Monthly Archives: November 2013

November, 2013

  • 12 November

    Польшийн кино өдрүүд эхэлж байна

    Өнөөдрөөс эхлэн гурван хоногийн турш Польшийн кино өдөрлөг СУИС-ийн Радио, телевизийн сургуулийн “Оюутан театр”-т зохион байгуулагдах гэж байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний нээлт 17:00 цагаас болох бөгөөд нээлтэд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ын захирал Э.Сонинтогос, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын БХЯ-ын гадаад …

  • 12 November

    Улсын Дээд шүүхийн шүүгчдээс бусад шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, шинээр албан тушаалд томилно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүхийн салбарт шинэтгэл хийх ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдан гарсан юм. Уг хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах дүрэм, журам, бүтцийг батлах, зохион байгуулалтын болон бусад холбогдох арга хэмжээг 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөрт …

  • 12 November

    Лусын эрхэт хаан бурханыг заллаа

    Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэг, Дэлхийн соёлийн өвд бүртгэгдсэн Сангийн далай хийдийг сэргээн засварлах, Бурхан залах ёслолын арга хэмжээ Номгон сумын нутагт боллоо. Говь нутагт ган гачиггүй, байгаль цаг уурын бэрхшээлгүй, хүн ард нь эрүүл энх, энх түвшин байхыг билэгдсэн Лусын эрхэт хааныг залах ёслолд нутгийн иргэд, сүсэгтэн олон өргөнөөр оролцжээ. Мөн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга …

  • 12 November

    Кэти Перри “Шилдэг эмэгтэй уран бүтээлч”-ээр шалгарлаа

    Энэ сарын 10-ны өдөр Амстердам хотноо 20 дахь удаагийн “MTV Europe Music Awards” шагнал гардуулах ёслол болсон билээ. Тэгвэл эл наадмаас дуучин Кэти Перри “Шилдэг эмэгтэй уран бүтээлч” гэсэн шагналыг хүртжээ.

  • 12 November

    Сумын цолтой бөхчүүдийн барилдаан болно

    УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо нь “Үндэсний өв соёлоо дээдлэх залуусын жил” ажлын хүрээнд энэхүү бүсчилсэн багийн барилдааныг зохион байгуулж байна. Барилдаанд бөхчүүд Хөвсгөл аймгийн Тэс, Шишгэд, Идэр, Сэлэнгэ, Чандмань бүсүүдэд хуваагдан тухайн бүсэд хамаардаг сум бүрийн төлөөлөл оролцсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцох бөгөөд багууд хоорондоо тойргоор барилдаж дүнг гаргах юм байна. Багууд хоорондоо барилдахдаа нэг …

  • 12 November

    Сирийн сөрөг хүчин “Женев-2”-т оролцвол Асадыг огцорно гэж найдаж байна

    2011 оноос хойш дотоод дахь дайн самууны хөлд үрэгдэн, ядуурал өлсгөлөнд нирвэгдээд буй Сирийн ард иргэд ирэх 2014 он гэхэд энх тайван байдалд шилжих бололтой. Учир нь “Сирийн хувьсгалт, сөрөг хүчний үндэсний эвсэл” Сирийн асуудлаар Женевт чуулах “Женев-2” олон улсын бага хурлын ажилд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна. Эл шийдвэрийг сөрөг хүчнийхэн Стамбулд болсон бага хурлынхаа үеэр олонхийн саналыг хураан шийдвэрлэсэн …

  • 12 November

    11-р сарын 11-нд 33 тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлжээ

    Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж …

  • 12 November

    Өдөрт 4300 хүүхэд уушигны хатгаа өвчнөөс болж нас барж байна

     “Пневмони буюу уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Уушгины хатгаа өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан бөгөөд жил бүр 1.5 сая орчим хүүхэд энэ өвчний улмаас эндэж байгаа аж. Энэ нь дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд энэ өвчний улмаас амь насаа алдаж байна гэсэн үг юм. …

  • 12 November

    “Гал үндэстэндээ туслая” хандивын аян эхэлжээ

    “Урт нэрт хуулийн төсөл”-д өөрчлөлт шинэчлэлт оруулахтай холбоотойгоор өнгөрсөн 9-р сарын 16-ны өдөр “Гал Үндэстэн” холбоо жагсаал зохион байгуулж улмаар төрийн ордон руу буудсан хэрэг гарсан билээ. Үүний улмаас тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнийг хориод байгаа юм. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан Голомт-ЦЭХ ТББ-аас “Гал үндэстэндээ туслая” хандивын аяныг эхлүүлсэн байна.  Гал үндэстэндээ туслая! “Гал Үндэстэн Холбооны нөхөд Монгол …

  • 12 November

    Хоолны өмнө алим идэх нь жингээ хасах хамгийн үр дүнтэй арга

    Та бүхэндээ өдөр бүр худалдан авч идэх боломжтой харьцангуй хямд жимс болох алимны эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар хүргэж байна. * Алимны найрлаганд байдаг шингэц сайтай бодис нь нарийн гэдэсний хямралыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг. Мөн зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Цусан дахь инсулины хэмжээг тогтворжуулснаар чихрийн шижин өвчнөөс хамгаалдаг юм байна. * Долоо хоногт 5-аас доошгүй алим идэх …

  • 12 November

    Програм хангамж үйлдвэрлэлийн салбарынхан патентаа барьцаалаад банкнаас зээл авдаг болно

    Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулган”-ыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна.   Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож мэдээллийн технологи, програм хангамж үйлдвэрлэлийн талаар баримталж байгаа бодлого болон цаашид энэ салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.  Өнөөдөр   мэдээллийн технологи, програм хангамж үйлдвэрлэлийн  салбарын хөгжил нь төр засгийн үйл ажиллагааны чанар, бизнесийн  хурд, …

  • 12 November

    УИХ-ын дарга “Төрийн албаны зөвлөл”-ийн ажилтай танилцав

    УИХ-ын дарга З.Энхболд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай өчигдөр /2013.11.11/ танилцлаа. Төрийн албаны зөвлөл нь НҮБ-аас хэрэгжүүлсэн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхийг дэмжих” төслийн хүрээнд  төрийн албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтын шалгалтыг онлайн буюу цахим хэлбэрээр авах системийг програм хангамжийн түвшинд боловсруулан 2011 оны арваннэгдүгээр сараас нэвтрүүлжээ. Ингэснээр зарлагдсан ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл програмд шивэгдэн …

  • 12 November

    Өнөөдөр болох үйл явдлуудын мэдээлэл

    Монгол ньюс мэдээллийн төвд: 12.00  цагт МАН-ын 27 дугаар их хурлын үйл ажиллагааны талаар Монгол ардын “Шударга ёс” бүлгэмээс мэдэгдэл гаргаж хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.30 цагт Монголын гардан тулааны холбоо, Дэлхийн холимог тулааны холбооноос хамтран зохион байгуулж буй “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээний талаарх мэдээллийг сонирхоорой. Бусад: 09:30 цагт МХЕГ дээр БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагийн Ерөнхий …

  • 12 November

    Байнгын хороод болон ажлын хэсгийн хуралдаантай

    Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал: Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр …

  • 12 November

    Хар морь өдөр

    Билгийн тооллын 10. Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, …