Yearly Archives: 2013

November, 2013

  • 21 November

    Коксжих нүүрсийг олон улсын стандартын дагуу ангилна

    Нүүрсний ангилал, стандартыг тогтоохоор Уул уурхайн яамнаас ажлын хэсэг байгуулжээ.  Монголын нүүрс өнөөдрийг хүртэл эрчим хүчний болоод коксжих гэдэг ангиллаас өөр ямар нэгэн стандартгүй явж ирсэн гэнэ. Тиймээс коксжих нүүрсийг олон улсын стандартын дагуу чанарыг нь тодорхойлохоор болсон байна. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар нүүрсний уурхайнуудаар явж судалгаа хийж буй аж. Тус ажлын хэсгийг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын …

  • 21 November

    Хөх нь засвартай одод

    Катерин Зета Жонс Памела Андерсон Келли Ровланд Викторя Бекхэм Жанет Жексон Таяра Банкс Николь Ричи Тара Рид Донателла Версачи Дениси Ричардс Бритни Спеэрс

  • 21 November

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөл Дорнод аймагт хэлэлцүүлэгдлээ

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөл Дорнод аймагт хэлэлцүүлэгдлээ МУ-ын Ерөнийлөгчийн тамгын газар, АТГ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Монгол улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төслийг орон даяар хэлэлцүүлж байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлэг 2013 оны 11 сарын 19-ний өдөр Дорнод аймагт боллоо. Хэлэлцүүлэгт иргэд хөдөлмөрчид болон төрийн алба, баг сумдын төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, сургууль цэцэрлэгийн …

  • 21 November

    Apple болон Nokia компаниуд хэрэглэгчиддээ юуг санал болгосон бэ?

    Өнгөрөгч сарын сүүлээр Nokia компанийн ерөнхийлөгч Стивен Элоп Абу-Дабид болсон шинэ бүтээгдэхүүний танилцуулгын үеэр өөрийн компанийн зургаан төрлийн шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан. Энэ бүтээлүүд нь Microsoft-ын харьяалалд орохоос өмнө зохиосон сүүлийн бүтээлүүд нь юм. Харин Apple-ийнхан Сан-Францискод ээлжит технологийн шинэчлэлээ танилцуулжээ. Энэ нь эдгээр хоёр технологийн компанийн хувьд маш чухал үйл ажиллагаа болжээ. Стив Джобс өөд болоод дөрвөн жил …

  • 21 November

    Ховд аймаг: Гэр хороололд цэцэрлэг дутагдалтай байгааг иргэд хэлж байна

    2013 онд хийсэн ажлын тайлан мэдээллээ иргэддээ хүргэх, 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажилд санал авах зорилгоор Жаргалант сумын багийн иргэдтэй хуваарийн дагуу уулзалт хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна. Өчигдөр буюу 11 сарын 18-нд Жаргалан, Магсаржав, Буянт, Алагтолгой, Бугат, Хайрхан багийн иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийсэн бол өнөөдөр 10 цагт 12 жилийн нэгдүгээр …

  • 21 November

    Дэлхийн банктай “Цахим эрүүл мэнд”-ийн чиглэлээр хамтран ажиллана

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геберс тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Корали Геберс Эрүүл мэндийн сайдад хандан цаг зав гарган хүлээн авч буйд талархлаа илэрхийлээд “Цахим эрүүл мэнд” төслийн ажлаар дахин уулзаж, хамтран ажиллаж ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.  Эрүүл мэндийн яам, Дэлхийн банктай “Цахим эрүүл мэнд”, “Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн …

  • 21 November

    Бага насны охидыг хүчиндэж байсан Н.Баярсайханы хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

    Баянзүрх дүүргийн 27-р хорооны иргэн Н.Баярсайхан өөрийн төрсөн хүү 17 настай Б.Хүслэнтэй нийлж бага насны охидуудад бүжгийн хичээл заах нэрийдлээр бага Дарь-Эхийн ойролцоох гэртээ авчиран хүчирхийлж, гар утсыг нь зардаг байсныг өнгөрсөн тавдугаар сард цагдаагийнхан илрүүлсэн билээ. Гэмт этгээдүүд хохирогч болох бага насны охидуудыг олзлохдоо тэр хавийн хараа хяналт сул, өнчин өрөөсөн, амьдралын түвшин доогуур байдлыг нь судлан гэртээ авчран …

  • 21 November

    Тендерийн ил тод байдлын талаар 550 хүнээс судалгаа авчээ

    Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан ТББ-аас орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Худалдан авах ажиллагааны мониторингийн төсөл”ийг хэрэгжүүлж, 550 хүний дунд судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс харахад хаана хэзээ ямар тендер зарласан, ямар аж ахуй нэгж иргэн тендерийн гүйцэтгэгчээр шалгарсан зэрэг мэдээлэл иргэдэд тодорхой бус байдгаас гадна чанаргүй тендер гүйцэтгэгчид хүлээлгэх хариуцлага дутагдаж байгааг иргэдийн олонх нь шүүмжилсэн байна. Энэ мэт тендертэй …

  • 21 November

    Уругвайн шигшээ ДАШТ-нд оролцох эрхээ авлаа

    Өнгөрсөн шөнө ДАШТ -нд оролцох 32 улсын шигшээ багийн нэрс бүрэн тодорлоо. Дэлхийн 2 удаагийн аварга Уругвайн шигшээ ДАШТ -нд оролцох нэмэлт эрхийн төлөө Ази тивийн Йорданы эсрэг тоглосон. 2 багийн хөлбөмбөгийн түвшин нэлээд зөрүүтэй тул төдийлөн өрсөлдөөнтэй тоглолт болж чадсангүй, эхний тоглолтонд л Уругвайчууд ДАШТ -ийг зорих эрхээ бараг авсан гэж хэлж болно. Хариу тоглолт өчигдөр Уругвайн нийслэл Монтевидео …

  • 21 November

    “ТУСГААР ТОГТНОЛ” яруу найргийн наадам болно

    Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Тусгаар Тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-ны өдөр 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах юм. ЗОРИЛГО: Монгол улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиан үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа …

  • 21 November

    Жолооны курсуудын тоог цөөлнө

    Нийслэл хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 150 жолооны курсд ШӨХТГ-аас Замын цагдаагийн газартай хамтран шалгалт явуулжээ. Шалгалтаар жолооны курсын багш нарыг голчилж шалгасан бөгөөд хотын дүрэм зааж байгаа багш нар өөрөө хэр дүрмээ мэдэж , биелүүлж байна вэ, ур чадвар нь ямар байна гэдгийг шалгасан байна. Гэтэл дүрмийн багш нар шалгалтдаа унасан зөрчил цөөнгүй илэрчээ.  Харин шалгалтын …

  • 21 November

    Ерөнхий сайд тэргүүтэй 26 гишүүнээс болж чуулганы хуралдаан хойшлов

    УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөө өглөө 09:00 цагт эхлэх байсан ч ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй 26 гишүүн хуралдааныг ямар ч шалтгаангүй тасалсаны улмаас үдээс хойш 14.00 цагт хуралдахаар боллоо. Тодруулбал, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ж.Батзандан, Х.Баттулга, Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, Б.Болор, Д.Бурмаа, Д.Наранхүү, Су.Батболд, С.Батболд, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Н.Энхболд, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт, Д.Дашдорж, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Б.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Н.Энхбол, М.Энхболд нарын гишүүд өглөө …

  • 21 November

    Малчин айлын гэр дээр ирвэс гарчээ

    Ховд аймгийн Дарви  сумын  Мөнгөн-аяга багийн нутаг Бумбат хайрханы  урд энгэрийн Хүртэн хэмээх газар өвөлжиж байсан тус сумын Мөрөн багийн иргэн Д.Ганбатын гэр дээр  ирвэс гарчээ. Тодруулбал, уржигдар буюу  2013 оны 11 сарын 19-ны 19-20 цагийн   орчимд  тэдний гэр дээрээ тавьсан ууттай махыг нь идэхээр ирвэсийн зулзага гарсан байна. Түүнийг нь  мэдсэн  Д.Ганбатын гэр бүлийнхэн  сумын төв руу  гар утсаар …

  • 21 November

    Нүүрээ зүсүүлсэн гэх Дагваа аварга анхлан гомдол мэдүүлсэн гэнэ

    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “VLVT” шөнийн цэнгээний газарт өнгөрсөн Халловийний баяраар олны танил эрхмүүд зодолдож улмаар нэгнийхээ хамрыг чихсэн, хагархай архины шилээр нүүрийг нь зүссэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Эл зодооны хохирогч нь их аварга Д.Дагвадоржийг хэмээх мэдээлэл гараад байгаа бөгөөд аваргыг гэмтээсэн хүн нь “Петровис”-ын өв залгамжлагч Б.Дөлгөөнийг хэмээсэн. Тэгвэл эл хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст …