Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль хүртээлээ. Монгол Улсын Ардын багш …
Monthly Archives: July 2013
July, 2013
-
9 July
П.Оюунчимэг: Энэ сандлыг огт хэрэглэж болохгүй гэсэн албан бичиг өгсөн
Өмнөх Засгийн газрын үед явуулсан бодлогын хүрээнд хэрэгжиж эхэлсэн “Эрүүдэн шүүх сандал”-ыг аймаг, орон нутгийн цагдаагийн газруудад тараагаад байгаа билээ. Гаалийн агуулахад хадгалагдаж байгаад аймгийн цагдаагийн газруудад тараагдсан мөрдөн байцаалтын тусгай сандлуудыг ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очирыг худалдаж авсан гэх яриа байгаа юм. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Бүх сандлыг аймгуудаас буцаан татаж, ийм шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцож, хохирлыг нөхөн …
-
9 July
Энхтайван өргөө, Намьяанжугийн гудамж дагуух ил хоол, хүнсний худалдааг зогсоолоо
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, Ариун цэврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2, 15.2.6, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 52 дугаар зүйлийн 52.5 дугаар хэсэг, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа холбогдох …
-
9 July
Баяр наадмаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний их баяр наадмын үеэр авах зохицуулалтын арга хэмжээний тухай” А/648 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвүүдийн зогсоолд автомашинаа байрлуулсан наадамчдыг Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах, бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг үндсэн хуваарийн дагуу явуулахыг нийслэлийн Тээврийн газарт, Төв цэнгэлдэх …
-
9 July
“Автобус-1”-ын ажилчид маргаашнаас эхлэн ажил хаяна
Маргааш өглөөний 06:30 цагаас эхлэн “Автобус-1” компаний 400 орчим жолооч, кондуктор ажил хаялт зарлахаар болжээ. Энэ талаар “Автобус-1” компаний ҮЭ-ийн дарга Н.Баттөрөөс тодрууллаа. Ажил хаялт зарлах болсон нь байгууллагын удирдлагуудын ажилчдын цалингаас хууль бусаар шимтгэл авч байгаатай холбоотой юм байна. Тодруулбал, Компаний удирдлагууд үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран ажиллахаас татгалздаг бөгөөд ажлын дотоод журмыг зохицуулах “Хамтын гэрээ”-г одоо болтол байгуулаагүй. Мөн ажилчдын …
-
9 July
Наадмын өдрүүдэд яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллана
Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллана. Эмнэлэгийн 1, 2 дахь шатлалын тусламж, үйлчилгээний талаарх гомдол саналаа хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллана. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын …
-
9 July
Үхлээр наадагсад /20 фото/
Испанийн Помплона хотноо өнгөрсөн 7,8-ны өдрүүдэд алдарт “Сан Фермин” фестиваль болжээ. Уг фестивал нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд хүмүүс хотын гудмаар улангассан бухнуудаас зугатаж гүйлддэг байна. Энэ нь хэдий амь дүйсэн хэдий ч хүмүүс өөрсдийн айдсыг дийлэхийн тулд уг тэмцээнд маш хөгжилтэйгээр оролцдог ажээ. М.Сониуч
-
9 July
Г.Ариунбаатар: Намайг үхчихсэн гээд найзаас минь байцаалт авсныг сонсоод асгартал уйлж билээ
Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн 2008 оны долоодугаар сарын 1-ний “мягмар гараг”-ийн үймээнээр буудуулж хүндээр бэртсэн Г.Ариунбаатартай уулзаж ярилцлаа. -Таны буудуулсан тэр аймшигт өдрөөс хойш таван жил өнгөрлөө. Энэ хугацаанд хэрхэн амьдарч ирэв? -Амьд мэнд үлдсэн юм болохоор амдралын төлөө зүтгэж л байна. Сайн эмч нар, сайхан хүмүүсийн буянд хорвоогийн тоосыг хөдөлгөж л явна. Тэр аймшигт өдрөөс хойш миний амьдралын олон …
-
9 July
Хоёрдугаар ээлж хоолондоо
Ардын намыг анхнаас нь үгээгүйчүүд үүсгэн байгуулсан түүхтэй. Түүхийг нь ажиглахад үгээгүйчүүд хувьсгал хийж, үр дүнг нь үндэсний баячууд завшдаг олон улсын ажилчны хөдөлгөөний түүхийг давтсан дүр зураг харагдана. Олон жил муулсан капитализмдаа нэгэнт шилжиж байгаа болохоор үндэсний хөрөнгөтнүүд үүсч гадаадын капитал, мөнгө хүүлэгчид, дотоодын олигархуудтай сүлбэлдсэн төрийн эрхийг мөнгөөр авдаг сүлжээнд орсныг гайхах хэрэггүй. Ардчилагчдад итгэсэн сонгогчид 1996 онд …
-
9 July
Б.Ачитбилэг улсын дээд амжилтыг шинэчилжээ
“Казань-2013” дэлхийн оюутны Универсиад наадмын хөнгөн атлетикийн 100 метрт хурд сорьсон манай ойрын зайн гүйгч Б.Ачитбилэг 10,71 секундийн амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг 27 жилийн дараа шинэчилсэн юм. 1986 онд өдгөө Спортын Бэлтгэлийн төвийн дэд даргын алба хашиж буй Ц.Одонбаяр 10,76 үзүүлэлтээр улсын рекорд тогтоосон нь удаан жил ноёрхсон юм. Яг тэр жил Ачитбилэг төрсөн аж. Өнөөдөр Монголын хамгийн хурдан …
-
9 July
Сургалтын төрийн сангаар энэ жил 6200 оюутан суралцуулна
Их дээд сургуульд 2013-2014 оны хичээлийн жилд элсэгчдээс сургалтын төлбөрийн зээлээр суралцах суралцагчийн хяналтын тоог хоёр сайдын хамтарсан тушаалаар баталсан байна. Боловсрол шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар хяналтын тоог 6200 байхаар баталжээ. Оюутны батлагдсан тоог Сургалтын төрийн санг дагаж ажиллахыг үүрэг болгосон байна. Т.Түвшин Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл