Monthly Archives: November 2013

November, 2013

  • 12 November

    “Нарантуул-2”-ын галын шалтгааны урьдчилсан дүгнэлт гаржээ

    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Дэнжийн  мянгад  байрлах “Нарантуул-2”  худалдааны төвд өнгөрсөн бямба гаригт буюу 11-р сарын 9-нд гал гарсан билээ. Тэгвэл гал гарсан шалтгааныг галын шинжээчид” захын цахилгааны утсыг шинэчлэхдээ стандартын бус утас ашигласнаас болсон” гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаад байгаа аж. Одоогоор “Нарантуул 2” захын гал гарсан гал гарсан  хоёрдугаар давхрын “А” заалын баруун хэсэгт цагдаагийн байгууллагаас үзлэг шинжилгээг …

  • 12 November

    Дээрхийн гэгээнтэн 14-р далай ламын амьдралын түүх

    Даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө Олон улсын Нобелын шагналт Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц нь Түвдийн он тооллын модон гахай жилийн тавдугаар сарын 5-ны өдөр /1935 он/ Дагцар хэмээх жижигхэн тосгонд мэндэлжээ. 1933 он буюу усан тахиа жил Түвдэнжамц Далай лам жанч халж 1939 он буюу Модон тахиа жилийн 6-р сарын эхээр тодорсон байна. Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх …

  • 12 November

    Хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлах талаар иргэдээс санал авна

    НИТХ-аас 2012 оны 8 дугаар сарын 22-нд “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх” зарим арга хэмжээний тухай 2/08 дугаар тогтоолыг баталсан юм. Тогтоолын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2012 оны 8 дугаар сарын 24-нд “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай”  А/532 …

  • 12 November

    Үндэсний бүтээгдэхүүнүүд дэлгэгдлээ

    Өмнөговь аймагт анх удаа Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн долоо хоногт боллоо. Нийслэл Улаанбаатар хотоос эхлээд алс хол Завхан, Говь-Алтай, Орхон, Төв аймаг зэрэг зарим аймгуудаас үндэсний хувцас, хэрэглэл, бүтээгдэхүүнийг орон нутгийн ард иргэдэд өөр өөрсдийн онцлог бүтээгдэхүүнтэй ирсэн байсан юм. Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ худалдаа нь үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулах, …

  • 12 November

    Бионси сохор охины мөрөөдлийг биелүүлжээ

    Дуучин Бионси дэлхийг тойрон хийж буй аялан тоглолтынхоо маршрутын дагуу өнгөрсөн ням гаригт Австралид тоглолтоо хийжээ. Тэрээр энэ үеэрээ 13 настай, Сопие Котекс хэмээх хараагүй охинтой хамтран дуу дуулжээ. Охин Бионсийн шүтэн бишрэгч бөгөөд Австралид ирэх гэж буйг нь мэдээд дуучин бүсгүйтэй ойроос уулзахыг хүссэн байна. Ингээд тоглолтыг зохион байгуулагч Сопие охиныг тайзтай хамгийн ойр байлгаж, Бионсид түүний хүсэлтийг уламжилжээ.

  • 12 November

    Улсын дээд шүүхийн шүүгчдээс бусад шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, шинээр албан тушаалд томилно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүхийн салбарт шинэтгэл хийх ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдан гарсан юм. Уг хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах дүрэм, журам, бүтцийг батлах, зохион байгуулалтын болон бусад холбогдох арга хэмжээг 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөрт багтаан …

  • 12 November

    С.Ганбаатар: Хуулиа зөрчин байж “Оюутолгой”-д тал засч байна

    УИХ-ын бие даагч гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Оюутолгой”-н гэрээтэй холбогдуулан ирэх онд төсөвт суулгах мөнгөний талаар мэдэгдэл хүргүүлээд байгаа билээ. Эл мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.   -Та бүхний хэлж, мэдэгдэж байгаагаар улсын төсвийн нэлээд хувийг бүрдүүлдэг “Оюутолгой” төслөөс ирэх оны төсөвт ганц ч төгрөг орж ирэхгүй нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болох уу? -Тийм …

  • 12 November

    Багийн засаг дарга нарын нэгдсэн сургалт семинар боллоо

    Энэ сарын 08-10-ны өдрүүдэд аймгийн төвд сумын ИТХ-ын дарга, сум багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт семинар шинэ мэдээлэл, асуулт хариулт, идэвхитэй оролцоо бүхий уур амьсгал дунд боллоо.2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сум багийн Засаг дарга нар анх удаа цугларч асуудлаа ярилцаж, туршлага солилцлоо. Аймгийн ЗДТГ-ын дарга Б. Лхагвасүрэн хэлэхдээ энэ удаагийн хурал их үр дүнтэй онцлог …

  • 12 November

    Төсвөөс 120 саяыг завшсан гэх Э.Цасчихэр, Д.Батсайхан нар 10 саяын торгууль төлөөд хариуцлагаас мултрах нь

    Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгөнөөс 120 гаруй сая төгрөг завшсан гэх Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр болон ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж, тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг албан үүрэгтээ хайнга хандсан, төсвийн хөрөнгөд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгөөс завшсан үйлдэл  …

  • 12 November

    70 мянгын шинэ бизнес

    Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах зорилгоор хотын удирдлагуудаас дугаарын хязгаарлалт тэргүүтэй олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаа нь иргэдийн талархалыг хүлээгээд байгаа. Өнгөрсөн сард хотын түгжрэлийг багасгахад хэрэглэх зорилгоор хориглосон газар зогссон авто машиныг ачих олон тооны зориулалтын машин оруулж ирсэн тухай сүр дуулиантайхан мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тэгвэл эдгээр машинууд иргэдийн авто машиныг олноор нь ачиж байгаад, бас ачсан машин …

  • 12 November

    Хүүхдийн хүйсийг төрөхөөс нь өмнө тодорхойлж болохгүй

    Энэтхэг гэр бүлүүд охин хүүхдээс илүү хүүг эрхэмлэн үздэг. Ялангуяа нийгмийн дээд давхаргынхан удам залгах үртэй болохыг хүсдэг аж. Үүний улмаас Энэтхэгт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш харьцаа ал­дагдсан. Тиймээс тус улс эхийн хэвлийд байгаа хүүхдийн хүйсийг тодорхойлохыг хо­ригложээ. Учир нь хэвлий дэх хүүхдээ охин, хүүг нь мэ­дэхгүй учраас бүрэн тээж, хүй­сийн тэгш харьцааг тэн­цүүлнэ гэдэгт найдаж байгаа аж. Гэсэн …

  • 12 November

    Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэд төсөвт оруулах саналаа нэгтгэлээ

            Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай  А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд 318,000 өрхөөс санал авсан. Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр тухайн хорооны иргэдээс хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтыг жагсаан хороо бүрт хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны …