууль ) Ж. Энхбулаг 44 кг Хүрэл медаль ( Шинэ бадрах дэвжээ ) Ж. Анударь 48 кг Алтан медаль ( …
-
5 July
Баянзүрх дүүргийн 3х3 сагсан бөмбөгийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Баянзүрх дүүргийн 9-р хороонд Бидний гудамж төслийг хэрэгжүүлж, ахмадууд амрах, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчинг бий болголоо. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбайг ч шинээр байгуулж ашиглалтад орууллаа. Олон улсын стандартад нийцсэн яг ийм талбай Баянзүрх дүүргийн 24,28,34,42-р хороонд мөн байгуулагдсан. Талбайн нээлтийг тохиолдуулж Баянзүрх дүүргийн 3х3 сагсан бөмбөгийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд нийт …
-
4 July
ОУ-ын Усан Спортын Холбоо, Азийн Олимпын Зөвлөл МҮОХ-той нягт хамтран ажиллана
Унгар улсын Будапешт хотноо болж буй Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын усан спортын холбоо /ОУУСХ/-ны Ерөнхийлөгч бөгөөд Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн Ерөнхий захирал Хусейн Аль Мусалламтай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ОУУСХ-ны Ерөнхийлөгч, АОЗ-ийн Ерөнхий захирал Хусейний зүгээс МҮОХ-ны санаачилсан ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж, Олимпын арена барих төсөл дээр хамтран ажиллах …
-
1 July
“Швейцар цом-2022” шагайн харваан наадам амжилттай болж өндөрлөв
Швейцарын Холбооны Улсад үйл ажиллагаа явуулж буй “GM-STAR” клубийн дэргэдэх “Монгол шагайн харваа”-ны 10 жилийн ойн нэрэмжит “Швейцар Цом-2022”, “Монголын шагайн харвааны холбоо”, “Европын нэгдсэн салбар холбооны нэгдсэн наадам” 2022 оны 6 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Женев хотноо амжилттай болж өндөрлөлөө. ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн үндэсний уламжлалт шагайн харваан наадамд Франц, Герман, Бельги, Швед зэрэг 12 …
June, 2022
-
30 June
“Азийн хүүхдүүд” VII олон улсын спортын наадам Владивосток хотод болно
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор “Азийн хүүхдүүд” VII олон улсын спортын наадам энэ оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотод болно. Наадмыг ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газар, ОХУ-ын Спортын яам, Гадаад хэргийн яам, ОХУ-ын Олимпын хороо, Приморскийн хязгаарын захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм байна. Энэ удаагийн наадамд 26 орны 1650 баг тамирчин оролцохоос гадна ОХУ-ын холбооны тойрог, муж …
-
30 June
“Хасу-Мегастарс”, “Алдар” спорт хороо багаараа тэргүүлэв
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 28-29-нд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан боллоо. Хоёр дахь өдөр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэг Монгол Улсын аваргаар зургаа дахь удаагаа тодорч, Азийн АШТ-ий хошой …
-
30 June
Монгол, Япон, Финланд, Францын жүдочид хамтарсан бэлтгэл хийж байна
Манай эх оронд жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид хуран чуулав. Тэмцээн өндөрлөмөгц Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд жүдочдын хамтарсан бэлтгэл сургуулилт зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1 хүртэл өрнөж байна. Бэлтгэлд Монгол, Япон, Финланд, Франц, Австри, Голланд, Киргизстан, Канад, Португал улсын баг тамирчид хамрагдаж байгаа ба Унгар улсад ирэх …
-
29 June
“Милан-Кортина 2026” жендэрийн тэгш байдалд хамгийн ойртсон Өвлийн олимп болно
Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, спорт холбоодоос ирсэн санал дээр үндэслэн “Милан-Кортина 2026” өвлийн олимпын хөтөлбөрт найман шинэ төрөл нэмэхээр боллоо. Эмэгтэй тамирчдын оролцоог дэмжихэд чиглэсэн энэхүү өөрчлөлтийн үр дүнд өвлийн олимпод оролцогчдын 47 хувь нь эмэгтэйчүүд байхаар болж байна. Энэ нь “Бээжин 2022” олимптой харьцуулахад гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд ингэснээр “Милан-Кортина 2026” нь жендэрийн тэгш байдалд …
-
28 June
Монголын жүдочид “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнээс 11 МЕДАЛЬ хүртлээ
Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг жүдо бөхийн Их дуулга тэмцээн Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилж, ням гарагт өндөрлөлөө. Тэмцээнд 30 орны 255 бөх өрсөлдсөний дотор Монголын 56 жүдоч байв. Зохион байгуулагч орон нэг жинд дөрвөн бөх оруулж болох давуу талыг ашиглан өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдээ тэмцээнд голчлон оролцууллаа. Энэхүү тэмцээнээс манай бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, таван …
-
24 June
Чөлөөт бөх:Н.Баяржаргал хүнд жинд хүрэл медаль хүртэв
“U17” насны Азийн АШТ-ий гурав дахь өдөр чөлөөт бөхийн охидын хамгийн хүнд жин буюу 73 кг-ын жинд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн тамирчин Номин-Эрдэнийн Баяржаргал хүрэл медаль хүртэв. Ийнхүү манай охид Бишкекийн дэвжээнд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, 138 оноогоор багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл цомын эзэн боллоо. Н.Баяржаргал хэсэгтээ эзэн орны Линара Молдогазиева, Японы Мако Ишидаг …
-
24 June
Чөлөөт бөх:Б.Отгонтуяа алтан медалийн төлөө барилдана
Кыргызстаны нийслэл Бишкект хотод U23 ангиллын тэмцээн сонгомол бөхийн төрлөөр үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд дөрвөн бөх тойргоор барилдаж байна. Манай улсаас хүч үзэж буй “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Баянмөнхийн Отгонтуяа 2021 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Ассылзат Сагымбайг 7:2-оор, эзэн орны Арук Кадырбек Кызыг цэвэр дарав. Ингэснээр тэрбээр Энэтхэгийн Жиотитэй тойргийн сүүлийн барилдаанаа хийхээр болов. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл