Yearly Archives: 2013

May, 2013

  • 14 May

    “Бүтээн байгуулалт- орон сууцжуулалт” сэдвээр нээлттэй хэлэлцлээ

      Шинэчлэлийн Засгийн газраас  сар бүр зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222”  нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр “Бүтээн байгуулалт- орон сууцжуулалт” сэдвийн дор “МД Тоф констракшн” компанийн барилга угсралтын задгай талбайд өрнөлөө. Энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн болон  санхүүжилтийн асуудалтай байгаа 34,0 мянга орчим айлын орон сууцны 900,0 тэрбум төгрөгийн өртөг бүхий 110 гаруй төсөл арга хэмжээг үе шаттайгаар санхүүжүүлэх ажлыг Засгийн газраас банкуудаар …

  • 14 May

    Солонгос залуучууд Японд эмэгтэй болж биеэ үнэлэдэг байжээ

     Эрэгтэй мөртөө эмэгтэй хүний дүрд хувиран биеэ үнэлэдэг байсан Солонгос залуусыг Японы цагдаа нар баривчилжээ. Цагдаа нар зүсээ хувилгасан эдгээр биеэ үнэлэгчдийг Японы Иокохама хотоос олж илрүүлсэн байна. Гэмт этгээдүүд өнгөрсөн хоёрдугаар сард японд жуулчны визээр ирсэн бөгөөд ирснээсээ хойш өдийг хүртэл зөвхөн биеэ үнэлэж, байр хөлслөн амьдарч байсан ажээ. Биеэ үнэлэсэн хэргээр баривчлагдаад буй гурван залуугийн хоёр нь 30 …

  • 14 May

    Хvний мэнгэ бие махбодид хэрэгтэй мэдээллийг дамжуулж харин хэрэггvйг нь зогсоодог

    Орчин vед манайхан гоо сайхны мэс засал хийлгэх болсоор удаж байна. Гоо сайхны эмнэлэг гэхэд л хvний нvvрний арьс татах, өөхний давхаргаас нь хасах, хөл гар «тэгшлэх», хөх өгзөг томруулж багасгах зэрэг олон vйлчилгээ явуулдаг. Yvний зэрэгцээ хvмvvс биеийнхээ хvсээгvй хэсэгт буй төрөлхийн болон олдмол мэнгээ ч авхуулах болсон. Ер нь мэнгэ яагаад vvсдэг, ямар учиртай юм бол? Хvний амьдралд …

  • 14 May

    ДБЭТ-ын шилдэг уран бүтээлчдийн “Улаан хивсний ёслол” боллоо

     Тэртээ 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар ажлын гараагаа эхлэж байсан Дуурь, бүжгийн эрдмийн театр /ДБЭТ/-ын хамт олон энэ жил 50 жилийн ойн арга хэмжээгээ тавдугаар сарын 14-нд буюу өнөөдөр 10.00 цагт “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурлаар эхэллээ.  Тус хурлаар эрдмийн статустай сонгодог урлагийн театрын хүчин зүйлүүд болох дуурь, балет, хөгжмийн онцлог, сонгодог урлагийн …

  • 14 May

    Анжелина Жоли хөхөө тайруулж, эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэг хүргэлээ

     Холливүүдын алдарт жүжигчин Анжелина Жоли хоёр хөхөө тайруулах мэс засалд оржээ. Өдгөө 37 настай, зургаан хүүхдийн ээж маань хөхний хорт хавдрын улмаас болж Нью-Йорк таймс эмнэлэгт өнгөрсөн дөрөвдүгээр сард хагалгаанд орсон байна. Учир нь Жолигийн эмч түүнийг хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 87 хувь, өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэл 50 хувь байна хэмээн оношилжээ. Тиймээс Жоли хөхөө тайруулах шийдвэр гаргаж, …

  • 14 May

    Ерөнхий сайд Элчин сайдуудтай видео уулзалт хийнэ

     Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгч, Элчин сайдуудтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг видео уулзалт хийхээр болжээ.  Уулзалт өнөөдөр 19:00 цагаас эхлэнэ.  Цахим уулзалт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болох юм байна. Элчин сайд, дипломат төлөөлөгч нараас ажлын тайлан, мэдээлэл сонсох юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 13 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрхийн эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч С.Сонин, холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа нарын өрхийн эмнэлгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. 1999 оноос хойш арав гаруй жилийн дотор өрхийн эмнэлгийн цоо шинэ тогтолцоо Монголд бий боллоо. Энэ нь дэлхийн олон оронд байдаг зөв тогтолцоо гэж бид үздэг. Тавдугаар сарын 19-нд болох Дэлхийн өрхийн эмч нарын өдрийн өмнөхөн …

  • 13 May

    “Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдав

    Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд Эрүүл мэндийн салбарын ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгохоор заасныг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2012 оны 388 тоот тушаалаар “Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай” хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах ажлын хэсгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатараар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг нь бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулан “Эрүүл …

  • 13 May

    Газны үнэ 60 төгрөгөөр хямдарна

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Засгийн газарт санал хүргүүлснээр ирэх сарын 1-нээс газны үнэ 60 төгрөгөөр хямдрахаар болжээ. Тодруулбал, “Дашваанжил”, “Юнигаз” ХХК-иуд өнгөрсөн сард газан бүтээгдэхүүнийхээ үнийг 60 төгрөгөөр нэмээд байсан юм. Учир нь ОХУ-д шинэ стандарт мөрдөгдөн 98 хувийн нягтаршилтай газ Монголд орж ирэх болсон нь хуулийн дагуу НӨАТ авдаг болж ийнхүү нэмэхээс өөр аргагүйд хүрсэн талаар албан ёсоор …

  • 13 May

    Банкуудад ШӨХТГ шалгалт хийжээ

     Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арилжааны 14 банкинд шалгалт хийсэн байна. Шалгалтаар аж ахуй нэгж, иргэдэд зээл олгохдоо банкууд нь шимтгэл авдаг, шаардлаггү олон тооны бичиг барим шаарддаг зэрэг илэрсэн байна. Мөн зээл олгоход авч байгаа төлбөр хураамжийг үйлчлүүлэгч өөрөө хариуцдаг нь мөн л өрсөлдөөний тухай хуулийн зөрчсөн аж. Арилжааны банкууд гэрээний загварыг урьдчилан баталж, салбар нэгжүүддээ тарааж банкны ажилтнууд …

  • 13 May

    Нэг ченжийн буруутай үйлдлээс болж 2000 гаруй иргэд хохирч байна

     Бидний нэрлэж заншсан “Нинжа” буюу Хувиарай ашигт малтмал олборлогчид нэгдэн “Бичил уурхай эрхлэгчид” хэмээх мэргэжлийн нэршилтэй болж, захирагдах хууль дүрмийн дор зохион байгуулалтанд орж, байгаль орчинд хал багатай хариуцлагатай үйл ажиллагаагаа явуулах болжээ. Энэ талаар өнөөдөр “Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо” ТББ-аас мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн тавдугаар сарын 1,2-ны өдрүүдэд 16 аймгийн 32 сумаас 300 гаруй бичил уурхай эрхлэгчдийн …

  • 13 May

    ETV ташаа мэдээлэл гаргажээ

    Өнгөрсөн Баасан гаригаас эхлэн ETV-ээр  өдөр бүр хэд хэдэн удаагийн давтамжтайгаар   гаргаж  буй  “Өнгө төрх: Заамар сумаас бэлтгэв ” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг нь хууль журмын дагуу ажиллаж байгаа  үндэсний компанийн нэр  төрд үндэслэлгүйгээр халджээ. Тус нэвтрүүлгээр  Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт үйл ажиллагаага явуулж байгаа “Булган Гангат” ХХК  төв замыг өөрчилж, шороон далан босгож,  түүнд нь ус …