Monthly Archives: July 2013

July, 2013

  • 11 July

    Хүй долоон худаг /цуврал фото1/

    Хүй долоон худаг  наадамчин олны их хөлийн газар болжээ. Наадамчид гэр бүлээрээ, ах дүүсээрээ Хүй долоон худагт очиж  хурдан морио үзэнгээ наадмын хуушуураа амталцгааж байгаа харагдана. Наадмын хуушуурын үнийн   хувьд өнөөдөр 800-1000 төгрөг байна   А.Тамир    

  • 11 July

    “Гиннес”-т бүртгүүлсэн бийлээчид /54 фото/

      Монгол түмэн үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд, хотол түмний баяр дээр баяр нэмсэн нэгэн бахдам амжилтын мэдээллийг эрхэм уншигчиддаа хүргэх гэж буй даа баяртай байгаагаа нуух юун. Тодруулбал: Ардын язгуур урлагийн “Их Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн нь ийнхүү биеллээ олж өнөөдөр улс монголынхоо төв …

  • 11 July

    Өнөөдөр хүчит бөхийн нэг, хоёрын давааны барилдаан болно

      Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдаж байгаа бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин, Улсын аварга Одвогийн Балжинням, Монгол улсын гавьяат тамирчин Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр …

  • 11 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Улсын баяр наадмыг нээж хэлсэн үг

    Эрхэм хүндэт ард иргэд ээ, Хүндэт наадамчид аа, Монгол наадмын халуун мэндийг нийт ард түмэндээ хүргэж, бүгдээрээ өргөө хотлоороо аз хийморь өөдөө сайхан наадамлахыг хүсэн ерөөе. Жил жилийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам бүр сайхан болж байна. Монголын тулгар төрийн их ой дөрвөн хоёр таширлан тохиож байна Монголын түүхт их төр  2222-дахь жилийн ойгоо тэмдэглэж байнаа. Монголоороо гоёсон Монгол наадмынхаа …

  • 11 July

    Наадамтай холбоотой сонирхолтой тоон баримтууд

     Үндэсний их баяр наадмаар улс орны хэмжээнд нийт: – наадамчин олон ойролцоогоор 4,878,818 ширхэг хуушуур иддэг. – 800 тонн айраг уудаг. – 36000 хурдан хүлгүүд 20-27 км зайд шандсаа сойдог. – 12000 бөх эр бяраа үздэг. Тэд нийт 666 мэхийг барилдаандаа ашигладаг байна. – Хүмүүс өөр хооронд 1,5 сая мессеж бичиж баярын мэнд хүргэдэг. – Үүрэн телефоны операторуудын ачаалал ердийн үеийнхээс 35% …

  • 11 July

    БНФУ-ын засгийн газрын гишүүн Гийом Гарог хүлээн авч уулзав

    Өнөөдөр Гадаад Харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, ойн асуудал эрхэлсэн сайд Гийом Гарог хүлээн авч уулзлаа. Монгол улсын ардчилсан Ерөнхийлөгч дахин сонгогдож, тангараг өргөх ёслолд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд өөрин бие төлөөлөгчөөр Засгийн газрын гишүүн илгээсэн нь Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл юм хэмээн сайд …

  • 11 July

    Хоол хүнсээр дамжих өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх

     Хоол хүнсээр дамжих өвчин, түүний шалтгаан Хоол хүнсээр дамжих өвчин (ХХДӨ) буюу хүн амын дунд нэрлэж заншсанаар хоолны хордлого нь өвчин үүсгэгч аливаа нян, вирүс, шимэгчид болон төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон хоол хүнсийг хэрэглэсний улмаас үүсдэг. ХХДӨ нь өвчин үүсгэж буй хүчин зүйлээс хамааран хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин гэж ангилагддаг. Дэлхийд нийт 200 гаруй өвчин хоол хүнсээр дамждаг …

  • 11 July

    Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн “Улс халзан азарга” түрүү магнайд ирлээ

     Улсын наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Хурдан азарганы уралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улс халзан азарга өнгөлж, улсын наадамдаа гурав дараалан торгон жолоо өргүүллээ. Ингэснээр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн улс халзан алдарт шаргын амжилтыг давтаж байна. Харин аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Н.Улам-Өрнөхийн зээрд хурдалсан бол айргийн гуравд Говьсүмбэр аймгийн Сэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд …

  • 11 July

    Төрийн есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэхэд залагдлаа

    Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их монгол улс байгуулагдсны 807 жил, Анрдын хувьсгалын 92 жилий ойн баяр наадмын  үйл ажиллагааны хүрээнд Төрийн есөн хөлт цагаан тугыг төрийн ордноос  9 шарга  морьтон төрийн торгон цэрэг   төв цэнгэлдэхэд залан аваачиж, байрлууллаа. Үүний дараа баяр наадмын үйл ажиллагааг нээж, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр монгол түмний их баяр …

  • 11 July

    Хүй долоон худагийн замыг нэг чигийн урсгалтай болгожээ

     Улсын баяр, наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт уламжлал ёсоор болж буй. Үүнтэй холбоотойгоор Хүй долоон худаг хүртэлх зам хэт их ачаалалтай болж, түгжрэл үүсэж, наадамчин олонд хүндрэл учруулдаг. Энэ цаг мөчид ч бас Хүй долоон худаг хүрэх автозам өндөр ачаалал авсан байгаа учраас замын хөдөлгөөний урсгалыг нэг чигийн урсгалтай болгожээ. Одоохондоо Хүй долоон худагаас Улаанбаатарт ирэх чиглэлийн урсгалыг …