Yearly Archives: 2013

November, 2013

  • 22 November

    Зөгийн бал нүдний бүх өвчинд тустай

    Нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэж, шархлах үед зөгийн балны уусмал хэрэглээрэй. Уусмалыг бэлтгэхдээ халбага зөгийн балыг хоёр минут буцалгаж, дараа нь аяга усанд найруулан хөргөнө. Үүгээр өдөрт хоёр удаа буюу өглөө, орой нүдээ шавших агаад тус бүр 20 минут жин тавина. Мөн балтай уусмалаас нүдэндээ 2-3 удаа дусааж болно. Уусмалыг дусаах, түрхэхэд эхний үед хорсож өвдөх боловч хэдхэн минутын дараагаас намдаж …

  • 22 November

    Б.Тулга: Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа орнуудад илүү анхаарал хандуулъя

    Дэлхийн 190 орны арван мянга гаруй төлөөлөгчид оролцож буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын бага хурал Польш улсын нийслэл Варшав хотноо үргэлжилж байна. Бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улс орнуудад учирч байгаа саад бэрхшээлийг арилгах, олон улсын хэмжээнд дагаж мөрдөх шинэ баримт бичиг боловсруулах асуудлыг хэлэлцэж байна. Мөн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлох …

  • 22 November

    МУГЖ Ш.Дэлгэржаргалын гэр бүлд туслах хандивын тоглолт болно

    МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа элэгний хорт хавдар өвчнөөр өвдсөн эгч Болормаадаа донор болж тун удахгүй хагалгаанд орох гэж байгаа аж. Тиймээс нэвтрүүлэгч бүсгүйн уран бүтээлч найз нөхөд нь хандивын тоглолт зохион байгуулж байгаа бөгөөд уг хандивын тоглолт нь ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Мөн Бужгарын Болормаагийн ХААН банкны 5026376207 хандивын дансыг нь идэвхжүүлэн ажиллаж эхэлжээ. Дашрамд дурьдахад …

  • 22 November

    “Moody`s”, “Монголын уул, уурхайн корпораци”-ийг зарим хөрөнгөө худалдахыг зөвлөв

    Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation”-ий зээлжих зэрэглэлийг энэ чиглэлийн судалгаа, дүгнэлтийн хамгийн том байгууллага болох “Moody`s” агентлаг бууруулснаа зарлалаа. Ийнхүү зээлжих зэрэглэлийг нь бууруулсан шалтгаанаа 2013 оны хоёрдугаар хагас болон 2014 онд “Mongolian Mining Corporation”-ийн бэлэн мөнгөний тэнцэл нь зээлтэй холбоотой шаардлагуудыг биелүүлэх хэмжээнд хүрэхээргүй байна гэж тайлбарлажээ. Түүнчлэн тус агентлаг мэдэгдэлдээ “Mongolian Mining Corporation”-ийг дараагийн 12 сард …

  • 22 November

    Миранда Керрийн дараагийн сонголт Леонардо Ди Каприо

    Алдарт загвар өмсөгч, дур булаам сахиусан тэнгэрүүдийн нэг 30 настай Миранда Керр жүжигчин залууст талтай нэгэн бололтой. Учир нь жүжигчин нөхөр Орландо Блумаасаа салаад нэг сар ч болоогүй байхад загвар өмсөгч бүсгүй маань Леонардо ди Каприотой учир ургуулж эхэлсэн байна. Дэлхийн хамгийн хүсэмжит залуугаар тодорч байсан, сайхан бүсгүйчүүдээс хэзээ ч татгалздаггүй басхүү гэрлэлтээс айдаг 39 настай Леонардо ди Каприо энэ …

  • 22 November

    Вьетнам Улстай газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч БНСВУ-ын Ерөнхийлөгч нар баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ерөнхийлөгч Чыонг Тан Санг нар Монгол Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд энэ сарын 21-нд оролцов. БНСВУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн …

  • 22 November

    Чуулганы хуралдаан явагдаж байна

    УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан явагдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл – Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, – Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай – Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай – Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

  • 22 November

    Нас барсан нярай “чандарлах”-ын яг өмнө амь оржээ

    Хятадад нэгэн гайхамшигтэй хэрэгт тохиожээ. Тодруулбал, Аньхуэй мужийн нэгэн эмнэлэгт нас барсан нярай чандарлахын яг өмнөх гашуудлын ажиллагааны үеэр гэнэт чарлан уйлж амь орсон байна. Эхээс мэндлээд дөнгөж 1 сар хүрсэн бяцхан охин амьсгалын замын хүнд өвчтэй байсан бөгөөд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад ямар ч найдлагагүй болсон тул эмчийн зөвлөснөөр охины эцэг эх эмчилгээ хийлгэхийг зогсоожээ. Улмаар нас барсны гэрчилгээг …

  • 22 November

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00 цагт Оросын Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн ялагч, “хар шидтэн” Влат Кадони Монголд ирэхтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. 11.30 цагт Монголын хөлбөмбөг сонирхогчдын футзалын супер цомын тэмцээний талаарх мэдээллийг сонирхоорой. 12.00 цагт Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын IY уралдааны талаар ССАЖЯ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран мэдээлэл хийнэ. 12.30 цагт …

  • 22 November

    Дагавар охиндоо хэт их давстай хоол идүүлж, амийг нь хөнөөсөн ээжид 10 жилийн ял оноожээ

    Дагавар охиндоо  их хэмжээний давстай хоол идүүлэн амь насыг хөнөөсөн хойд ээжид 10 жилийн ял оноолоо гэж өчигдөр Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлэллээ. Иргэн Ким (51) нь 2 жилийн өмнө тухайн үедээ 10, 12 настай байсан 2 хүүхэдтэй иргэн Жонгтой гэр бүл болсон бөгөөд хадмууд нь түүнд тааламжгүй хандаж байгаа дургүйцлээ дагавар хүүхдүүддээ гарган , өнгөрсөн 7 сараас эхлэн нэг …

  • 22 November

    Хүнсний гол нэрийн барааны үнэ /11 сарын 20-ны байдлаар/

    Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар 2013 оны 11-р сарын 20-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар өсчээ. Махны дундаж үнэ: 2013 оны 11-р сарын 20-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.9 хувь, адууны махны үнэ 3.1 хувь, ямааны махны …

  • 22 November

    Нийтийн үйлчилгээг бүхэлд нь хянах, удирдах, Диспетчерийн төв байгуулана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв байгуулах болон НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв байгуулах талаар Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал танилцуулсан юм. Энэ төв нь эрүүл, аюулгүй, тухтай орчинд иргэдийн ажиллаж, …

  • 22 November

    Нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн болно

    Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ, нийслэлийн ЗДТГ, Монголын Шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоотой хамтран нийслэлийн ИТХ-ын даргын ивээл дор анх удаа нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээн энэ амралтын өдрүүдэд /11.23-24/ нийслэлийн 1-р дунд сургууль дээр болох бөгөөд швейцарь системээр буюу 9 …

  • 22 November

    Хар луу өдөр

    Билгийн тооллын 20. Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. …

  • 22 November

    Улаанбаатарт 3 хэм хүйтэн

    2013 оны 11дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч Хүрэн бэлчир, Идэр, Тэсголын сав газраар 11-16 градус, Дархадын хотгор, …