Uncategorized

August, 2018

  • 16 August

    Өнөөдөр оюутан цэргүүд халагдана

    “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаасан оюутан залуус өнөөдөр  цэргийн тангараг өргөж халагдана. Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах Хээрийн сургалтын төвд өнөөдөр 11:40 цагт дээрх арга хэмжээ болох бөгөөд цэргүүдийн ар гэрийнхэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцох аж. Анх энэхүү хөтөлбөрийг 2014 онд Монгол Улсын …

  • 14 August

    ЗТХЯ-ны дэд сайдаар Л. Халтарыг дэмжжээ

    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралджээ. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад  хэнийг томилох талаар хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудалтай холбоотой асуудлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр“МАН-ын сахилга хариуцлагыг чангатгах тухай, хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолыг өнөөдөр бид Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн ярилцлаа. МАН удирдах зөвлөлийн тогтоол: -Сахилга хариуцлагыг чангатгах -Улс төрийн …

  • 14 August

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сахилга хариуцлага, дэг журам сахих үүрэг даалгавар өглөө

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шуурхай хурал зохион байгуулагдаж, холбогдох үүрэг даалгаварыг өглөө. Хурлын өмнө, аймаг, дүүрэгт ажилласан ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн барилга, урсгал засварын явцыг танилцуулж, нийтлэг алдаа, цагийн хоцрогдолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Орон нутгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэг, спорт заалны барилга угсралт, засварын худалдан авалтыг зохион байгуулах эрх шилжүүлсэн хэдий ч хууль, журмын дагуу ажилаа зохион байгуулаагүй, …

  • 13 August

    Хүүхэддээ цүнхээ зөв үүрч явахыг заагаарай

    Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой. Жишээ нь: Таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх байх ёстой. Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг …

  • 10 August

    БЗД-ийн II-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтанд орно 

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр тойргийнхоо иргэдтэй уулзаж санал болдыг нь сонсож, хийж буй бүтээн байгуулалтынхаа ажлын явцтай танилцсан байна.  БЗД-ийн 21,27,2-р хорооны айл өрхүүдийг сүүлийн 10 гаруй жил үерийн аюул нөмөрч ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үерийн хамгаалалтын байгууламжийг барих санаачлага гарган санхүүг нь улсын төсөвт суулган шийдвэрлэсэн. Ингэснээр нийт 1,9 км урттай, 6,5 метр өндөртэй үерийн хамгаалалтын …

  • 10 August

    БНХАУ-ын Бээжин хотноо Дэлхийн философичдын 24-р их хурал болно

      1900 оноос эхлэн дэлхийн философичдын их хурлууд 5 жил тутам зохиогдсоор эдүгээ 24 дэх нь Бээжин хотноо болох гэж байна. Дэлхийн философичдын их хурлууд ихэнхдээ европ, америк тивийн дэлхийн алдартай их сургуулиуд дээр зохиогдож ирсэн ба азид 2008 онд өмнөд Солонгост болсон. Энэ удаа БНХАУ-д болох  байгаагаараа онцлогтой байна. Өмнө нь АНУ-ын Бостон, Туркийн Истанбул, Грекийн Афины их хурлуудад …

  • 9 August

    БСШУС-ын сайд сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцав

    БСШУС-ын сайдын баталсан удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнтэй танилцах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд найман ажлын хэсэг өчигдрөөс эхлэн дүүргүүдийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Эмээлт, 61-ийн гарам болон Жаргалант тосгон зэрэг алслагдсан хороо, …

  • 7 August

    Т.Ням-Очир: Энэ жил 4-12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл орно

    БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа. -2018-2019 оны шинэ хичээлийн жилд Ерөнхий Боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт шинэчлэлт орсон уу? -Яг сургалтын хөтөлбөр болон агуулгад ямар нэгэн байдлаар цоо шинэ өөрчлөлт шинэчлэл хийгдэхгүй. Гэхдээ бид хөгжүүлэлт, сайжруулалтын ажил хийнэ. 1921 оноос хойш Монгол Улсын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө арав гаруй удаа өөрчлөгдөж шинэчлэгдсэн байдаг. 10-11 жил, 11-12 жилийн тогтолцоонд …

  • 2 August

    “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” наадмын үеэр нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

    Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар захирамжаар “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” шашин соёлын наадмыг 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон. Уг наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын …

  • 1 August

    Монгол түмнийг ивээгч “Очирваань” шүтээний тахилга болно

    “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын эхний өдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурханы дүрийг залж тахина. Энэхvv шvтээнийг Монгол орныг …

  • 1 August

    Ц.Цогзолмаа: Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзалмаа  удахгүй эхлэх хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Оюутны хөгжлийн зээлийн талаар  мэдээлэл хийлээ. Тэрбээр”Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн байгаа. 2018 оны төсөвт 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд олгохоор суулгасан. Нэг оюутанд дунджаар 2.5 сая төгрөгийн зээл олгоно гэж тооцвол 35 мянган оюутан хөгжлийн зээл авах боломжтой. Уг зээлийг авсан оюутан төгссөнийхөө дараа 6-10 …

July, 2018

  • 30 July

    Индонезийн Ломбок аралд газар хөдөлж 14 амиа алджээ

    Индонезийн Ломбок аралд орон нутгийн цагаар өнөөдөр 7:00 цаг орчимд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 14 хүн  нас барж 40 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын  албаны хүмүүс мэдээлжээ. Ломбок арал нь  Бали арлаас зүүн тийш 40 км яваад хүрэх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар аж. АНУ -ын геологийн судалгааны хүрээлэнгээс газар хөдлөлтийн голомт Ломбокоос хойд хэсэгт Матарам хотоос зүүн …

  • 28 July

    Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгджээ

    Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар долдугаар сарын 25-нд гиннесийн номонд албан ёсоор бүртгэгджээ. МОУА-ийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдсэн юм.        

  • 27 July

    Төрсөн сараар нь эрчүүдийн зан аашийг тодорхойлж болно

    НЭГДҮГЭЭР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД  Тэд бол маш их тэсвэр хатуужилтай хүмүүс. Түүнийг анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Найдвартай бөгөөд хүний итгэл дааж чаддаг. Үргэлж чин сэтгэлээсээ найрсаг зөвлөгөө өгдөг. Тэвчээргүй. Хувь заяанд итгэдэггүй бөгөөд амьдралд зөвхөн өөрөөс нь бүх зүйл шалтгаална гэж боддог хүмүүс. Худлаа ярьж чаддаггүй, илэн далангүй зантай. Нэгдүгээр сард төрсөн эрчүүдийг хүмүүс нэг бол их хайрладаг, нэг бол …

  • 20 July

    БНХАУ-ын дарга Си Жиньпин АНЭУ-д айлчиллаа

    БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улсад төрийн айлчлал хийснээр анх удаа тус улсад айлчилсан БНХАУ-ын төрийн тэргүүн болж байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум болон Абу-Даби хотын Хунтайж Шейх Мухаммед бин Зайед Аль Нахайян нар халуун дотноор хүлээн авчээ.  Арабын Нэгдсэн Эмират Улсын дэд Ерөнхийлөгч Хятадын төрийн тэргүүнийг хүлээн авах арга хэмжээ зохион байгуулсан байна. Арга хэмжээний үеэр Си Жиньпин болон Пэн Лиюань нарыг хүндэт харуулын жагсаалтай танилцаж байх үед ёслолын буудлагыг 21 …