УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1. “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/: – Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.ДАШДОРЖ танилцуулна; – Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын …
Monthly Archives: January 2014
January, 2014
-
17 January
Улаанбаатарт 12 хэм хүйтэн
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар маргааш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2014 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн …
-
17 January
Шар хулгана өдөр
Билгийн тооллын 16. Нэг цагаан мэнгэтэй, шар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд …
-
16 January
Дурсамж сэргээх фото зургууд /57 фото/
Фэйсвүүкт нээгдсэн “80-иад оныхон” https://www.facebook.com/groups/80aadon/ группийн гишүүдийн оруулсан 1980-2000 оны орчим хүүхдүүдийн тоглоом, үздэг байсан кино, уншдаг байсан ном, эдлэж хэрэглэж байсан зүйл, гэрийн сувинер, тухайн үеийн хүмүүсийн өмсөж байсан хувцас зэргийг харуулсан фото зургуудаас хүргэж байна. Хэрэв та дээрх цаг үед хүүхэд байсан бол эдгээр зургийг андахгүй сайн танина биз ээ.
-
16 January
Дэлхийн хамгийн аюултай явган хүний зам /11 фото/
Хятад улсын Хуашаньд 2160 м-ийн өндөрт байдаг Цайны өргөөнд хүрэх нь дэлхийн хамгийн аймшигтай, аюултай явган хүний зам ажээ. Гэсэн хэдий ч айдас дагуулсан энэ замаар цөөнгүй жуулчид явах дуртай байдаг гэнэ.
-
16 January
Гангийн үйлдвэртэй аж үйлдвэрийн цогцолбор байгуулна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар ҮХААЯ-ны холбогдох хүмүүс хүнд үйлдвэрлэлийн аж үйлдвэрлэл байгуулах тухай асуудлаар мэдээлэл хийлээ. Сайншандад кокс химийн үйлдвэр, гангийн цогцолбор байгуулах юм байна. Учир нь гангийн үйлдвэрлэл байгуулах нь уул уурхайн салбарыг илүү ирээдүйтэй нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүнийг экспортлох зорилт руу чиглүүлнэ гэж үзэж байна. Судалгаагаар 2050 он гэхэд дэлхий дахинд гангийн хэрэглээ дээд цэгтээ тулбал …
-
16 January
Өнөөдрийн чуулганаар батлагдсан хуулийн төслүүд
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.01.16/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, уг хуулийн төслийг дагалдаж зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Учир нь чуулганы үдээс өмнөх хуралдаанаар эдгээр хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Харин тус намын бүлэг …
-
16 January
Иргэд ой эзэмших эрхтэй болжээ
Байгаль, орчин ногоон хөгжлийн яам, Сангийн сайдын хамтарсан тушаалаар иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа тарьсан ойгоо өмчлөх эрхтэй болжээ. Мөн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ч эзэмшлийнхээ болон ойн сангийн бус газарт зориудаар тарьж ургуулсан ойгоо өмчлөх эрхтэй болсон байна. Гэхдээ өмчлүүлэх таримал ойн хэмжээ 0.5 га-гаас багагүй байх, тарьц, суулгацаар ойжуулалт хийснээс хойш таваас дээш жил арчилж …
-
16 January
Цэцэрлэгт явж байгаа хүүхдээ эцэг эхчүүд гар утас, компьютерээсээ хянадаг боллоо
Бидний өдөр тутмын амьдралын олон төвөгтэй асуудлыг мэдээллийн технологи ашиглан хялбарчилсаар буйн нэг жишээг өнөөдөр Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгийнхэн харууллаа. Тус цэцэрлэг 16 анги танхимаа камержуулж, багш-хүүхэд-эцэг эхийн харилцааг “амьд” болгосон байна. Ингэснээр эцэг эхчүүд ухаалаг утас, компьютерээ ашиглан хүүхэд нь цэцэрлэгтээ юу сурч, яаж тоглож, хооллож, унтаж амарч байгааг харахын зэрэгцээ хүсвэл шууд ярилцаж ч болох юм байна. Хүүхдийнхээ …
-
16 January
Гэр хороололд гэрэлтүүлэг нэмнэ
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Сар шинийг угтан авах зарим арга хэмжээний тухай А/09 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ …
-
16 January
Баячуудын хүүхдүүд яагаад төрд ажиллахаас татгалзаж эхлэв
“Өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа” гэх соёлтой юм шиг хэрнээ хар дагуулсан нэг үйлдэл өчигдөр л гэхэд хоёронтоо сонсогдов. Эхнийх нь “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийн хүү буюу “Эрдэнэс МГЛ”-ын дэд захирал, “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн. Харин дараагийнх нь Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай юм. Х.Алтайгийн хувьд ОХУ-д элчин сайдаар ажиллаж байсан Хангайгийн хүү. Тэдний ийнхүү …
-
16 January
“Охид хүчирхийллийн бай биш” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн 5000 гаруй охин нэгдэж бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх талаар мэдээлэлэл хийлээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан билээ. Энэхүү олон улсын тэмдэглэлт өдрийн мөрөөр Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ”Гүнж” төв, Хөөрхөн зүрхнүүдийн аяны залуустай хамтран “Охид …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл