Monthly Archives: July 2013

July, 2013

  • 10 July

    Унаач хүүхэд уралдааны үеэр энджээ

    Архангай аймгийн Өгийнуур сумын наадамд хурдан морь унаж байсан найман настай Н хэмээх хүү уралдааны үед мориноосоо унаж, хүнд бэртэл авсны улмаас нас баржээ. Хэргийг Архангай аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

  • 10 July

    Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн нээгдлээ

    Нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв маягийг гадаадын жуулчдад харуулах зорилготой нэгэн үзэсгэлэн “Хүй долоон худаг”-т нээгдлээ. Монголын аялал жуулчлалын салбарт шинэлэг үзүүлбэрийг бий болгож буй “Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” нь тал нутагт монгол айл 5 хошуу малынхаа ашиг шимээр  хэрхэн амьдарч байгааг нүдээр харж, биеэр мэдрэх боломжийг олгож байгаараа онцлог юм. Үзэсгэлэнгийн үеэр  өнөө үед мартагдах дөхсөн нүүдэлчин хот айлын уламжлалт …

  • 10 July

    МУАУ Д.Хишигжаргал: Шарга хязаалангийнхаа түрүүгээр Манлайн болзлыг хангаад байна

     -За баяр хүргэе? -Баярлалаа. Их Монгол улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд шарга үрээ маань түрүүлж, Монгол улсын Манлай уяач цолны болзлыг хангаж байгаа юм. Сэтгэл маш өндөр байна. Монголынхоо нийт ард түмэн баяр наадмын мэндийг дэвшүүлье. Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай. -Шарга үрээ өмнө нь ямар амжилт үзүүлээд байгаа билээ? Хаанахын угшилтай …

  • 10 July

    “Алтан Овоо-100” дуу, шүлгийн уралдаан зарлажээ

      Дарьгангын Алтан-Овооны их тахилга ирэх наймдугаар сарын 8-9-ны өдрүүдэд болно. Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр Дууны болон шүлгийн уран бүтээлийн уралдаан зарлажээ. Бүтээлийг тусгай комисс шалгаруулах бөгөөд бүтээлүүдийг 7-р сарын 25-ны дотор цахим хаягаар хүлээн авах юм …

  • 10 July

    Эмч нар мэс заслын төлбөрөө хувьдаа завшдаг байжээ

     Улсын нэгдсэн төв эмнэлгийн “Үений төв”-ийн мэс заслын эмч нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Тус төвийн эмч нар өвчтөнүүдэд өвдөг, төвөнхний мэс засал хийж, үүнийхээ төлбөрт 4500 ам.доллар хувьдаа авдаг байсан бөгөөд үүнээс зөвхөн 280 мянган төгрөгийг л эмнэлгийнхээ дансанд тушаадаг байсан нь тогтоогджээ. Мөн өвдөг, төвөнхийн мэс заслыг Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэргүйгээр хийж байсан байна. Г.Сонор

  • 10 July

    Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө

     УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн чуулганыг нээж “УИХ-ын хүндэтгэлийн чуулган нээснийг мэдэгдье. Чуулганы ирц 90,7 хувьтай буюу 69 гишүүн чуулганд оролцож байна. чуулганд хүрэлцэн ирсэн гишүүд, зочид төлөөлөгчид болон ард иргэддээ талархал илэрхийлэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Цахиагийн Элбэгдорж ард түмний дийлэнх олонхийн саналыг авч, ялсан бөгөөд энэ удаагийн тангараг өргөх ёслолыг анх удаагаа ард түмнийхээ өмнө нээлттэй хийж буйгаараа онцлог” …

  • 10 July

    ХОС ДОМБЫГ 40 САЯ, БОГДЫН АДУУНЫ ТАМГЫГ 1,5 САЯ ТӨГРӨГӨӨР ТӨР ХУДАЛДАН АВЧЭЭ

     Монгол Улс түүх, соёлын баялаг өвтэй. Энэхүү үнэтэй өв хөрөнгийн талаарх мэдлэг мэдээлэл эгэл иргэдэд бүү хэл төрийн албаныханд ч тун ядмаг. Улс орны нэгэн үнэ­лэмж болдог соёлын өв хөрөнгө хийгээд түүнийг хэрхэн бүрдүүлдэг, баяжуулан хадгалдаг талаарх мэдээллийг энэ удаа хүргэхийг зорилоо. Монгол Улсын  Соёлын тухай хуулийн 3.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуу­лийн 3.4 дүгээр зүйлд зааснаар “Түүхэн тодорхой орон …

  • 10 July

    Тангараг өргөх ёслолыг олон улсын жишгээр хийж байна

     Яг одоо нийслэл хотын төв талбайд Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа болж байна. Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүд, гадаадын 15 орны төр засгийн өндөр албан тушаалтан болон 400 гаруй зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцож байгаа юм. Ийнхүү анх удаагаа олон нийтэд нээлттэй тангараг өргөх ёслол болж байгаа нь олон улсын жишгээр хийж буй явдал юм. Л.Бадрах

  • 10 July

    Универсиад наадмын тойм

    Ширээний теннис Ширээний теннисний эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд “Б” хэсэгт багтсан Монголын тамирчид Украины болон БНСУ-ын шигшээд 3:0-ээр хожигдлоо. Тэгвэл эрчүүдийн G хэсэгт монголчууд Хонконгт мөн хожигдлоо. 200 м-т улсын рекорд шинэчиллээ Б.Ачитбилэг 200 метрт улсын дээд амжилтыг 21.58 амжилтаар шинэчлэн тогтоолоо. Тэрбээр 2001 онд Осакад 21.82 үзүүлэлтээр Ц.Одонбаярын тогтоосон дээд амжилтыг эвдэж байлаа. Ийнхүү тэр ойрын зайд хоёуланд нь Монголын …

  • 10 July

    Д.Хишигжаргалын шарга хязаалан торгон жолоо өргүүллээ

     Ардын хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьд барианы зурхайд орж ирлээ. Энэ жилийн хязаалангийн уралдаанд 294 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат МУАУ Д.Хишигжаргалын шарга үрээ түрүүллээ. Түрүүлсэн шарга үрээ нь говийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан хурдан буян юм байна. Аман хүзүүнд говийн бүсийн түрүү ААУ Ч.Дэмчигцоодолын тэргүүн …

  • 10 July

    Бийлээчид өнөөдөр “Гиннес”-т бүртгүүлнэ

      Ардын язгуур урлагийн “Их Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн хийсээр ирсэн билээ. Уг ажил биеллээ олж өнөөдөр 17-н цагаас Сүхбаатарын талбайд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак зэрэг 10 гаруй ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж их …

  • 10 July

    Мэндчилгээ

     Өсөж торних үрсдээ өглөөний нар шиг мандах хүч, өндрийн бүргэд мэт нисэх жигүүр хайрладаг өвгөдийнхөө гүн ухаанд өнө мөнхөд сүсэглье. Байгаль дэлхийгээ танин мэдэж, тэр ухаарлаараа хайрлан шүтдэг агуу суу билигт Монгол түмэн минь шинэ зууны дэвшилтэт технологит оюун сэтгэлээ зориулж, Их Монгол улсын мандан бадрах торгон зурхай дээр хотлоороо ирээд байна. Хүн төрөлхтний ирээдүй физик химийн шинжлэх ухаан дээр …

  • 10 July

    Хязаалан гарааны зурхайгаас эргэлээ

     Ардын хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдлөөд байна. Энэ жилийн хязаалангийн уралдаанд газар газрын 294 алтан туурт тоосоо өргөхөөр бүртгүүлэн мордсон. Хязаалан барианы зурхайгаас будлиангүй сайхан /18 км/ эргэсэн байна. Эдэн дотор өнгөрсөн жилийн зүүн бүсийн аман хүзүү Халтарын Аюушжавын шарга, улсын наадам болон говийн бүсийн айраг ААУ …