Monthly Archives: November 2013

November, 2013

  • 15 November

    Европын холбооны Ерөнхийлөгч Ж.М.Баррозо айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын холбооны Ерөнхийлөгч Ж.М.Баррозо энэ сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад дээд хэмжээний айлчлал хийх гэж байна. Энэ нь Европын холбооноос Монгол Улсад хийж буй анхны дээд хэмжээний айлчлал юм. Тэр тусмаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг нотолсон Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсаны дараахан болж буй. Энэ удаагийн айлчлал хоёр талын улс төрийн …

  • 15 November

    Дархан-Уул аймгийн 1300 гаруй хүнийг сүрьеэгийн үзлэгт хамруулна

    “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Дархан –Уул аймгийн Эрүүл мэндийн газар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ХӨСҮТ хамтран сүрьеэгийн өвчлөл өндөртэй орон нутагт сүрьеэгийн илрүүлэлтийг өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хийж эхэллээ. Энэхүү үзлэг нь долоо хоног үргэлжлэх бөгөөд 1300 хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Дархан-Уул аймаг нь Сүрьеэгийн өвчлөл өндөртэй нутгийн тоонд ордог ажээ. Зардал …

  • 15 November

    ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний явуулын үйлчилгээ үзүүлнэ

    Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг угтан дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэх, явуулын “Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ”-ний үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Хан-Уул дүүргийн 12-р хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-нд, 10-р хорооны “Амин тус” өрхийн эмнэлэгт 19-ний өдөр тус тус явуулын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Баянгол дүүргийн 22, 23-р хороонд энэ сарын 26, 27-ны …

  • 15 November

    “Зохион бичлэг” богино хэмжээний кино үзэгчдэд хүрч байна

    “Fine Duplex” студи, “iO records”-ийн хамтран бүтээсэн “Зохион бичлэг” богино хэмжээний кино өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болж байна. Энэхүү богино хэмжээний киноны гол агуулга нь ашигт малтмал олборлох нь ирээдүйд ямар сөрөг үр дагавар авчирдаг тухай өгүүлжээ. Шарын голд аж төрөх нэгэн гэр бүлийн амьдралаар төлөөлүүлэн үйл явдал өрнөх бөгөөд бяцхан хүү “Миний ирээдүй” хэмээх зохион бичлэг бичиж суухдаа ээждээ хэрхэн …

  • 15 November

    Гадаадад амьдарч байгаа иргэд газар өмчлөх боломжтой болно

    Гадаадад  байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл бүрджээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харицааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа. -Гадаадад амьдарч байгаа иргэд газар өмчлөх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач? -Гадаадад  амьдарч байгаа иргэн газар өмчлөх эрх нь хуулиар нээлттэй байдаг. Гэвч өмнө нь гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл …

  • 15 November

    11 сарын 14-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2013 оны 11-р сарын 14-нд 49 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 62 жолооч хурд хэтрүүлжээ. ЗХУТ дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!

  • 15 November

    1981 онд энэ бор морь Сутай уулын ноён оргилд гарчээ

    Монгол  морь дэлхийн түүхэнд олон удаа гайхамшгийг бүтээсэн гэдэг. Тэртээх XIII зууны үед    монгол морьны туурай дор дэлхий чичирж байсан түүхтэй.  Тэгвэл дэлхийн  II дайны үед монгол морь фашизмын Германыг дарахад оролцож байсан гэнэ билээ. Эх нутгаа санасан   монгол адуу Вьетнам улсаас  монгол нутаг руугаа гүйж ирсэн баримт байдаг. Дэлхийн холч морьны уралдаанд монгол  морийг давах битүү туурайтан …

  • 15 November

    Пицца хийх энгийн арга

    Эзэгтэй та өнөөдөр ямар хоол хийхээ мэдэхгүй эргэлзээд байна уу. Тэгвэл бид гэрийн нөхцөлд хялбар аргаар амттай пиццаг хэрхэн хийх аргыг хүргэе!  Танд доорх хүнсний материал байх л хангалттай.  Орц: Гурил – 200 гр Исгэгс – 10 гр Өндөг – 1 ширхэг Давс – 3 гр Бяслаг – 100 гр Чидун жимс олив – 20 гр Улаан лооль – 2 …

  • 15 November

    Монголд Хайлюкс, 4Раннер, Такома автомашин хэрэглэгчдийн фэйсвүүк групп байгуулагджээ

    Иргэдийн автомашин унах хэрэгцээ сонирхолтой уялдан  манай улсад олон төрлийн автомашинууд орж ирдэг болсон. Автомашин хэрэглэгч залуус хүсэл сонирхол, машиныхаа нэр төрлөөрөө ижилсэж клуб болох нь ихсэж байгаа билээ. Тэдгээрийн дундаас өөрсдийн гэсэн онцлогтой нэгэн клуб бол Монголын Тоёота Хайлюкс, 4Раннер, Такома клуб билээ. Энэ клуб нь SUV ангиллын жийп төрлийн клубууд дотроос хамгийн олон гишүүнтэй, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй залуусаас …

  • 15 November

    Майли Сайрус: Олонхитой адил байх албагүй

    20 настай, залуу дуучин Майли Сайрус BBC’s Newsbeat-д өгсөн ярилцлагынхаа үеэр өөрийгөө “Энэ дэлхий дээрхи хамгийн хүчирхэг Феминист гэж мэдэрдэг” гэж ярьжээ. Тэрээр “Би өөрийгөө дэлхий дээрхи хүчирхэг магадгүй цорын ганц Феминист гэж мэдэрдэг. Эмэгтэйчүүд зарим зүйлийг хэлэхээс айж, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй. Харин би тийм биш. Залуус далайн эрэг дээр дотоожноос өөр зүйлгүй явж байхад эмэгтэйчүүд яагаад тийм …

  • 15 November

    Хүүхэд яагаад уйлсныг iPhone хэлж өгнө

    Залуу эцэг, эхчүүдэд нялх хүүхдээ уйлж байгаа шалтгааныг тодорхойлно гэдэг туйлын хүндрэлтэй, зарим тохиолдолд сэтгэл түгшиж юу хийхээ мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг.  Тэгвэл Испанийн Biloop Technologic компани iPhone-д зориулан зохиосон “Cry translator” программ энэ хүндрэлээс зайлсхийхэд туслах юм. Уг программ нь хүүхдийг өлсөх, нойрмоглох, уурлаж тавгүйрхэх, зовиур болон залхахаас шалтгаалан уйлж байгаа эсэхийг 10-хан секундын хугацаанд тодорхойлж чаддаг байна. …

  • 15 November

    Монголчууд дэлхийн хүчтэний эгнээнд нэгдлээ

    Монгол хүн дэлхийн  дэвжээнд эр  бяраа гайхуулсан нэгэн баяртай мэдээллийг та бүхэндээ дуулгая. Эрт цагт эрэлхэг Монголчууд Их эзэн Чингис хаанаараа удирдуулан дэлхийн дахиныг байлдан дагуулж байсан бол эдүгээ цагт монголын хүчтнүүд дэлхийн дэвжээнд  бахдам амжилт гаргажээ. Учир юу гэвэл, өнгөрсөн 10 сарын 26-аас 11 сарын 02-ны өдрүүдэд Чех улсын Прага  хотод болсон дэлхийн паэрлифтинг буюу  хүч тамирын аварга шалгаруулах …