Цуу яриа

October, 2013

  • 15 October

    ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд нэгийгээ хэвтэрт ортол зоджээ

    ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нэгнийгээ зодож хүнд гэмтээжээ. Энэ асуудлыг цагдаагийнхан ихэд нууцалж буй бололтой. Бидэнд олдсон мэдээллээр тус хэлтсийн эрх бүхий нэгэн албан тушаалтан нь өөр 2-3 хүнтэй хамтарч нэг алба хаагчаа хэвтэрт ортол нь зодсон гэнэ. ЦЕГ-ын эх сурвалж “Тусгай хэлтэст сүүлийн үед олон шинэ залуу орсон. Бэлтгэл сургуулилалт нь ч маш хатуу …

  • 11 October

    Энэ жилийн баяр наадмын түрүү Ш.Адьшаагийн Хонгор соёлон бусдад хорлогдов уу, эсвэл…

    Өдөр тутмын нэгэн сонинд “Адьшаагийн хонгор соёолон ба атаархуу монгол” гэсэн гарчигтэй нийтлэл бичигджээ. Агуулга нь энэ жилийн баяр  наадмын хурдан соёлонгийн түрүү  хонгор соёолонг наадмаар түрүүлээд ирэхэд нь   хөлс авах гээд хортой тариа хийж “алсан” тухай  бичжээ.  Товчхондоо эл бичлэг ёсоор бол  Хонгор соёолонгийн үхсэн нь тодорхой бөгөөд  түүний үхэлд атаархуу зантай хэн нэгэн хөлс авах гэж байгаа мэтээр …

  • 7 October

    “Гал үндэстэн”-ийхэн 9 сарын 16-нд жагсаал хийгээгүй гэнэ

     Тайван жагсаал хийхээр мэдэгдсэн боловч Төрийн ордон руу гал нээж, БОНХя болон Централ Таурт тэсрэх бөмбөг суурилуулан олон нийтийг цочроосон “Гал Үндэстэн” холбооныхон тухайн өдөр жагсаал хийгээгүй гэнэ. Тодруулбал,  жагсаал болсон 9-р сарын 16-ны өдөр “Гал үндэстэн”, “Монголын гол ус нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Ангир нүдэн Мөндөөхэй” гэсэн ТББ-ынхан Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын 76 гишүүнд “Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах …

  • 3 October

    Эрэгтэй хүн болох гээд чадаагүй бүсгүй эмчийн тусламжтай амиа хорложээ

    Бельги улсын иргэн 44 настай Нэнси Верхельст эрэгтэй хүн болохыг багаасаа хүсдэг нэгэн байсан бөгөөд хүйсээ солихын тулд хэд хэдэн удаа хагалгаанд орж, гармоны бэлдмэл уун нэрээ Нэтэн болгон сольж байжээ. Гэвч олон жилийн хичээл зүтгэл нь санасан хэмжээнд нь үр дүн  хүрээгүй тул сэтгэл санааны хямралд орж, амиа егүүтгэхийг эмч нараас гуйжээ. Эмч нар ч Нэтэний хүслийг ёсоор болгосон аж. …

  • 3 October

    Хамгийн “Секси” утастай төрийн түшээ

    Саяхан “ойрд хүүхэндээгүй л шинж байх даа” хэмээн жиргэж олны дунд шуугиан дэгдээгээд байсан С.Дэмбэрэл гишүүн төрийн түшээдийн дундаа хамгийн “Секси” утастай нэгэн гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Манай С.Дэмбэрэл гишүүний жиргээд байдаг нөгөө “Секси” утас хэмээн” эрхэм гишүүний шар өнгийн Nokia Lumia 920 маркийн утасны зургийг оруулан жиргэсэн байна. Түүний эл жиргээний хариуд жиргээчид С.Дэмбэрэл гишүүний секси утасны талаар “Нээрээ …

September, 2013

  • 30 September

    Намын төв хорооны гишүүд 10 жилийн онгон охидыг “гишгэдэг” байв

    Соц нийгмийн үед манай нам төрийн томчуудын дунд чимээгүй царайлчихаад Л.Берия шиг шар сэмжилсэн секс гаж донтнууд цөөнгүй байжээ. Энэ талаар тухайн үед НАХЯ-д ажиллаж байсан бэлтгэл хошууч Бадамрагчаа бага сага зүйлийг дурьдсаныг доор толилуулъя. Эдүгээ “Гоёл” наадмын тайзан дээр гунхаж топ модель болдог шиг урт шулуун хөл, урт хүзүүтэй хүүхнүүд Намын Төв хорооны томчуудын биологийн хэрэгцээг байнга хангадаг байлаа. …

  • 23 September

    С.Баярыг “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан хилээр гарахыг хоригложээ

    Ерөнхий сайд асан С.Баярыг “Жаст” группын Ш.Батхүүгийн хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгтэй холбогдуулан хилээр гарахыг хориглосон гэнэ. Түүнийг хилээр гарахыг хориглосон нь “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авах болсонтой холбоотой аж. Мөн С.Баяр  УМБГ-т хэд хэдэн удаа дуудагдаж, мэдүүлэг өгсөн гэнэ. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард болсон МАН-ын бага хуралд оролцож, эх …

  • 21 September

    Соёлмаагийн шаардлагыг давж гарвал загварын ертөнцөд цахиур хагална

    Монголын загварын ертөнцийн акулуудын нэг, аливааг шулуухан хэлчихдэг этгээд дизайнер бол Н.Соёлмаа. Зөвхөн хар цагаан өнгөөр дагнан уран бүтээлээ тууриваж, өөрийнхөө хувцаслалтанд ч эл хэв шинжээ тусгаж чаддаг хэцүүхэн дизайнер маань загварын охидыг жинхэнэ чангалагч гэнэ шүү. Гэхдээ л Монголын загварын ертөнцөд цахиур хагалахыг хүссэн хэн боловч  нарийн, няхуур тооцоотой хатгатайн маш өндөр шаардлагыг давж гарах хэрэгтэй байдаг аж. Учир нь тэрээр …

  • 19 September

    Монголын топ 20 тэрбумтан

     Монгол улсын топ 20 тэрбумтаны жагсаалтыг “MCS”-ийн Ж.Оджаргал 2.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлж, “Гачуурт”-ын Л.Чинбат 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр удаалж байна. Харин эдгээр топ 20 гэгдээд байгаа толгой баячуудын эгнээнд хоёрхон эмэгтэй тэрбумтан байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Туяа. Нөгөөх нь “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл. УИХ-ын гишүүн асан Д.Туяаг ГОК-ийн захирал агсан Ш.Отгонбилэгийн гэргий гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Анх хуруу …

  • 18 September

    Ц.Мөнхбаяр нарыг 10 жил хорих ялаар шийтгэх гэнэ

     “Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ.  “Гал үндэстэн” холбооны гишүүд өнгөрсөн даваа гарагт төрийн тусгай хам­гаалалттай Төрийн ор­донд галт зэвсэг болон тэсрэх бөм­бөг авч орохыг зав­даж төрийн алба хаагчид тө­дийгүй эн­гийн иргэдийг ч цочирдуулсан. Тэгвэл баттай эх сур­вал­жийн мэдээлж буй­гаар уг хэрэгт “Гал үндэс­тэн” холбооны 11 хүнийг саа­туулан шалгасан ч зөвхөн гуравт нь эрүүгийн …

