Өнөөдөр ШӨХТГ-аас такси үйлчилгээний шинэ төлбөр болон журмын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, ШӨХТГ, Нийслэлийн Тээврийн газар болон такси компаниуд хэлэлцэж такси үйлчилгээний тарифыг 30 хоногийн дараагаас эхлэн км тутмыг 1000 төгрөг байхаар тохирсон байна. Ингэснээр Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж буй 16 аж ахуйн нэгжийн 800 гаруй такси эхний км гэж ялгахгүйгээр км тутамд 1000 төгрөгийн тарифтай болох аж. Харин дуудлагын таксины …
Monthly Archives: August 2013
August, 2013
-
28 August
Орц бүрт нэг хүүхдийн цэцэрлэг байгуулъя
Хөөрхий дөө, муу эцэг эхчүүд харалган төрийн алдаатай бодлогоос болж ингэж ч зовох гэж. Хүүхэд гэр бүлийн аз жаргал, улс орны ирээдүй. Тэднийг цэцэрлэг сургуулиар хүмүүжүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэх нь нэг талаас эцэг эхийн үүрэг. Нэг үеийг бодвол манай эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох багаас нь хөгжүүлэхийг эрмэлздэг болсон нь өнөөдрийн нөхцөл байдлаас харагдаж байгаа юм. Харин иргэдээ …
-
28 August
Н.Батцэрэг: Чингис бондын мөнгөний зарцуулалтын талаар дүгнэлт хийх хараахан болоогүй
УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Цаг үе хэцүү байна гэсээр байгаа атлаа ээлжит бус чуулганы товыг есдүгээр сарын дунд хүртэл хойшлуулсан. Таны хувьд энэ нь хэр зөв зүйтэй алхам бэ? -Ээлжит бус чуулганы тов захирамж гарч албан ёсоор зарлагдаагүй. Хугацааны хувьд хэдийд байвал зүгээр вэ гэдэг талаар ярилцаж байсан. Мөн ирэх сарын 16-наас гэсэн тов яригдаж байгаа ч …
-
28 August
Оюутнуудыг өдрийн 20 мянган төгрөгөөр ургац хураалгана
Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Улсын ургац хураалтын комисс, ҮХААЯ-тай хамтран ирэх сарын 1-нээс нийт оюутан залуусыг ургац хураалтын цалинтай ажилд уриалан ажиллуулахаар төлөвлөжээ. Энэ ажил нь их, дээд сургуульд суралцаж байгаа бүх оюутны дунд явагдах бөгөөд улс эх орны эдийн засгийг сайжруулах, алдагдалгүй болгох зорилготой гэнэ. Ургац хураалт нь үр тариа, ургац хураалт, жимс жимсгэнэ гэсэн гурван …
-
28 August
Танхай хочит Улсын начин Б.Одхүүгийн хэрэг мөрдөн байцаалтанд буцлаа
Зүлэг ногоон дэвжээн дээр олныг баясган эр бяраа гайхуулагч хүчит бөхчүүд маань араатан адил авирлаж энд тэндхийн баар пабад уусан зүйлээ шингээж чадахгүй хоорондоо хэрэлдэж зодолдсон хэрэг өнгөрсөн онд олонтой гарсан. Энэхүү хэргүүд бөхчүүдийн нэр хүндийг ч ихэд ганхуулсан юм. Улсын начин Б.Одхүү Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Н.Батзаяа нар бааранд архидаадуусан юмандаа хөлчүүрэн хүн зодсон байдаг. Үүнтэй зэрэгцээ Олимпийн …
-
28 August
Соёл урлагийн салбар үнийн ялгаваргүйгээр үйлчилнэ
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэхээр тусгагдсан байдаг. Сүүлийн 3 жилийн дундажаар 464,145 жуулчин манай оронд ирснээс Монгол оронд чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, алжаал тайлахаар ирсэн жуулчид 69,6 хувийг эзэлж байна. Дээрх жуулчдын …
-
28 August
Чанаргүй зээл жилийн өмнөхөөс 0.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт гарлаа
Монголбанкны долоодугаар сарын сүүлийн тайлангаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн 93.2 хувийг хэвийн зээл эзэлж байгаа гэсэн мэдээ гарчээ. Түүнээс 1.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, таван хувийг чанаргүй зээл эзэлжээ. Чанаргүй зээлийн хувьд нийт зээлд эзэлж байгаа хувь нь жилийн өмнөхөөс 0.2 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Одоогоор чанаргүй зээлийн хувь өссөнийг эдийн засагчид импляцийн өсөлттэй холбоотой гэж үзэж байна. …
-
28 August
Өнөөдөр болох чухал үйл явдлууд
–10:00 МХЕГ-ын хурлын танхимд: Шинэ Зеландын “Фонтерра” үйлдвэрт үйлдвэрлэсэн шар сүүний уургийн хатаасан бэлдмэл нь нянгаар бохирдсон, түүгээр хүүхдийн сүү тэжээл, уургийн бэлдмэл үйлдвэрлэгдсэн байж болзошгүй мэдээлэл гарсантай холбогдуулан МХЕГ-аас улсын хэмжээнд хийгдсэн шалгалтын дүнг танилцуулна. 10:00 цагт ССАЖЯаман дээр БНХАУ-ын Наньжин хотноо болсон Азийн өсвөр үеийнхний 2 дугаар наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авна. –11:00 …
-
28 August
Солонгост нүднийхээ доор уутанцартай болох шинэ мода дэлгэрчээ
Гоо сайхны хагалгааны эх орон гэж хэлж болох БНСУ-д нэгэн шинэ төрлийн гоо сайхын мода дэлгэрчээ. Тодруулбал энэ нь нүднийхээ доод хэсэгт уутанцартай болох аж. Тэдний үзэж буйгаар нүдний уутанцар нь нүдийг илүү том болгож харагдуулдаг гэнэ. Тиймээс Солонгос охид бүсгүйчүүд гоо сайхны хэрэгсэл, нүүр будалт болон мэс заслын тусламжтайгаар нүднийхээ доор уутанцартай болох болжээ. Харин дэлхийн бусад улс …
-
28 August
Манай 4 жудоч дэлхийн аваргын татамиг орхив
Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжилж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр болж, Монголын дөрвөн жүдоч дэлхийн аваргын татамид зодоглосон ч шагналын тавцанд гарч чадсангүй. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн медальтнууд тодорсон юм. 66 кг-ын жинд зодоглосон ОУХМ С.Мияарагчаа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Коста Рика улсын тамирчин Йан …
-
28 August
“Эрдэнэс Тавантолгой” компани захирлын орон тоогоо цомхотгоно
“Эрдэнэс Тавантолгой” компани удирдах албан тушаалтан буюу дөрвөн дэд захирлын орон тоог гурав болгон цөөлж, бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ. Нүүрсний зах зээл хямралтай байгаагаас болжсанхүүгийн алдагдал их хүлээх болсон тул бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт хийх замаар санхүүгийн хүндрэлээс гарахыг зорьж байгаатай холбоотой аж. Эргэн сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” компани 2013 он гарсаар нүүрсний зах зээлийн хямралд орж өнгөрсөн 4-р сарыг хүртэл …
-
28 August
Э.Батзаяагийн “Мэдэрхүйд” хэмээх үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
Монголын шилдэг арт директоруудын нэг Зураач, Гэрэл зурагчин, ХААИС-ын багш, “DUAL ZET” студийн арт директор Э.Батзаяагийн уран бүтээлийн “Мэдэрхүйд” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-нд буюу өнөөдөр нээлтээ хийх аж. Өнгө, зохиомжийн мастер хэмээгдэж мэргэжлийнхэнд өндрөөр үнлэгддэг тэрээр БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байсан нэгэн аж. Түүнчлэн БНСУ-д байх хугацаандаа өөрийн бие даасан үзэсгэлэнгээ хэдэнтээ толилуулж олон шагнал …
-
28 August
Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108,3 км хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо
Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэхүү зорилтын анхных нь болох Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108,3 км замын нээлтийн арга хэмжээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт болж Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон нутгийн иргэд оролцлоо. 45,5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ замын ажил өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эхэлсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл