Есдүгээр сард Кувейт улсад явагдах АХБХ-ны “Футзалын Азийн Цом”-ын тэмцээний урьдчилсан шатны Зүүн Азийн бүсээс бусад бүсийн тоглолтууд энэ сард явагдаж 13 эрхийг шигшээ багууд аваад байгаа билээ. Тэгвэл Зүүн Азийн бүсийн тоглолтууд 5-р сарын 17-ноос 21-ны хооронд Малайз улсад зохион байгуулагдана. АХБХ-ны Футзалын Азийн Цомын урьдчилсан шатны Зүүн бүсийн сугалаагаар 6 улсын шигшээ баг 2 хэсэгт хуваагдан тоглохоор байсан …
Спорт
April, 2022
-
22 April
“Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын зохион байгуулах хорооны гишүүнээр Н.Оюунбат томилогдов
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон Азийн Паралимпын Хорооны XXVII дахь чуулганы үеэр “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийг Наадмын зохион байгуулах хороонд томилох шийдвэрийг гаргажээ. Азийн паралимпын наадмын зохион байгуулах хороонд манай улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат томилогдсон байна. Ингэснээр тэрбээр энэхүү нэр хүндтэй наадмыг зохион …
-
22 April
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэл сонгогдлоо
Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурал болж, удирдлагын багаа сонголоо. Холбооны ерөнхийлөгчөөр “Энержи Ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл 100 хувийн саналаар сонгогдов. Мөн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 10 хүн өрсөлдсөнөөс гавьяат тамирчин Т.Түвшинбаяр, 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, “Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар сонгогдов. …
-
22 April
Чөлөөт бөх: Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан өндөрлөлөө. Өчигдөр Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдсан бол өнөөдөр үдээс хойш 18:00 цагт мөн л бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Хагас шигшээд 53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Хулан ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны хашир туршлагатай бөх …
-
22 April
Чөлөөт бөх:Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ
“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо. “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий 68 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э. Дэлгэрмаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль зүүв. Тэрбээр 2020 онд Шинэ Делид хүрэл, 2021 онд Алматыд мөнгө, энэ жил эх орныхоо дэвжээнд хүрэл медаль хүртээд байна. Э.Дэлгэрмаа медальтай …
-
22 April
Чөлөөт бөх: Х.Болортуяа хагас шигшээд шалгарав
Азийн АШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Х. Болортуяа хэсгийн эхний барилдаандаа Казахстаны Нулифар Раймоваг 8:2-оор ялсан. Тэгвэл хэсгийн хоёр дахь барилдаанаа 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Хён Жутай хийж 6:2-оор ялснаар хагас шигшээд шалгарав. Манай бөх хэсгээ тэргүүлэх үгүйгээ шийдэх сүүлийн барилдаанаа өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга …
-
22 April
ААШТ:Ц.Намуунцэцэг, Г.Отгонжаргал, Б.Шоовдор нар мөнгөн медаль хүртлээ
Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо. Гурван жилийн өмнө нь нутгийнхаа дэвжээнд 23 хүртэлх насны ангилалд түрүүлж байсан тэрбээр өчигдөр финалд “Осло-2021” …
-
21 April
Чөлөөт бөх: Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан боллоо. Өнөөдөр барилдсан манай таван бүсгүй орой 18:00 цагт медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Тодруулбал, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алт, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм. Тэгвэл 53 кг-д …
-
21 April
Чөлөөт бөх : Э. Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж болж байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хагас шигшээ барилдаанд Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Кыргызстаны Мээрим Жуманазаровад 2:7-гоор ялагдлаа. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөө Казахстаны Мадина Бакбергеноватай барилдахаар болов.
-
21 April
Сурагчдын “Улаанбаатар лиг”-ийн шигшээ тэмцээн эхэллээ
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн гуравдугаар сарын 1-нд эхэлсэн. Тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” төрийн бус байгууллага, Монголын шүүгчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй. Тэгвэл өчигдрөөс шилдэг 90 багийн шигшээ тэмцээн бага насны ангиллаар эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл …
-
20 April
“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 22 орны 250 гаруй тамирчин, 60 гаруй дасгалжуулагч, 30 шүүгч оролцож байгаа юм. Тэмцээний зохион байгуулалтад НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран оролцож буй. Энэ талаар тус тэмцээний Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Азийн аварга шалгаруулах тэмцээн …
-
19 April
М.Даваабанди хүрэл медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэллээ. Сонгомол бөхийн 55 кг-ын жинд ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд 2015 оны залуучуудын, 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Амангали Бекболатовт 1:7-гоор ялагдав. Ингэснээр манай бөх үдээс хойш нээлтийн ёслолын дараа Энэтхэгийн Аржун Халакуркитай хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
-
19 April
Монголын оюутны V их наадмаас Ц.Сүнжидмаа мөнгөн медаль хүртлээ
Монголын оюутны V их наадмын жүдо бөхийн тэмцээний -63кг-ийн жинд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Ц.Сүнжидмаа мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд Дотоод хэргийн их сургуулиас 9 тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Дэд түрүүч Ц.Сүнжидмаа нь жүдо бөхөөр 2014 оноос хойш 8 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд тив, дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртжээ.
-
14 April
Хотын дарга дээд лигийн долоон удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийнхантай уулзлаа
“Хасын хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн 2022 оны “Янзтай дээд лиг”-ийн аварга болсноор долоо дахь удаагаа түрүүлсэн цорын ганц багаар тодорсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус багийнхантай уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр Хотын дарга “Нийслэлийн удирдлагуудын санаачилж буй сагсан бөмбөгийн “3х3”-ын талбайн бүтээн байгуулалтад та бүгдийн санаачилга, оролцоо маш чухал. Монголын хүүхэд, залуусыг спортод дурлуулж, ирээдүйг нь бэлтгэх ёстой. …
-
12 April
Дэлхийн хөлбөмбөгийн алдартнууд Монголд хүрэлцэн ирлээ
Олон улсын хөлбөмбөгийн холбооны Сангийн дэмжлэгтэйгээр “Football for School” хөтөлбөрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо Боловсролын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд ОУХБХ-ны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин 1998 оны Дэлхийн аварга Юри Жоркаефф болон ОУХБХ-ны алдартан БНСУ-ын шигшээ багийн тоглогч асан Ча Бум Кум болон түүний хүү болох БНСУ-ын шигшээ багийн алдарт тоглогч Ча Ду Ри нар гэр …