Monthly Archives: July 2013

July, 2013

  • 11 July

    “Сэрсэн тал” соёлын наадам Хүй долоон худагт гурван өдөр болно

     Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Сэрсэн тал” соёлын наадмыг Соёл урлагийн их сургууль, Монгол урлагийн зөвлөл, МЕТАА ХХК, (БНСУ-ын  Соёлын стратегийн зөвлөх компани) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор наадмын өдрүүдэд буюу 11, 12, 13-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. “Сэрсэн тал” наадамд СУИС-ийн төгсөгчид …

  • 11 July

    Хуушуурны үнэ өндөр байна гэв

     Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт наадмын хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байна. Харин айраг нэг аяга нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нэг литр нь 2500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Наадамчин олон “Энэ жилийн хуушуурны үнэ арай өндөр байна. Нөөцийн махаар хийсэн гэж телевизээр ярьж байсан. Тэгсэн хирнээ их үнэтэй байна. Мах нь ч бүр багасчихаж” гэсэн санал гомсдолтой байсан …

  • 11 July

    Азарга эргэлээ

    Үндэсний их баяр наадмын  азарга  гараанаас эргэж,  барианы зурхай руу хурдлан айсуй. Энэ  удаагийн азарганы уралдаанд түмний эх, түрүү магнай болж байсан Дундговь Өлзийт Б.Наранхүүгийн “Монгол хээр”-ээс эхлээд улс бүс, амйгийн наадмын түрүү айргийн  олон сайхан хурдан буянгууд тоосоо өргөж байгаа билээ. Удахгүй барианы зурхайд   хэний хурдан азарга түрүүлэн ирж уясан эзнээ баярлуулан,  наадамчин олныг цэнгүүлэх бол гэдгийг харах л …

  • 11 July

    Үндэсний их баяр наадмын нээлт эхэллээ

     Үндэсний их баяр наадмын нээлт эхэлж байна. Нээлтийн эхэнд Төрийн есөн хөлт цагаан тугийг хүндэт харуулууд Төв цэнгэлдэх хүрээлэнд залсны дарааагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлнэ. Мөн нээлтийн ёслолын арга хэмжээнд зориулсан урлагийн тоглолт болох бөгөөд энэ жилийн хувьд дан үндэсний хэв шинжийг харуулсан урлагийн тоглолт болох юм. Л.Бадрах ugluu.mn

  • 11 July

    Уяач Х.Лхагважав: Халзан үрээ маань түрүү жилийн амжилтаа баталлаа

    Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХ-ны тэргүүн Цэвэлсономын Ганхүүгийн хонгор халзан үрээ энэ жил шүдлэнгийн уралдаанд дахин аман хүзүүдлээ. Халзан үрээний уяа сойлгыг тааруулсан Дундговь аймгийн Адаацаг сумын ААУ Д.Хуягбаатарын хүү Х.Лхагважаваас сэтгэгдэлийг нь сонслоо. Баяр хүргэе. Халзан үрээ түрүү жилийн амжилтаа бататгалаа. Баярлалаа. Халзан үрээ маань өнгөрсөн …

  • 11 July

    Наадмын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

     Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдөр болж байна. Тиймээс наадмын 11, 12-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Үүнэтэй холбогдуулан НЗДТГ болон ЗЦГ-аас “нийт иргэдэд баяр наадмаар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, элдэв осол зөрчилгүй сайхан наадах”-ыг  анхааруулж байна. Г.Сонор ugluu.mn

  • 11 July

    “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” 07 САРЫН 13-НД 12 ЦАГААС СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО

    “Дээлтэй Монгол Наадам – 2013” арга хэмжээний “Дээлтэй Монгол” парад жагсаалд оролцогчдын байрлалуудыг дэлгэрэнгүй танилцуулж байна. 2013.07.13-ны 1200  цагаас “Дээлтэй Монгол” парад жагсаал эхлэх бөгөөд доорхи байрлалд 1000 цагаас парад жагсаалд оролцогчдыг байрлуулж бүртгэнэ. 1. Дуурын бүжгийн эрдмийн театрын урд талд “Монгол Костюмс” ХХК, “Торго” салон, ДБЭТ, Түмэн эх чуулгын жүжигчид, Улсын цирк, Хөгсүү чуулгын 999 бие биелгээчид, Ноён зууч 1950-ын хамт …

  • 11 July

    БАЯР НААДМЫН СОЁЛ, УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

     Хүй долоон худаг 11-12-нд 9.00-18.00 цагт “Сэрсэн тал” соёлын наадам11-нд 14.50-15.20 цагт “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт,  цирк болон сонгомол морьдын үзүүлбэр11-12-нд 07.00-9.00 цагт Агаарын бөмбөлөг хөөргөх ажиллагаа11-нд 14.00-цагт Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа 12-нд 7.50-8.20 цагт “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт,  цирк болон сонгомол морьдын үзүүлбэр 12-нд 9.00-цагт  Шүхрийн буултын үзүүлбэр 13-нд 11.40-12.10 цагт “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт,  цирк болон сонгомол морьдын үзүүлбэр …

  • 11 July

    Хурдан азарга гараа руугаа хөдөллөө

    Хэдхэн хоромын өмнө  2013 оны үндэсний их баяр наадмын хурдан хурц азарга гараанаас хөдөллөө. Азарганы уралдаанд оролцох газар газрын 204 шандаст хурдан хүлгийн дотор төрийн болоод бүсийн баяр наадамд алдраа дуурсган олон түмний танил болсон ийм хүлгүүд дараах дугаартай мордож байгаа юм байна. Дундговь Өлзийт Б.Наранхүүгийн Монгол хээр 909 энэ цагийн нэрт түмэн эх Өмнөговь Цогтцэций Д.Бат-Эрдэнийн Улс халзан 393 …

  • 11 July

    Улаанбаатарт 19 хэм дулаан

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, Их нууруудын хотгор, Дорнод Монголын болон Дарьгангийн …

  • 11 July

    Шар бар өдөр

    Билгийн тооллын 3. Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, …

  • 10 July

    Монгол улсын хүн амын тоо 2.9 саяд хүрлээ

    Наадмын өмнөх өдөр буюу өнөөдөр Монголчууд бидний хувьд бас нэгэн баярт үйл явдал тохиолоо. Учир юу гэвэл Монгол улсын  хүн амын тоо 2.9 саяд хүрсэн  нь түүхэнд тэмдэглэгдэхээр үйл явдал болжээ.  Энэ талаар  Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Жил ирэх тусам Монголын хүн ам бага багаар нэмэгдэж буй бөгөөд ийнхүү 2.9 саяд хүрсэнийг олон улсын түвшинд хийдэг стандартын тооцооллоор тогтоосон …