Америкийн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден “Америкийн ТТГ-ын тусгай албадуудын үйл ажиллагаатай холбоотой баримт мэдээллүүд нь нийгэмд ашиг тустай байх бөгөөд хүмүүсийг тагнан чагнах үйл ажиллагаанаас хууль ёсоор эрчимтэй хамгаалахад хүргэнэ” хэмээсэн эрх чөлөөний тунхаг бичжээ. Түүний бичсэн жижигхэн текстийг Ням гаригт “Шпигель” Сноудены зохиогчийн хоёрдахь материал хэмээн нийтэлсэн байна. Түүний бичсэн “Эрх чөлөөний төлөө тунхаг бичиг” хэмээн нэрлэгдсэн текстэд …
Monthly Archives: November 2013
November, 2013
-
4 November
Есөн хөлт цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол болж байна
2012 оноос эхэлэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр – “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байхаар УИХ-аар хуульчлан баталсанчлан өнөөдөр Монгол орон даяар эл өдрийг тэмдэглэж байна. Тус өдрийг нээж өглөө 10.00 цагт Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол Чингис хааны талбайд болсон. Харин яг одоо Төрийн туг Есөн хөлт их цагаан сүлдийг цэнгүүлэх …
-
4 November
Инстаграм дахь оддын 10 сарын онцлох зургууд
Майли Халловийнээр яагаан өнгийг эрхэмлэв. Жисейл Бундхен- Арслантай өнгөрүүлсэн хөгжилтэй шөнө Кристал Хафнер- Дэггүйтэл Ферги- Халуухан шөнө 2013- Халловийн Мирая Кери- Рокын анхны хулуу Рианна-Грекэд Хавчны зогсолт Николь Полиззи-Миний нархан Жастин Бибер- Амьд амьдрал Хайр амьдрал Хиллари Дафф- Оройн хоолондоо юу хийх вэ миааав… Бионси Селена Гомез- Сайхан зүйлсийг хараад нулис урсахгүй байхын аргагүй. Баярлалаа Бруклин Бостоны хөөрхөн хүүхдүүд Деми …
-
4 November
“Дэд сайд Свердлов гадаад дахь хөрөнгөнөөсөө татгалзахыг хүсээгүйгээс албан тушаалаа орхижээ
ОХУ-д “Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэгт хийсэн шалгалтын дүнд хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн, нуун дарагдуулсан 200 албан хаагч ажлаасаа халагджээ. Тодруулбал, 2012 онд ОХУ-д хөрөнгө орлогын мэдүүлгийг 1.3 сая албан хаагч өгч байсан бол 2013 онд энэ тоо 1.5 саяыг давжээ. Учир нь шинэ хуулиар төрийн оролцоотой банк болон компаниудын ажилтнууд мөн адил мэдүүлэг өгөх ёстой болсон аж. 2013 …
-
4 November
100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-аас Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртжээ
10-р сарын 26-аас 11-р сарын 3-ы өдрүүдэд Беларус улсын Орша хотод болсон 100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд охидын 8-10 насны ангилалд манай тамирчин Г.Дүүрэнбилэг охин мөнгөн медаль хүртжээ. 8-10 насны охидын ангилалд 11 орны 22 тамирчин оролцож, есөн тойрог тоглосноос Г.Дүүрэнбилэг 12 оноогоор мөнгөн медаль хүртжээ. Харин алтан медалийг ОХУ-ын Ольга Балукова, хүрэл медалийг Казахстаны Алима Кассим нар хүртсэн …
-
4 November
Солонгосын улстөрч “Korean Air”-ыг Улаанбаатар-Сөүл нислэгийн үнээ буруулахыг шаардав
Улаанбаатар-Инчон хотуудын хооронд Монголын МИАТ, Солонгосын “Korean Air” компаниуд өөрсдийн онгоцоо нисгэдэг болсоор 14 жил өнгөрчээ. Ялангуяа иргэний агаарын тээврийн олон компанитай Солонгос улсын хувьд, нэг чиглэлд 14 жилийн турш дангаараа ажиллаж ирсэн компанитай байх нь үнэхээр боломжгүй ч энэ нь Монгол улсын Засгийн газрын зүгээс дээрх чиглэлд зөвхөн Солонгосын “Korean Air” компанитай л гэрээ хийдэгтэй холбоотой. Тиймээс үйлчлүүлэгчдийн дийлэнх …
-
4 November
Их эзэн Чингис хааны сургаалиас
Чингис хааны алтан сургаалиас Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй. Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс …
-
4 November
Махны үнэ 0,3-2,2 хувиар буурчээ
Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар 2013 оны 10-р сарын 30-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 10.4 хувь, үхрийн ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны махны үнэ 2.1 хувь, ямааны махны үнэ 10.5 хувиар буурсан байв. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ …
-
4 November
Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулна Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ нь Хятадын шинэ үеийн удирдлага сонгогдсоноос хойш манай талаас өндөр, дээд түвшинд хэрэгжүүлсэн анхны айлчлал байсан …
-
4 November
Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлалаа
Төрийн тахилгат Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар олон нийтэд зарлан тунхаглахаар шийдвэрлэлээ. Бурхан халдуныг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Монголын Их эзэнт гүрний сүлд уул болгон тайж байжээ. Бурхан халдун, Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар “Их хориг” гэж нэрлэж байсан түүх ч бий. Тахилга тайлгын энэ …
-
4 November
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа билээ. УИХ-аас 2012 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол Бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан. Тиймээс энэ өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бас бүх нийтээр амрах юм.
-
4 November
Өвлийн тэргүүн харагчин гахай сарын шинийн 1
Билгийн тооллын 1. Гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, …
-
4 November
Улаанбаатарт 6 хэм дулаан
2013 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар …
-
4 November
Томчууд хүүхдүүдэд бэлгийн амьдралын талаар үнэн зөв мэдээллийг өгөх хэрэгтэй
Бэлгийн амьдрал нь зөвхөн бэлгийн харилцаатай холбоотой асуудал биш бөгөөд хүний амьдралын туршид тохиолдож болох олон асуудлыг өөртөө багтаасан өргөн ойлголт юм. Бэлгийн амьдралын хүрээнд багтдаг асуудлуудтэй холбоотой ам дамжсан цуу яриа их байдаг. Энэ сэдвээр хүүхдүүд үнэн зөв мэдээлэл авах боломж хомс байдаг. Томчууд энэ сэдвээр ярилцахаас ихэнхидээ татгалздаг. Хувь хүний нууцтай холбоотой асуудлууд хөндөгддөг учраас ихэнхи хүн энэ тухайгаа бусдад ярихаас эмзэглэдэг. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл