Yearly Archives: 2013

November, 2013

  • 13 November

    “ТЭЦ-4”-ийн ажилтан өндрөөс унаж бэртжээ

    БГД-ийн 20-р хороонд өндрөөс хүн унаж бэртлээ гэсэн мэдээлэл өчигдөр 15:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад ТЭЦ-4 компанийн турбины засварын ажил гүйцэтгэж байсан иргэн Э гэгч нь дөрвөн метрийн өндөрт байрлах тавцан дээрээс унаж гэмтсэн байна. Тэрээр одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

  • 13 November

    Лэди Гагагийн сувдан өндөр өсгийт

    Энэ сарын 11-ны өдөр Нью-Йорк хотноо болсон “Glamour Awards”-д дуучин Лэди Гага оролцох үеэрээ маш дэгжин, сувдаар бүрсэн өндөр өсгийт өмсөж ирсэн байна. Түүний эл гоёлыг харсан хэн боловч гайхахгүй байхын аргагүй байжээ.

  • 13 November

    Хүнд үйлдвэрлэл, уул уурхайн салбарынхан уулзалт хийнэ

    Монгол улсын хүнд үйлдвэрлэлийн хөгжил, холбогдох хууль тогтоомжууд, Уул уурхай, металлургийн салбарын тогтвортой хөгжил зэргээр ҮХАА-н яам, Уул уурхайн яам хамтарсан 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт маргааш болох гэж байна. Маргааш 10.00 цагаас “Corporate” зочид буудалд эхлэх тус уулзалтаар дээрх төлөөлөгчид салбар балбарынхаа хөгжлиын талаар авч хэлэлцэхээс гадна хоорондын уялдаа холбоог сайжружулах асуудлаар ч ярилцах юм байна. Өнөөдөр Монгол …

  • 13 November

    Т.Аятунгаагийн охин олдсон гэдэг нь худлаа

    Манай улсын иргэн Т.Аятунгаа гэх эмэгтэйг нэг хэсэг интерполоор эрэн сурвалжилж байсан билээ. Түүнийг өөрийн охин болох Ч.Тэргэлсартай зүй бусаар харьцаж гэмтээсэн хэмээн охинтой нь уулзах эрхийг Филиппин улсын шүүхээс хассан гэдэг. Гэвч эцэст нь Т.Аятунгааг охиноо зодоогүй Ч.Тэргэлсар охины бөгсөн дээрхи хөх толбо нь Монгол үндэстний онцлог болохыг мэдсэн. Мөн Ч.Тэргэлсар охин харж хандах хүнгүй маш хэцүү нөхцөлд амьдарч …

  • 13 November

    Хятад төмөр замын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэв

    Хятадын төрийн өмчийн төмөр замын компани “China Railway” энэ жил шинэ төмөр замын төслийн хөрөнгө оруулалтаа 471 тэрбум юань буюу 77 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлээд байна. Ингэснээр энэ жил 38 төслийн барилгын ажил эхлүүлэх байсан нь 47 болж нэмэгджээ. Хятадын төмөр замын компани урьд нь шинэ төслүүдийн хөрөнгө оруулалтад 416 тэрбум юань төлөвлөөд байсан юм. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Хятадын …

  • 13 November

    “Creative idea-2014” шинэ санал санаачилгын уралдаан зарлалаа

    Монголын Залуучуудын Холбооноос “Creative idea-2014” шинэ санал санаачилгын уралдаан зохион байгуулах гэж байгаа юм байна. Сүүлийн үед залуус Facebook, twitter хуудсандаа санал санаачилага, үзэл бодлоо хуваалцдаг боловч бодитоор тэднийг дэмжих, шинэ санал санаачилагыг нь хэрэгжүүлэх тогтолцоо, нөхцөл боломж байдаггүй. МЗХ 2013 оныг “Оролцьё” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулж байгаа бөгөөд залуучуудаа залхуурдаггүй, бусдыг зөвхөн шүүмжилдэггүй, хэн нэгэн хийгээсэй …

  • 13 November

    Намууд хяналттай төрийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллана

    МАН-ын дарга Миеэгомбын Энхболд санаачлан Монголын улс төрийн намуудын дарга нарыг Улаанбаатар зочид буудалд хүлээн авч, Үндэсний зөвшилцлийн асуудлаар нээлттэй уулзалт, ярилцлага хийлээ. Уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцсан юм. Энэхүү нээлттэй уулзалтаар намууд Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо …

  • 13 November

    Аймгуудад ТҮЦ машин илгээжээ

    Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг аймаг бүрт суурилуулахаар ачуулжээ.  Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэл багатай, хүндрэлгүй үзүүлэх зорилгоор Засгийн газраас ТҮЦ машиныг суурилуулсан нь нийслэлд үр дүнгээ өгсөн. Нийслэлд ажиллаж буй ТҮЦ машинуудаас Төв шуудан, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын салбар хамгийн их ачаалалтай байдаг аж.  Эхний ээлжинд аймгуудад тус бүр нэг ТҮЦ машин илгээж, ирэх онд тус бүр 2-3 …

  • 13 November

    МУИС-ын багш, оюутнууд захирлаа огцруулах санал цуглуулж эхэлжээ

     11-р сарын наймны өдөр МУИС-ийн удирдах зөвлөл хуралдан салбар 14 сургуулиа татан буулгаж, дөрвөн томоохон сургууль болгох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл эл шийдвэрийг гарсан даруйд тус сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн оюутнууд эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байсан бол өдгөө салбар сургуулиудын ихэнхи багш, оюутнууд нэгдэн эсэргүүцэж, захирал А.Галтбаярыг огцруулах хүсэлт бүхий гарын үсгийг цуглуулж эхэлсэн аж. Сонирхуулахад, өнгөрсөн хавар нь мөн …

  • 13 November

    Жастин Биберийг бухимдуулагч

    Дуучин Жастин Бибертэй андуурам тун адилхан Роббин Вереккас хэмээх залуу байдаг ажээ. Тэр Жастинтай маш адилхан тул хаа нэгтэй явж байхад нь Бибер хэмээн андуурах хүмүүс олон байдаг байна. Мөн Роббины дэггүйтэж авахуулсан зарим зурагнаас болж хүмүүс Жастин Биберийг гэж бодон дуучин залууг элдвээр хэлэх, хэвлэлээр шуугих явдал нэлээд олон удаа гарчээ. Тиймээс өөртэй нь дэндүү адилхан Роббиноос болж Бибер …

  • 13 November

    Цөмийн хаягдлыг монголд “булшлах” асуудал Ерөнхий сайд асан С.Батболдтой холбоотой юу

    Атомын цахилгаан станци ашигласны дараа түүнээс гарах  хог хаягдал буюу  цөмийн цацраг идэвхид бодисын үлдэгдлийг Монголд булшилж болох тухай УИХ-ын гишүүн асан О.Чулуунбатын  японы сэтгүүлчид өгсөн ярилцлагын бичлэг дуулиан тариад байна. Тэгвэл энэ асуудал бүр эртнээс төлөвлөгдөж эдүгээ хэрэгжих шатандаа явж байж болох тухай мэдээлэл олдлоо. Тодруулбал, 2 жилийн өмнө Сү.Батболд Ерөнхий сайд байх үед эл асуудал олны анхааралд хүрч, …

  • 13 November

    Хоолны тухай хоржоонтой онигоонууд

    1. Дөнгөж сая гэрлэсэн хоёр ярилцаж сууна.  Эхнэр нөхөртөө: -Хонгор минь, үнэнээ хэлэхэд би хоёрхон төрлийн хоол хийж чадна. Бантан, гурилтай шөл. Хоол идэж суусан нөхөр нь: -Энэ чинь тэгээд аль нь болж байна даа  миний хайр аа? 2. -Сайхан хоол болж уу, миний өвгөөн? -Сайхан байна аа, гэхдээ дараагийн удаа давсан дээрээ бага зэрэг шөл хийгээрэй. 3. Нөхөрт гараад …

  • 13 November

    Өмнөд бүс төвийн эрчим хүчний системд холбогдлоо

    Монгол улсын хөгжилд онцгой чухал үүрэгтэй уул уурхайн томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд болон Өмнийн говийн хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчний системтэй холбосон Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын Цахилгаан Дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажил дуусч, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын комисст хүлээлгэн өглөө. Монгол Улсын Засгийн Газраас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү томоохон бүтээн байгуулалтын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс …

  • 13 November

    Эрдсийн экспортын хувь буурч байна

    Үндэсний статистикийн хорооноос эхний 10 сарын статистик мэдээллийг гаргажээ. Эхний 10 сард нийт 3 тэрбум 480 сая долларын экспорт, 5 тэрбум 341 сая долларын импорт хийжээ. Гадаад худалдааны тэнцэл 1,860 тэрбум долларын алдагдалтай гарсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс экспорт таван хувиар, импорт долоон хувиар буурсан бол гадаад худалдааны алдагдал 10 хувиар багасчээ. Зөвхөн 10 дугаар сарын мэдээг харвал 382 …