  • 17 September

    Хэвлэлийнхэнийг бичих юмтай байлгадаг Жастин бибэрийн сенсаци тарисан зураг

    Сүүлийн үед гаж сонин үйлдэл хийж олныг гайхашруулж хэвлэлийнхэнийг бичих юмтай байлгаж буй дуучин Жастин бибэр  өнгөрөгч баасан гарагийн орой өөрийн instagram-аар кино сонирхогчдыг эргэлзээнд оруулах нэгэн зургийг дэлгэлээ. Тэрээр найруулагч “Zack Snyder”-ын Man of Steel киноны дараагийн анги гэж яригдаад байгаа “Batman vs. Superman” киноны зохиолыг гартаа барьж өөрийгөө авсан нь энэ байв. Түүнийг арай Робины дүрд тоглох юм …

  • 13 September

    ЭМШУИС-ын оюутан биеийн тамирынхаа хичээлийн үеэр нас баржээ

     ЭМШУИС-ийн шинэхэн оюутан биеийн тамирын хичээл дээрээ бахардаж, амиа алдсан байна. Ийм харамсалтай явдаг өнөөдөр өглөө Хүүхдийн паркийн орчим болжээ. ЭМШУИС-ийн нэгдүгээр курсын оюутнуудад хуваарийн дагуу өнөө өглөө биеийн тамирын хичээл орсон аж. Уг хичээл дээр оюутнууд сургуулиасаа гараад Хүүхдийн парк ортол гүйгээд буцаж сургууль дээрээ гүйсээр ирэх даалгавартай байжээ. Харамсалтай нь энэ гүйлтийн хар гайгаар 17-хон настай охин бахардан …

  • 12 September

    Монголын №1 шивээсчин Бандгаа олны танил эрхмийн эхнэрийн нууц газарт шивээс хийж, маргаан дэгдээжээ

    “МАTRIX” салоны шивээсчин Бандгаа Монголын ноймор нэг шивээсчин гэгддэг. Зураач мэргэжилтэй М.Бат-Ирээдүй буюу Бандгаа нь рок попынхноос авхуулаад олны танил эрхмүүдийг шивээсээр гоёдог бөгөөд түүнийг зорих эрхмүүдийн цуваа тасардаггүй гэнэ лээ. Саяхан тэрээр нэгэн олны танил эрхмийн эхнэр санал тавьснаар “нууц” газар нь шивээс хийжээ. Гэтэл олны танил гэгдэх эрхэм эхнэртээ төдийгүй шивээсчин залууд бухимдаж багагүй маргаан дэгдээсэн гэнэ. “Эмэгтэй хүнд …

  • 10 September

    BLUE хамтлагийн Данкэн Жэймс Монгол бүсгүйд сэтгэл татагджээ

    Английн алдарт BLUE хамтлагийнхан энэ сарын 14 буюу ирэх хагас сайн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд цор ганц давтагдашгүй тоглолтоо хийх гэж байгаа билээ.  Хамтлагийнхан товлосон хугацаандаа ирэх нь тодорхой болсон бөгөөд виз болон онгоцны тийзээ авсан гэдгээ мэдэгдээд байна. Тус хамтлагийн тоглолтын бас нэгэн сурпериз бол Blue хамтлагийнхан манай охидын нэг хамтлагтай  хамтран дуулна гэж байсан. Одоогоо охидын хамтлагийн нэр …

  • 5 September

    Ц.Нямдорж гишүүн урвагчдыг шахан гаргах гэнэ

     УИХ-ын гишүүн Ц.Нямдорж намаасаа урваж байгаа улс­төрч­дийг шахан гаргах, тэдэнд улс­төрийн орон зай өгөхгүй байх хэрэгтэй гэв. Тэрбээр  саяхан өгсөн  ярилцлагадаа энэ тухайгаа “МАН шиг нам байх­гүй  гээд байсан хү­мүүс өнөө­дөр АН-д орохыг урвалт биш гэх үү. Ийм хүмүүс ардын төрийг гадныханд худалдахыг үгүйс­гэх аргагүй. Чингисийн үед Жамух гэж урвагч байсан” хэмээн эзэн Чингисийн  анд Жамухыг хүр­тэл чангахан чимхээд  авчээ. …