Yearly Archives: 2013
November, 2013
-
21 November
Хуурамч юань солиулсан хэрэг гарчээ
“Найман шарга” валют арилжааны төвд энэ сарын 19-ны өдөр хуурамч юань солиулсан тохиолдол гарчээ. Тодруулбал, Х гэгч 25 настай эрэгтэй 100 юань солиулсан нь хуурамч юань байсан аж. Тиймээс тус төвийн ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгдэн шалгуулж, юань солиулсан сэжигтнийг илрүүлсэн байна. Хэрэв хуурамч юанийг санаатай зарж борлуулсан бол Эрүүгийн хуулийн 174-р зүйлд заасны дагуу “мөнгөн тэмдэгт үнэт цаас, онцгой албан …
-
21 November
Ховд аймаг: Иргэндээ нээлттэй төр, иргэдийн оролцоотой төсөв батлах ажил амжилттай өндөрлөлөө
Аймаг орон нутгийн шинэ удирдлагууд ажлаа авсан нэг жилийн хугацаанд юуг хийж хэрэгжүүлсэн талаархи тайлан мэдээллээ Жаргалант сумын Цамбагарав, Наран, Рашаант багийн иргэдэд тайлагналаа. Энэхүү тайлан мэдээллийг аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Чинбат хүргэж, тус багуудын иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм. Мөн ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр амьдарч байгаа баг хороондоо юу хийж …
-
21 November
Ардчилал, эрх чөлөөг муухай бүхнээс байнга цэвэрлэж байхгүй бол эргээд бохирддог
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Янгүн хотын Их сургуульд лекц уншсаныхаа дараа нь “Мьянмар Интернэшнл” телевизэд ярилцлага өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа талаар тодорхой хариулт өглөө. Мөн сурвалжлагч хоёр орны цаашдын харилцаа чухам ямар замаар хөгжих төлөвтэй байгаа талаар асууж сонирхов. “Мьянмар Интернэшнл” нь 50 хувийн төрийн өмчтэй байгуулага бөгөөд үзэгчдийн тоогоор улсдаа тэргүүлэх телевизүүдийн нэг …
-
21 November
2NE1- шинэ уран бүтээл MISSING YOU
Азид төдийгүй АНУ, Европын орнуудад ч хэдэн зуун сая шүтэн бишрэгчтэй Солонгосын алдарт 2NE1 хамтлагийнхан өчигдөр “Missing You” хэмээх шинэ дуугаа клипний хамт дэлхий нийтэд цацсан байна.
-
21 November
2 цагийн хугацаанд цахилгаан хязгаарлана
Нийслэл хотын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний ачаалал даах чадвар, найдвартай байдлыг хангах үүднээс 110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын 1 ба 2-р секцийн шинэчлэлтийн ажлыг хийх гэж байна. Уг станц нь жилд дунджаар 170 гаруй сая квт. цаг цахилгаан эрчим хүч дамжуулдаг. Дэд станцын 2 ширхэг хуучин хүчний трансформаторыг 2009 онд 25 МВА болгож, …
-
21 November
Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Энэхүү тогтоолын дагуу шинэ журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ. Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагуудаас авсан …
-
21 November
Эрчүүдийн тухай 25 хөгжилтэй баримт
1. Эрчүүд ил гал дээр шорлог хийх дуртай. Учир нь тэдний хийж байгаа зүйлд аюул бага зэрэг ч хамаагүй байх ёстой. 2. Урьд нь гэрлэж байсан эртэй гэрлэнэ гэдэг байгаль орчинд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Дэлхий дээр эрэгтэйгээсээ эмэгтэй нь олон байдаг болохоор дахин боловсруулах шаардлага зайлшгүй гарна шүү дээ. 3. Эрэгтэй хүмүүс өөртөө маш их итгэлтэй байдаг. Ялангуяа …
-
21 November
Монгол Улсын босоо тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орлоо
Монгол Улсын босоо тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орлоо Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний хүрээнд бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл болон мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучиттай авто замыг барих төсөл хэрэгжсэн бөгөөд Сайншандаас Замын-Үүд хүртлэх 116,25 километр замыг нээж, ашиглалтад хүлээн авлаа. 2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр …
-
21 November
Энэ өвөл зам даваа нээж онгойлгоход 421,6 сая төгрөг зарцуулна
-Энэ өвөл зам даваа нээж онгойлгоход Засгийн газраас 421,6 сая зарцуулна- Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва өнөөдөр аймгуудын засаг дарга нартай холбогдон аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ чиглэлээр видео хурал зохион байгууллаа. Видео хурлын үеэр орон нутгийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг сонсч, тодорхой үүрэг, чиглэлийг өглөө. Тус хуралд Улсын Онцгой комиссын …
-
21 November
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
Монгол ньюс төвд: 11.30 цагт Дархан-Уул аймгийн АН-аас намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг хууль зөрчсөн гэж үзэн сэтгүүлчдэд хандлаа. Бусад: 09:00 цагт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохиуцуулах зөвлөлөөс хэрэгжүүлэх гэж буй сургуулийн эргүүл “School police” шинэ төслийн нээлт нийслэлийн Иргэний танхимд болно. 09.00 цагт МҮЭ-ийн холбоо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай хамтарсан ”Хөдөлмөрийн судалгааны хэрэгцээг тодорхойлох нь” сэдэвт уулзалт-семинар …
-
21 November
Мьянмар-Монголын Бизнес форум болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмар-Монголын Бизнес форумд оролцлоо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж төрийн айлчлалаар хамт яваа албаны бусад төлөөлөгчдийн хамтаар энэ сарын 20-нд Мьянмар-Монголын Бизнес форумд оролцлоо. Форумыг нээж Мьянмарын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн холбооны /МХАҮТХ/ Ерөнхийлөгч Юү Уин Аунг хэлсэн үгэндээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон хүндэт төлөөлөгчид өө. Та бүхэн Мьянмар-Монголын Бизнес форумд хүрэлцэн ирж, оролцож буйд …
-
21 November
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/; “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/: Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА …
-
21 November
Цагаагчин туулай өдөр
Билгийн тооллын 19. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их …
-
21 November
Улаанбаатарт 0 хэм
2013 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 7-12 градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 3-8 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл