Иргэний мэдээлэл

October, 2013

  • 22 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    09:00  цагт blue sky дээр байгальд ээлтэй техник технологийг монгол улсад хэрхэн нутагшуулах уу мөн хариуцсан яам хэрхэн хамтарч дэмжихүү сэдэвт үйл ажиллагаа болно. Байгаль Орчны дэд сайдоролцож үг хэлнэ 11:00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэг “Нээлттэй хаалганы өдөр”-өө зарлаж байна. Сэтгүүлчдийг урьж байна. Утас: 687886 11 цагаас МН “Үндэсний өгөх өдөр”-ийн талаар болон нэгдэж ажиллаж байгаа сайн дурын байгууллага, …

  • 21 October

    Энхтайваны гүүр болон Төрийн ордон хүртэлх замуудад хязгаарлалт хийнэ

      Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски  манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирэх гэж байгаа. Тус айлчлалтай холбогдуулан өнөөдөр Энхтайваны гүүр орчимоос Төрийн ордон хүртэлх замуудын хөдөлгөөнд хязгаарлалт хийх юм байна. Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүнүүд улс орны хөгжлийн гарц болоод бусад асуудлын талаар санал бодлоо хуваалцах юм байна.

  • 21 October

    БАРИМТАТ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

    Гэрэл зураг сонирхогч нарын дунд “АМРЫГ ЭРЬЕ” баримтат гэрэл зургийн уралдаан зарлагдлаа. Уралдааны зорилго: Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогыг ард иргэдэд таниулах, алба хаагчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтэд эерэгээр ойлгуулах, ажил мэргэжлийн онцлогийг үнэн бодитоор хүргэх, цагдаа-иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, монголын гэрэл зургийн түүхийг цагдаагийн алба хаагчдын сэдэвт зургаар баяжуулах. Уралдааны сэдэв: “АМРЫГ ЭРЬЕ” “Уралдаанд ирүүлэх гэрэл зураг буюу бүтээл …

  • 20 October

    Мөнгөнморьт суманд осолдсон гэх “МИ-8” нисдэг тэрэг актлагдаагүй байсан гэнэ

     Өчигдөр  Төв аймгийн Мөнгөнморьт сум болон Багануур дүүргийн заагт орших нутагт “Ми-8” онгоц осолдсон гэх мэдээлэлийн талаар онцгой байдлын ерөнхий газрын дарга Б.Дуламдорж мэдээлэхдээ “МИ-8” онгоц биш нисдэг тэрэг байсан бөгөөд нислэг үйлдэж явсан МИ-8 Нисдэг тэрэг нь  “А Жет Авиэйшн” ХХК-ийн эзэмшлийн нисдэг тэрэг байсан аж.  Тухайн үед нисдэг тэргэнд  арав орчим зорчигч явсан бөгөөд бэртэл гэмтэл авсан хүн байхгүй гэнэ. …

  • 19 October

    Хатан туулаа цэвэрлэж байна

    Өнөөдөр эв санаа нэгдсэн залуус маань хатан туулаа цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Тэд усны ундарга болсон туул голын  эрэг орчим болоод  хог хаягдал ихээр  төвлөрсөн газруудыг цэвэрлэж нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгах ажлыг ийнхүү эхлүүлжбайгаа юм байна. Тэд  10:00 цагт цугларан   Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл газрыг хог хаягдлыг 10:00-15:00 цагийн хооронд  цэвэрлэхээр төлөвлөжээ.

  • 18 October

    Жинхэнэ хайр хэзээ ч хувирдаггүй байна

    Жинхэнэ хайр гэж юуг хэлдэг юм бол? Хайр хаанаас үүсдэг вэ? Хүн бүхэн л энэ ауултыг өөрөөсөө асуудаг байх тэгвэл жинхэнэ хайр зүрхэнд бий болдог гэнэ. Хайр хэзээч тархинд үүсэх боломжгүй аж. Би ганцхан чамд хайртай гэж хэлж байхад тэр үг зүрхнээс бус тархинаас гардаг байна. Энэ бол ердөө л дурлал байдаг байна. Тархинаас хайрын уг сурвалжийг хайвал ерөөс гарч …

  • 18 October

    Эмч, багш нар цалин нэмэгдүүлэх асуудлаар ЗГ-ын байрь суурийг эсэргүүцлээ

    Өнөөдөр Монголын эрүүл мэнд, боловсрол шинжлэх ухаан, соёл урлаг, төрийн зарим мэргэжлийн салбарын ажилтнуудын ҮЭ-ийн холбоод цалин нэмэгдүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.  2013  онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар МҮЭ-ийн холбооноос тайван жагсаал цуглаан зохион байгуулж, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа юм байна. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос …

  • 18 October

    Зэвсэг бүртгэлийн хугацаанд илэрсэн гэрчилгээгүй зэвсгүүдийг хураахгүй

    Улсын хэмжээнд орон даяар галт зэвсгийг бүртгэх ажил энэ сарын 15-аас эхэлсэн билээ. Ийм ард иргэд өөрсдийн эзэмшлийн галт зэвсгийг ирэх сарын 15 аас өмнө  харъяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагтай юм байна. Нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэлтэй галт зэвсгүүдээ бүртгэж эхлээд байгаа аж.  Түүнчлэн иргэд нуугдмал,бэлгэнд авсан, өвөг дээдсээсээ уламжилж …

  • 18 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    09:00 цагт Нийслэл Азийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 87 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийсэн юм. Энэхүү үйл ажиллагааны үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг Хангарьд ордны 14 давхарт  9:30 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ  УДЭТ-ын өмнөх талбайд “ДУЛААН ЭРҮҮЛ ОРЧИНД ХЭМНЭЛТТЭЙ АМЬДАРЦГААЯ” аяны өдөрлөг болох тул иргэд ААНБ-ууд өргөнөөр …

  • 17 October

    Хулгайч нараас салчихвал ард иргэд ядаж автобусандаа санаа амар явна

    Манайханыг айхтар хулгайч нартай хэмээн урд хөршийнхөн маань үзхээ болисон. Гэтэл Солонгос, Япон гээд сүүлдээ бүр Европчуудыг хүртэл хашраачихсан байх юм. Одоо бараг Чингисын  Монгол гэхээсээ илүү өнөө чиний тэрийг чинь хулгайлсан монгол гэж ярьдаг болсон сурагтай. Аргагүй шүү дээ саяхан л гэхэд  Дэлхийд алдартай Blue хамтлаг ирээд онгоцны буудлаас гараад машиндаа суух хооронд л нэгнийх нь  гар утсыг нь …

  • 17 October

    Америкийн нэр хүндтэй сургуульд үнэгүй суралцах алтан боломж

    Монголын Тэтгэлэгт Оюутан Залуучуудын Солилцооны Үндэсний Төвөөс санаачлан МОХ, БШУЯ, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Монголын сурагчдын холбоо, АНУ- ын Элчин сайдын яамтай хамтран их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, залуусын дунд Англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээний зорилго нь оюутан залуучуудын англи хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, сурагчдыг урамшуулан дэмжих явдал ажээ. Уралдаан 11 дүгээр …

  • 17 October

    Байгалийн чацарганыг нөхөн сэргээхээр үр суулгажээ

    Увс аймгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн холбооноос байгалийн чацарганыг нөхөн сэргээх чиглэлээр Баруунтуруун сумын нутаг дахь Дөрөө нуурт чацарганы үрсэлгээ суулгажээ. Мөн хилийн цэргийн 0311 анги буюу Увсын хэсгийн Дөрөө нуурын заставынханд тус холбооноос 100 ширхэг эм, 10 ширхэг эр чацарганы суулгацыг хүлээлгэн өгч, газар дээр нь тариалах ажлыг хийжээ.  Тариаланчид ОХУ-аас оруулж ирсэн Сольничная сортын модыг нөхөн сэргээх зорилгоор туршилтын шугамаар …

  • 17 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны удирдлагуудад зориулсан “Стратеги удирдлага ба төлөвлөлт” сэдэвт сургалтын сүүлчийн өдөр. Онцлох: БШУҮЭХ-ны Үйл ажиллагааны болон сургалтын төлөвлөгөө, төсвийг багаар ажиллаж боловсруулан үүнийгээ ажил хэрэг болгох талаар Данийн багш нар үүрэг даалгавар өгнө. Сургалт МҮЭХ-ны 4 давхрын зааланд болж байгаа тул Эрхэм сэтгүүлчдэд нээлттэй. Холбоо барих:99027019  11:30 цагаас Монголын Хүүхдийн ордон Багш хөгжлийн төвөө нээнэ. …

  • 16 October

    Том Круз: “Миний амьдрал хүмүүст яагаад ийм их сонин байдаг нь гайхмаар санагддаг”

    Холливудын алдарт жүжигчин Том Круз “People” сэтгүүлд  ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна. -Амьдралынхаа туршид хүндхэн байдалд орж байв уу? -2012 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн сэтгүүлч “Та Николь Кидманыг үгүйлж байна уу” гэсэн юм. Би “Николь Кидман гэдэг хүнийг танихгүй” гээд хариулчихсан. Түүнээс болж, олны өмнө өөрийгөө ч тэр Николь Кидманы нэр хүндийг унагаасан асуудал үүссэн дээ. Дараа …