Yearly Archives: 2013

June, 2013

  • 28 June

    Олон улсын хүүхдийн наадмаас Б.Сарнай, Г.Энхсувд нар алтан медаль хүртлээ

     ОХУ-ын Новосибирск хотод үргэлжилж байгаа олон улсын хүүхдийн “Спорт-Соёл урлаг-Оюун ухаан” наадмын чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээн зургаадугаар сарын 24-26-ны өдрүүдэд болж манай улсаас Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдлага дор 3 хөвгүүн, 2 охин барилдсанаас 48 кг-ийн жинд Баярбаатарын Сарнай, 52 кг-ийн жинд  Гүндсамбуугийн Энхсувд нар алтан медаль хүртжээ. Чөлөөт бөхийн тэмцээнд ОХУ-ын …

  • 28 June

    Та эрчүүдийн хувьд сонирхол татахуйц эмэгтэй мөн үү? /Сонжоо/

     Анхны болзоон дээр тэр таны юуг хамгийн их анзаарах бол? а.Таны нүдний өнгийг-0 б.Таны хөхний даруулганы хэмжээг-4 в.Таны хүсэл мөрөөдлийг-2 Та найз залуудаа төрсөн өдрөөр нь мартагдашгүй үдшээр бэлэг барихыг хүсчээ. Энэ талаараа түүнд хэлэх үү? а.Үгүй ээ. Түүнд бүрэн дүүрэн сюрприз барихыг хүсч байна.-0 б.”Хүчээ сэлбээрэй. Энэ шөнө чи нилээд их ядрана шүү” мэтийн сонирхлыг нь төрүүлэх мессеж бичнэ.-2 …

  • 28 June

    Амьтаны хүрээлэн үйл ажиллагаа явуулах эрхгүй байжээ

     “Талын жононгууд” компанийн захирал Л.Сайнбаяр өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, явуулын амьтны хүрээлэн ажиллуулах газрыг эрх бүхий байгууллагууд шийдэж өгөхгүй байгаа талаар мэдээлсэн билээ. Гэвч тус компани нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй, амьтан ашиглах зөвшөөрөл аваагүй зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсан гэж мэргэжлийн байгууллага мэдэгдлээ. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн 7.2-д “Байгаль …

  • 28 June

    “Playtime-2013”-д бүртгүүлсэн хамтлагууд маргааш юу чаддагаа харуулж, оролцох эрхээ авна

    “Амьд” хөгжим сонирхогчдыг нийтээр нь цуглуулж чаддаг “Playtime-2013” наадам долдугаар сарын 27, 28–нд Гачууртын “Монгол шилтгээн”-нд болох гэж буй. Майхан, хувийн бэлтгэлээ базаагаад задгай талбайд очиж хөгжмөө сонсдог наадмаар энэ жил шинэ залуу болон урилгаар тоглох нийт 40 орчим хамтлаг оролцох юм. Тэгвэл наадмын эргэн тойрон дахь нэгэн шинэ мэдээллийг дуулгая. Шинэ залуу хамтлагуудын хувьд шалгаруулалт давж байж наадамд тоглох …

  • 28 June

    Уилл Смит, Ким Кардашиан нар ураг барилдах уу?

     Жүжигчин Уилл Смитийн хүү Жейдэн Смит болон Ким Кардашианы дүү загвар өмсөгч, Кэлие Женнер нар үерхэж эхэлжээ. Тодруулбал, тэд өнгөрсөн 26-ны өдөр Калифорни дахь Калабасас Коммон кино театрт “World war Z” киног хамт үзэж, үүний дараагаар Кардашиан дээр очин Жейдэнийг албан ёсоор найз хөвгүүнээ хэмээн танилцуулсан гэнэ. Мөн тэд кино театрт байхдаа ихэд дотно байсан бөгөөд гар гараасаа хөтлөлцөн явахдаа …

  • 28 June

    Азийн Модель Агентлаг загвар өмсөгч бэлтгэх зуны сургалтаа эхлүүллээ

      Монголын шилдэг загвар өмсөгчидийг төрүүлэн гаргасан Азийн Модель Агентлаг зуны сургалтаа эхлүүлжээ. Тус агентлаг тусгай программын дагуу хичээлээ явуулж эхэллээ. Сургалтаар тайзны техник, зөв алхаа гишгээ, загвар зохион бүтээх сургалт, бүжиг хөдөлгөөний эвсэл, эрүүл хоололт, арьс арчилгаа зэрэг цогц хичээлийг хамруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхэд : – Тайзны техник, зөв алхаа гишгээ – Загвар өмсөгчийн имиж бүрдэлт – Загвар зохион …

  • 28 June

    100 насандаа заяаны ханиа олжээ

     106 настай Маржоре эмээ одоогоос гурван жилийн өмнө жинхэнэ хайраа олжээ. Тэрээр 73 настай Гэвин хэмээх өвөөд дурласан байна. Тэд энэ тухайгаа  Хералд Сан сонинд “Бид бие биенийгээ харах тэр агшинд л насан туршдаа хайж явсан хүн минь мөн болохыг мэдэрсэн. Бид хоёр яг адилхан хүмүүс. Урьд өмнө нь хэзээ ч тийм мэдрэмжийг авч байгаагүй” хэмээн ярьжээ. Ночн Гэвин “Хайр …

  • 28 June

    1000 нэгжээр “авлигадсаны” хэрэг гарав уу СЕХ-ны дарга аа

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль будлиан шуугиангүй сайхан болж өнгөрлөө. Харин сонгуулийн ирц хамгийн хурцаар тавигдах асуудал болсоныг судлаачид онцолж байна.  Ардчилсан хувьсгалаас хойших УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн санлын ирц анх удаагаа 65 хувьтай бага гарсан ажээ. Сонгуулийн төв байгууллага ч сонгуулийн ирцэнд ихээхэн анхаарал хандуулсан ч үр дүн муу байлаа. СЕХ сонгогчидыг 1000 нэгжээр “гахуулдсан” ч тусыг эс олов бололтой. Манай улсад  сонгууль …

  • 28 June

    Жинхэнэ хүчирхэг эмэгтэй /13 фото/

     Америкын нэрт загвар өмсөгч, жүжигчин, хөнгөн атлетикч Эмиеэ Мулинс бол жинхэнэ хүчирхэг эмэгтэй. Өдгөө 37 настай тэрээр өвдөгнөөсөө доош хөлөө тайруулсан ч шаргуу хөдөлмөрийнхөө дүнд эл бүх алдар хүндийг олж авсан юм. Тэрээр 1 настай байхдаа хөлөө алдсан ч хэзээ ч өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй, бусдад өрөвдүүлсэн хүн болохгүйн тулд шаргуу спортоор хичээллэж, Жоржтауны их сургуулийг дүүргэж эд эрхтэн нь бүрэн …

  • 28 June

    Мэргэжлийн дуу бичлэгийн студийг “Тендер”-т урьж байна

     Огноо: 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр:  Видео клип хийх Mонголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооноос “Бид Бичил Уурхайчид” дуу зохиогдсонтой холбогдуулан уг дуунд видео клип хийх мэргэжлийн дуу бичлэгийн студыг хамтран ажиллахыг урьж байна. Сонирхсон этгээд үнийн санал болон бусад холбогдох мэдээлэлийг 2013 оны 07 сарын 05 өдрийн 18:00 цагаас өмнө доорх хаягаар хүргүүлнэ үү. МОНГОЛЫН …

  • 28 June

    Эмэгтэй гишүүд “Гэр цэцэрлэг” хуулийн төслийг Ерөнхийлөгчид танилцуулна

     УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр 14:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид “Гэр цэцэрлэг” хуулийн төслийг танилцуулна. Нийслэл Улаанбаатар болон аймаг, сум гээд орон даяар цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа тул “Гэр цэцэрлэг” хуулийн төслийг санаачлан боловсруулж эхлээд байгаа юм байна. Мөн 16:00 цагаас “Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл”-ийн асуудлаар Ерөнхийлөгчид холбогдох хүмүүс танилцуулга хийх ажээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 28 June

    Наадмын нээлтийн тасалбар 16-24 мянган төгрөг

     Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэ хэв маягаар хийхээр төлөвлөж байгаа гэдгээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Урлаг соёлын салбар хорооноос мэдээлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын тоглолтыг Монгол Улсын төрийн шагналт, гавьяат …

  • 28 June

    150 Барилгад газар хөдлөлтийн судалгаа хийж, паспортжуулна

     Нийслэлийн орон сууцны барилгууд хэдэн баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартайг тогтоон, паспортжуулах ажлыг энэ онд үргэлжлэн энэ жил 150 барилгад судалгаа хийж паспортжуулахаар болсон байна. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтэс судалгаа хийж 178 барилгыг паспортжуулжээ.  Судалгаанд хамрагдсан барилгуудаас 20 нь найман баллын хүчтэй газар хөдлөлтийг, 73 барилга нь долоон баллын хүчтэй газар …

  • 28 June

    Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулна

     Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд хурдан морины уралдааныг 11 дүгээр сарын 1-нээс дараа жилийн 5 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулахгүй байх, уяачид бүсийн уралдаанаас цол, чимэг олгодог байсан тогтолцоог өөрчилж зөвхөн Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын уралдаанаас цол, чимэг олгох өөрчлөлтүүдийг тусгажээ. Түүнчлэн Үндэсний …