Өглөөний зочин

May, 2015

  • 20 May

    С.Мөнхбаяр: Захирлууд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлснээр компаниа эрсдэлээс хамгаална

       Компанийн захирал, удирдлагуудад санхүүгийн тайлангаа хянаж шалгах мэдлэг олгох сургалтыг “Мэжик Чойс” сургалтын төвөөс зохион байгуулж байгаа нь сонирхол татсан юм. Энэ талаар тус төвийн захирал С.Мөнхбаяртай ярилцлаа. -Танай компани компанийн менежер, захирал, удирдлагуудад чиглэсэн санхүүгийн сургалт зохион байгуулж эхэлсэн нь сонирхолтой санагдлаа. Компанийг удирдаж буй хүмүүс санхүүгийн мэдлэгтэй байх нь хэрэгцээ болж байх шиг байна. Удирдлагууд санхүүгийн мэдлэг …

  • 18 May

    Б.Лхагважав: Татварын ил тод байдал, өршөөлийн хууль цаг үеийн шаардлагатай холбоотой

    Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа. – Улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед Эдийн засгийн өршөөлийн болон Ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан юм билээ. Тэгэхээр эдгээр хуулийн төслийн үр өгөөжийг та хэрхэн төсөөлж байна вэ?  – Эрх зүйн талаас нь харвал хоёр өөр …

  • 13 May

    Б.Отгонбат: АН залуучууддаа боломж олгох ёстой, би зайгаа тавьж өг гэж хэлэхгүй

    2000 оны дундуур “Глобал удирдагч” сан гэдэг нэр олон нийтэд танил болж энэ сангийн залуус үе үе бидэнтэй цэнхэр дэлгэцээр уулздаг болсон. Англи хэлтэй хүүхэд бүрийг АНУ уруу тэтгэлэгтэй сургана гэдэг тухайн үед тийм ч ойр сонсогдоогүй. Гэсэн ч 2005 оноос хойш тус сангийн нэрээр Монголын 2500 орчим  хүүхэд,  залуучууд АНУ-д суралцжээ. Өөрчлөгдөн хувьсаж байгаа даяарчлалын нийгэмд өрсөлдөх чадвартай залуусыг …

  • 12 May

    З.Энхболд: “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нэлээд дэвшилттэй байгаа

    “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал З.Энхболдтой ярилцлаа -“Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхэлье. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт одоо хэр явцтай байгаа юм бэ? -Төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд цаг хугацаа, орон зай, мөнгө хэмнэх зорилгоор интернэт ашиглан “Цахим засаглал” буюу төрийн түгжрэлгүй үйлчилгээг Монголд хэрэгжүүлж байгаа юм. Олон улсад үүнийг e-governance гэж ярьдаг. Монгол Улсад одоогийн байдлаар G2C …

  • 8 May

    Н.Мөнхбат: “Хөгжлийн банк”-ийг улстөржүүлэх хэрэггүй

    Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийж сүүлийн үед хэвлэлээр цацагдаад байгаа тус банктай холбоотой гарч байгаа мэдээлэлд хариу тайлбар өглөө. Тэрбээр мэдээллийн эхэнд “Үндэсний аудитын газраас хоёр долоо хоногийн “Засгийн газраас гаргасан Үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн хэрэгжилт, тус банкны санхүүжилтээр хийгдсэн төслийн үр дүн” гэх сэдэв бүхий тайланг гаргасан байна. Энэ бол …

  • 8 May

    Ч.Бат-Эрдэнэ: Иргэдийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоогүй

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн асуудал иргэдэд эргэлзээ төрүүлээд байгаа юм. Тиймээс энэхүү хуулийн төсөл дээр ажилласан ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. -Архидан согтуурахтай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Улсын Их Хуралд  өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төсөлтэй …

  • 5 May

    С.Эрдэнэбат: Хэвлэлийн эрх чөлөөг хангах нь салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой

     МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа – Хэвлэлийн эрх чөлөөг хангахад сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн асуудал хөндөж ярих ёстой асуудлын нэг байдаг. Энэ тал дээр ҮЭ–ийн байр суурийг ямар байгаа вэ? – Сэтгүүлчдэдээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Хэвлэлийн эрх чөлөө гэхээр хамгийн түрүүнд шудрага үнэн байдал, эрч хүч, нийгмийн ухамсар ардчилал мэдрэгддэг. Ингэх ч ёстой. Өнөөдөр олон сэтгүүлчдийн эрх …

  • 4 May

    Ц.Жадамбаа:Манай ажлын онцлог 24 цагаар, хоёргvй сэтгэлээр зvтгэдэгт оршдог

    Монгол Улсын Ерєнхий сайдын гvйцэтгэх эрх мэдлийн хvрээнд хамаарагддаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нь Монгол Улсад цахим засаглал тогтоох, “Онлайн эрх чєлєє”-г хэрэгжvvлэх ХХI зууны их vйлсийг гардаж, хvн тєрєлхтний хєгжил дэвшилтэй хєл нийлvvлэн алхах гэсэн Монголчуудын мєрєєдлийг ажил хэрэг болгож байгаа байгууллага билээ. 2012 оны есдvгээр сарын 27-нд тус газрын даргаар томилогдож, єнєєдєр амжилттай удирдаж яваа Ц.Жадамбаатай …

April, 2015

  • 29 April

    Ц.Мөнхбаатар: Хэвлэлийн эрх чөлөөг аль нэг  сэтгүүлчийн юмуу хэвлэл  мэдээллийн байгууллагын эрх төдийгөөр ойлгох нь  зохимжгүй

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Монголын  Сайтын Холбооноос  хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарын ажилтнуудад хандсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан  МОСАХ-ны  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатартай ярилцлаа –  Танд удахгүй болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Байгууллагынхаа  товч  танилцуулга мэдээллийг хүргэвэл… – Баярлалаа, МОСАХ бол 6 жилийн түүхтэй, энэ …

  • 25 April

    Д.Дорлигжав: Согтуу хүнийг эмнэлэгт биш эрүүлжүүлэхэд аваачдаг хуучин жишигт шилжинэ

    Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас хэдэн зүйл тодрууллаа. -Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ? -Мөрдөх албаны тухай хуулийн хуучин төсөл дээр дахин ажиллаад дуусч байна. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар хуулийн байгууллагын ажилтнуудын үйлд-сэн хэргийг шалгадаг байсан. Ийм өвөрмөц бие даасан ажиллагаатай нэгж байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ прокурорын дэргэд биш. Цэргийн гэмт хэрэгт мөрдөн байцаагч, …

  • 23 April

    Х.Амгаланбаатар: Hувийн хэвшлийнхнийг эрхзүйн бодлогоор дэмжиж, тэнд ажиллагсдын цалинг нэмэгдүүлнэ

    Төрийн албан хаагчдын цалин ирэх долдугаар сараас нэмэгдэнэ гэх мэдээлэл цацагдах болсон. Үүнтэй холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа. -Ирэх долдугаар сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ гэсэн мэдээлэл тархаад байна. Энэ бодитой мэдээл мөн үү? -2015 оны нэгдүгээр сард МҮЭХ, Монголын Засгийн газар, Монголын ажил олгогчдын эдийн нэгдсэн холбоо гэсэн гурван газрын төлөөлөл Хөдөлмөрийн нэгдсэн гурван …

  • 21 April

    Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээ, үнэнд гүйцэгдсэн

    УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишvvн Ц.Даваасvрэн, Х.Болорчулуун нар ээлжит мэдээллээ хийв. Харин Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт томилолтоор ажиллаж байгаа С.Ганбаатар гишvvн Улаанбаатарт хvрэлцэн ирээгvй байгаа тул байсангvй. Оюутолгойн гэрээг анхнаас нь тууштай эсэргvvцсээр өнөөдрийг хvрсэн бие даагчид энэ удаа аргагvй л ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишvvн С.Баярцогтыг хэлэх vггvй болгосон ноцтой vгс унагасан юм. Ялангуяа Оюутолгойгоос олж байгаа нийт ашгийн …

  • 20 April

    М.Энхсайхан: Таван жилийн өмнөх популизм одоо моод болжээ

    –Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн төслөө хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон. Гэсэн ч өнгөрсөн баасан гаригт амжиж өргөн барьсангүй. Яагаад ингэж хойшлов. Уг нь хугацаа алдах тусам үр өгөөж буурдаг гэдгийг бид одоо харж байна. Нүүрсний үнэ ямар байхад Тавантолгойг ярьж эхэллээ, одоо ямар байна гэдгээс л энэ тодорхой харагдах байх. УИХ-ын чуулганы нээлтээс хойш 2 долоо хоног өнгөрлөө. Тавантолгойн талаарх …

  • 16 April

    Д.Сарангэрэл: Хэвлэл, мэдээллийн салбарын зургаан мянга гаруй хүнд итгэл, урам зориг өглөө

    УИХ-ын гишүүн Д.Саран­гэрэл­тэй ярилцлаа. –Гэмт хэргийн тухай хуульд сэтгүүлч алдаа гар­га­сан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааж байна. Энэ тухай та Ерөнхийлөгчөөс асууж, хориг тавина гэдэг үгийг  та хэлүүллээ… -Монгол Улсын Ерөн­хий­лөгч анх удаа үйл ажил­лагааныхаа тайланг тавьж, гишүүдийн тавьсан бүх асуултад хариуллаа. Хөндөгдөөгүй сэдэв үндсэндээ үлдээгүй гэж хэлж болно. Ажлын цаг дууссан хэдий ч Ерөнхийлөгч бүх гишүүний асуултад хариулахад бэлэн гэдгээ илэрхийлж, чуулганыг сунгаж хуралдуулсан …

  • 13 April

    Н.Лүндэндорж: Хуульч гэх хүн олон ч шүүгчид тэнцэх нь цөөн байна

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Үндсэн хуулийн цэцээс шүүхийг тойргийн системийг болиулж, хуучин хэвэнд оруулах шийдвэр гаргалаа. Энэ нь нэлээн зардал гаргаж байгаа байх? -Тойргийн системд шилжсэнээрээ гол нь шүүхийг олон түмнээс холдууллаа гэдэг. Улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шүүх хотод нэг л байгаа. Үүнийг хэн ч биднээс холдлоо гэж …