Monthly Archives: January 2014

January, 2014

  • 15 January

    2014 оноос хойш дэлхийд юу болох вэ / Зөнч Вангагийн зөгнөл /

    Болгар орныг юу юунаас илүүтэйгээр алдаршуулсан хүн бол Ванга юм. Түүний гайхамшигт чадварын талаар сонсоогүй, дуулаагүй хүн ховор биз ээ. Тэрбээр хүмүүсийн тухай, өнгөрсөн болон ирээдүйн талаар бүгдийг мэддэг байсан гэхэд болно, харин түүний талаар хүмүүсийн мэддэг зүйл цөөн аж. Ванга буюу Вангелия гэдэг нэр нь “Сайн мэдээг тээгч” гэсэн агуулгатай аж. Тэрбээр 1911 оны нэгдүгээр сарын 31 өдөр Панде …

  • 15 January

    Энэ онд интернэт үгүй болно

     Интернэт тун удахгүй алга болно. Энэ талаар шинжээчдийн дүгнэлтэд тулгуурлан Касперскийн ла­бораториос мэдээлжээ. Мэр­гэжилтнүүдийн үзэж бай­гаагаар 2014 онд “сон­­годог” ин­тернэтийн оронд гадаадын сүлжээнд хяз­гаарлагдмал байдал­тайгаар ордог үндэсний тусгай сүл­жээнүүд бий болох гэнэ. Вирусын эсрэг шинжээч Александр Гостевийн мэ­дэгдсэнээр хэрэглэгчид сүл­жээний аюулгүй байдалд итгэл алдарч,  тусгай ин­тер­нэт үйлчилгээг ашиг­ладаг болох аж. Касперскийн лабора­ториос  явуулсан  санал асуул­­гаас үзэхэд байгуул­лагуудын  91 хувь нь …

  • 15 January

    Х.Оюун-Эрдэнэ: Эхнэрээ дагаад явж байгаа архичны заяа тавилан нь өөрийн эрхгүй ичдэг юм байна лээ

     Би траншейны архичин байсан бүхнийг тэгээс эхэлсэн гэж сэтгүүлч надтай илэн далангуй ярилцах энэ хүнээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. Түүний үзэж туулсан бүхэн ухаарал, хайртай хоршиж хорвоо дээрх хамгийн гайхамшигтай амьдралыг түүнд заяажээ. Тэрээр Эрдэнэт хотын “Наалдан пад” гутлын салоныг үүсгэн байгуулаад зогсохгүй үргэлжлэх амьдралын уртад “Суу-Ариг” гутлын үйлдвэрийг хүртэл нээн ажиллуулж олон хүнийг ажлын байраар хангасан ачтай …

  • 15 January

    Кени Уэст, Ким Кардашиан нар бал сараа сансарт өнгөрүүлэхээр төлөвлөжээ

    Алдарт Версалын ордонд хуримлахаар төлөвлөөд буй Ким Кардашиан болон Кени Уэст нар бал сараа сансарт өнгөрүүлэх гэнэ. Хуримын товоо ч зарлаагүй байгаа сенсацилаг хосууд бусад алдартнуудын адил хаа нэгэн аралд бус задгай сансарт бүр хөлөг онгоцонд бал сараа өнгөрүүлэх болжээ. Хосуудын эл өвөрмөц шийдвэрийг Кени Уэст гаргасан бөгөөд тэр байнга л сансарт нисч үзэхийг хүсдэг байсан гэнэ. Тиймээс л амьдралдаа …

  • 15 January

    Дөрвөн ихэрийн аавыг хөрөнгө орлогын мэдүүлгэ өгөхийг шаарджээ

    Монгол улсад анх удаагаа дөрвөн ихэр хүүхэд оны өмнөхөн мэндлэсэн билээ. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн Ч.Баттулга, Э.Цэцгээ нарын гэр бүлд шинэ гишүүд нь болон мэндлэсэн. Ч.Баттулгын гэр бүлд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхсүүлээд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон компаниуд хүүхдүүдийнх нь жилийн хэрэгцээний живх, хүнс зэргийг бэлэг болгон өгсөн. Мөн ЦЕГ-аас ихрүүдийн аав Ч.Баттулга /Зүүнхараад хэсгийн …

  • 15 January

    Өнөөдрийн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    1.Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн болон “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортлох, эцсийн хэлэлцүүлэг/. 2.Төсвийн байнгын хорооны …

  • 15 January

    МАХН-ын ЕНБД-ын зөвлөх Г. Дугаржав: Н.Энхбаяр дарга удахгүй ирнэ

    МАХН-ын ЕНБД-ын зөвлөх Г. Дугаржавтай ярилцлаа. Тэрээр 2000 оноос МАХН-ын Улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2004 онд гадаад харилцааны салбарт шилжиж Сөүл, Бээжин дэх ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байгаад 2013 онд эх орондоо ирж намын гишүүнчлэлээ сэргээхээс ажлаа эхэлжээ. -Та улс төрийн намын хариуцлагатай ажлыг эх орондоо ирэнгүүтээ хүлээн авчээ. Ингээд бодохоор монголын улс төрийн байдалд хувийн дүгнэлт хийсэн байх? …

  • 15 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – 11.00 цагт Монгол ньюсд “Сандэй” групп түрээслэгч, өмчлөгчдөө хохироож, мөнгө угааж байгаа талаар тус худалдааны төвд худалдаа эрхлэгчид мэдээлэл хийнэ. – Монголд цэргийн сонин анх хэвлэгдсэний 90 жилийн ойд зориулсан ”Уншигчидтайгаа хамт 90 жил” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11.30 цагаас Монгол цэргийн музейд болно. – Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран 16 хороонд …

  • 15 January

    Сар шинийг тохиолдуулан 18-аас 26-ны өдрүүдэд “Нарантуул” руу буухиа автобус үйлчилнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сар шинийн баярыг угтаж авах зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасны  дагуу цагаан сарын баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд  автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Дээрх түр зохицуулалттай холбоотойгоор Нийслэлийн тээврийн газраас амралтын өдрүүдэд  “Нарантуул” худалдааны төв рүү Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, …

  • 15 January

    МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр хэн сонгогдох вэ

    МАН-д шинэчлэл хэрэгтэй байгааг дээр дооргүй ярих болсон. Өнгөрсөн намар тус намын хурал болж МАН-ын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдсөн. Өдгөө намын дэргэдэх бүх шатны байгууллагуудад өөрчлөлтийн салхи оруулах аян эхлэжээ. МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ийн ерөнхийлөгч Д.Оюунгэрэл өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болжээ. Үүнтэй холбогдуулан НАМЭХ-ны дараагийн ерөнхийлөгч хэн болох бол гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Энэ өрсөлдөөнд МАН-ын эмэгтэйчүүдээс …

  • 15 January

    Чингис Хааны хөргөнд ямар нууц байна вэ?

    Тайваны Тайбэй хотын Үндэсний Музейн Ордны төв өргөөний Б1 танхимд Чингис Хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан дэлхийн хамгийн ховор үзмэр болох Чингис Хааны хөргийг олон түмэнд нээн үзүүлэх хүндэтгэлийн  арга хэмжээ 2013 оны 1-р сарын 8-наас 3-р сарын 25-ныг хүртэл болсон бөгөөд Монголын албаны төлөөлөгчид, урлагийнхан оролцжээ. Монголд энэ зургийн хуулбар нь байдаг бөгөөд тус хөргийн өндөр нь 59.4 …

  • 15 January

    Монголчууд бүгдээрээ “мөнгө угаагч, алан хядагч болно”

    Монгол утаатай. Бас салхитай. Байнга шахуу шороотой. Гэлээ ч бид өссөн төрсөн нутгаа муухай гэж үздэггүй. Учир нь хүн эх орноо сонгож төрдөггүй. Харин эх орон хүнд заяадаг билээ. Халуун дулаан зун, сэр үүн сэвшээ намар, жингэнэм хүйтэн өвөл, урин шинэдэх хавартай, эргэх дөрвөн цагийн дотор эсэн жаргалантай байхын сайхныг бид л мэднэ. Ардчилсан оронд, эрх чөлөөтэй байгаадаа бид баярладаг. …

  • 15 January

    Шар буурцаг элгэнд ээлтэй

     Шар буурцаг ( Glycine hispida Sieb, Fabaceae )-ийг Япон, Хятад, Зүүн Өмнөд Азийн орнууд болон АНУ–д хамгийн өргөн хэрэглэдэг, хүнсний болон эмийн ургамал мөн. Ургамлын найрлага: Ургамлын буурцаг 20% орчим тос, 50% хүртэл уураг, 30% нүүрс-ус агуулна. Тосны глицерид: линолын хүчил 50%, олейны хүчил 30% Линолены хүчил 7% -аас бүрдэх бөгөөд үүнийг бага зэрэг цэвэрлээд “фосфатидын холимог” -ийг гарган эссенциалийн …

  • 15 January

    Зөнч Вангагийн 10 зөвлөгөө

    Хүн төрлөхтний түүхэнд зөнч мэргэд цөөнгүй төрсөн байдаг. Тэдний нэг бол Болгарын зөнч  асан Ванга эмээ юм. Тэрээр 1911-1996 хооронд амьдарч, 85 наслажээ.  Энэ эмгэн хүүхэд байхдаа хорвоог харах нүдгүй болсон  хэдий ертөнцийн үйл хэргийг тааж мэдэх зөн билэгтэй төржээ. Түүний хэлсэн олон зөн хожим  биелэсэн гэдэг. Тэгвэл Ванга эмээ хүн төрлөхтөнд аз жаргалтай амьдрах 10  зөвлөгөөг хэлжээ. Түүнийг  уншигчиддаа …

  • 15 January

    Цэргийн бүртгэл 1 сарын 20 хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1070, дүүргийн Засаг даргын А/376 дугаар захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 2014 оны 1-р сарын 6-наас 20-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд явагдаж байна. Бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй эрчүүд, 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд хамрагдана.Та бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирнэ үү. …