Yearly Archives: 2013

November, 2013

  • 27 November

    Бритни Спирс шинэ найз залуутайгаа гэрлэхгүй ч хүүхэд гаргахад бэлэн

    Өнгөрсөн нэгдүгээр сард Жэйсон Травикаас салсан дуучин Бритни Спирс шинэ найз залуу Дэвид Лукадогоо аавтайгаа танилцуулжээ. Бритни Дэвидтэй үерхээд нэлээд удаж байгаа бөгөөд тэд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн болзож эхэлсэн юм. Бритнигийн ойр дотныхон Дэвидэд ам сайтай байдаг бөгөөд Бритни өдөр бүр инээмсэглэн, аз жаргалтай байж, уран бүтээлдээ шургуу орсон нь Дэвидийн сайн нөлөөллийнх хэмээн үзэж байгаа гэнэ. Өмнө нь …

  • 27 November

    Агаарын бохирдлыг аль ч сайд буруулж чадахгүй байгаа тул УИХ-д хамааруулах хэрэгтэй гэв

    Өнөөдөр хуралдсан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт нь “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлөгчийн дэргэд байгуулсаныг болиулан Ерөнхий сайдын эрхлэх асуудлын дор оруулах ёстой” хэмээн заасан юм. Энэ талаар байнгын хорооны гишүүд өөрсдийн санал бодлоо …

  • 27 November

    Сэтгүүлч Л.Цагаандалай, захирал асан Ч.Даваабаярыгаа шүүхэд өгчээ

    МҮОНТВ-ийн дөрөвдүгээр нэгдлийн сэтгүүлч, редактор “Адуучин” нэвтрүүлгээрээ олонд танигдах болсон Л.Цагаандалай  захирал асан Ч.Даваабаярыгаа шүүхэд өгчээ. Ч.Даваабаяр нь өнгөрсөн хэд хоног МҮОНТВ-ын ажилчид түүнийг эсэргүүцэн огцрууах санал гаргасантай зэрэгцэн телевизийнхээ хэд хэдэн ажилчдыг мөнгө идэж уусан хэмээн хэвлэлээр мэдэгдсэн. Тэр дундаа “нэг сая нэг минут” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ханхүү болон Л.Цагаандалай  нарыг их хэмжээний мөнгө нэвтрүүлгээ дамжуулан хувьдаа завшдаг гэсэн юм. Тодруулбал, Ч.Даваабаяр …

  • 27 November

    Хэн дуртай нь эцэг, эх болдоггүй

    Та доорхи бичлэгийг үзээд хэн дуртай нь эцэг, эх болчихдоггүй гэдгийг бүр сайн мэдрэх болно. Хүнээр хүн хийнэ гэдэг үнэхээр агуу бас хариуцлагатай зүйл юм. Тиймээс хүүхэд хэмээх хамгийн сайхан бэлгийн үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд доорхи бичлэгийг оруулж байна. Вард Майлес Миллер хэмээх хүү төрөх хугацаанаасаа 15 долоо хоногийн өмнө, 600-хан грамм жинтэй төрсөн байна. Аз болж хүү амьд байсан …

  • 27 November

    Найруулагч Н.Наранбаатарын гэргийдээ бэлэглэсэн 1,7 саяын цамц

    Өчигдөр орой Говь компаниас зохион байгуулсан “Cashmere night” үдэшлэгт манай урлаг соёлын алдартнууд болоод томоохон бизнес эрхлэгчид, загварынхан гээд хөрөнгө бэлтэй бүхэн хүрэлцэн иржээ. Энэ үеэр тус компаниас цорын ганц хувь үйлдвэрлэсэн, эрдэнийн шигтгээ бүхий ноолууран эмэгтэй цамцны дуудлага худалдаа зохион байгуулжээ. Тус цамцыг УДЭТ-ийн найруулагч Н.Наранбаатар хайртай гэргийдээ зориулан 1, 7 сая төгрөгөөр худалдан авч, бэлэглэсэн байна. Н.Наранбаатар найруулагчийн …

  • 27 November

    Оюутнууд сард байрны түрээсэндээ 55 мянган төгрөг төлнө

    Ашиглалтанд ороод сар гаруй болж буй “1000 оюутны байр”-ын сарын төлбөр нь 55 мянган төгрөг болж хямдарсан байна. Энэ нь дотуур байрны ашиглалтнад орох хугацаа нь хойшлогдсонтой холбоотой аж. Анхлан нэг оюутан жилд 500 гаруй мянган төгрөг төлөхөөр тооцоолж байсан ч хичээлийн жилийн бараг тэн хагас нь өнгөрсөн тул нэг оюутан энэ жилийн дотуур байрны төлбөр болгож 300 мянган төгрөг …

  • 27 November

    Б.Цогоо: Засгийн газар төрийн албаны тухай хууль зөрчсөн тохиолдол бий

    Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог “Ярилцах танхим”-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Төрийн албаны зөвлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлага байгаа вэ? -Төрийн албаны тухай хуулийг анх 1995 онд баталж, олон удаа өөрчилсөн. Хамгийн сүүлд 2008 онд зарчмын шинжтэй олон өөрчлөлт оруулсан байдаг. Нийгэмд гарч байгаа өөрчлөлт, эдийн засгийн хөгжлийн шинэ чиг хандлагаас …

  • 27 November

    Биологийн «хар матери» хавдрыг эмчлэхэд туслана

    Орос, франц, америкийн эрдэмтэд хамтын төслөөр хавдрын эсийг устгаж, замыг нь хаах боломжтой ДНК-ийн хэсгийг олж тогтоожээ. Ийм маягаар тэд зарим талаар биологийн «хар материйн» нууц болох ДНК-ийн үл мэдэгдэх үйл ажиллагаатай хэсгийг олж илрүүлсэн байна. Дэлхийн эрдэмтэд удаан хугацагаар ДНК-ийн 98% -ийг «хог хаягдлын» хэмээн үзэж байсан-тэдний үзсэнээр генийн мэдээллийн тээгчийн тийм агуу хэсэг биологийн ямар ч ач холбогдолгүй …

  • 27 November

    С.Жавхлан: “Хамаг Монгол” төслийн үргэлжлэл “Дэлхийн монгол” төсөл байх болно

    Яг одоо “Хөх нуруут” төв дээр МУГЖ С.Жавхлан  тэргүүлэн  хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн хурлын үеэр   МУГЖ С.Жавхлан хэлэхдээ: “Өнгөрсөн хугацаанд Хамаг монгол төсөл амжилттай хэрэгжсэн, бид энэ төслийг хэрэгжүүлэх явцдаа дараагийн эхлүүлэх  “Дэлхийн монгол” төслөө төлөвлөж, судалгааг нь давхар хийж явсан. Одоо бидний хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа дараагийн төсөл бол монголын алдагдсан өв соёлыг цуглуулах, эх оронд нь …

  • 27 November

    “Токио мото шоу 2013” /50 фото/

    Энэ сарын 23-аас ирэх 12-р сарын нэгнийг хүртэл Япон улсын нийслэл Токио хотноо гарч буй олон улсын автомашин үйлдвэрлэгчдийн “Токио мотор шоу 2013” 43 дахь удаагийн үзэсгэлэнгийн зургуудаас хүргэж байна. Тус үзэсгэлэнд автомашин үйлдвэрлэгчид хамгийн сүүлийн үеийн загваруудаа дэлгэн үзүүлдэг уламжлалтай юм. Шинэ Волво Код9 уралдааны машин Волксваген Honda S660 Honda Vezel Mazda3 SKYACTIC-CNG Nissan IDx NISMO and IDx Freeflow …

  • 27 November

    Японд ДОХ-той донорын цусыг хоёр өвчтөнд сэлбэжээ

    Японы нэгэн эмнэлэгт ДОХ-той донорын цусыг хэрэглэсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, эмнэлэгт хүргэгдэж ирсэн хоёр өвчтний цусыг ДОХ-той донорын цусаар сэлбэсэн тухай өчигдөр тус улсын Эрүүл мэндийн сайд Норихиса Тамуру ярьсан байна. Гэвч эмнэлгийн ажилтнууд донор цусыг ДОХ-той гэдгийг мэдээгүй байсан аж. Учир нь 11-р сард ДОХ-ын халдвартай болох нь тогтоогдсон уг донор өнгөрсөн хоёрдугаар сард цусаа өгч байсныг яамнаас тогтоосон …

  • 27 November

    Хөрөнгө оруулагчид биднийг ажиглаж, харзнаж байна

    -Шинээр эмхлэн байгуулагдах агентлагийг төгс утгаар ажиллуулж чадах эсэхээс хөрөнгө оруулагчид үнэхээр наашаа эргэх үү үгүй юу гэдэг шийдэгдэнэ- Энэ сарын 19-20-ны өдөр Хонконгод Монголд хөрөнгө оруулагчдын ээлжит уулзалт болж өндөрлөлөө. 2012 оны парламентын сонгуулийн өмнөхөн УИХ-аас баталсан Зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас шалтгаалан Монголд орох хөрөнгө оруулалт 2012 онтой харьцуулахад 50 гаруй хувиар буураад байгаа. Блуумберг-Монгол …