Monthly Archives: January 2014

January, 2014

  • 8 January

    ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ ҮНДЭСНИЙ ЗӨВШИЛЦӨЛ

    Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдаад 22 жил болжээ. Жарнаар тооцвол гуравны нэг  нь гэсэн үг. Хүмүүний амьдралаар тооцвол тэр үед дөнгөж мэндэлж асан хүүхэд аль хэдийнэ эрийн цээнд хүрч, жагссан эр болж. Анх хуульч мэргэжлийг эзэмших гээд Их сургуулийн оюутны ширээний ард суусан анхны өдөр, анхны хичээл болох “Мэргэжлийн удиртгал” хичээлийг доктор, профессор Т.Сэнгэдорж багш маань орж байсан нь …

  • 8 January

    Ерөнхийлөгч цөмийн хаягдлыг бушлах асуудалд цэг тавив

    Цөмийн хаягдал тойрсон асуудал олон хүний санааг зовоодог. Хүмүүс ч энэ тухай санал бодлоо илэрхийлж, Монгол улсын байр суурийг сонирхдог. Байдал ямар байгаа талаар товч мэдээлье. Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлыг булшлах, хадгалах зорилгоор импортлох, тээвэрлэхийг хуулиар хориглосон. Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар аль нэг улс орон, байгуулагатай Монгол улсын нэрийн өмнөөс яриа хэлэлцээ хийх, бичиг …

  • 8 January

    Хятадууд хилийн боомтуудаа шинийн 4-нд нээнэ

    Энэ жил Хятадын еэвэн сар, манай цагаан сарын баяртай давхцаж байгаа бөгөөд шинийн нэгнээс гуравны өдрүүдэд урд хөрш маань хилийн боомтуудаа хааж, шинийн дөрвөнд нээхээр болжээ. Гэхдээ авто замын боомтуудын хувьд хуваарийн дагуу ажиллах бөгөөд төмөр замын боомт амрахгүй юм байна. Тиймээс шинийн 1, 2-нд урд хөршийг зорих иргэд УБ-Эрээн, УБ-Хөх хот, УБ-Бээжингийн олон улсын галт тэргээр зорчиж болох аж.

  • 8 January

    Америкт хүйтний эрч улам чангарч -50 хэм хүрнэ

    1994 оноос хойш АНУ-д анх удаагаа агаарын темпратур целсийн 35 хэм давж хүйтэрч, аймшигт цасан шуурга дэгдээд байна. Гэнэтийн цочир хүйтрэлийн улмаас одоогийн байдлаар 16  хүн хөлдөж амиа алдаад байгаа бол Нью-Йорк, Коннектикут, Массачусетс болон Миннесота мужуудад нийтийн тээврийн үйлчилгээ зогсч, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Тус улсын Үндэсний цаг уурын албанаас мэдээллэж буйгаар агаарын хэм цаашид нэмэгдэн …

  • 8 January

    Экс сайд Ё.Отгонбаярын алдаатай шийдвэрээс болж Улаанбаатарын их сургууль “арчигдахдаа” тулаад байна

    МУИС-ийн харьяаУлаанбаатар сургуулийн хувь заяа тун эгзэгтэй болжээ. Улаанбаатар их сургууль гэсэн нэрээ бодлогогүй сайдын уршгаар алдаж, одоо бүр оршин байх уу, тарж бутрах уу гэдэг асуудлын заагт  тулчихаад байна. Уул нь 2010 оныг хүртэл энэ сургуулийг Улаанбаатрын их сургууль хэмээн нэрлэж байсан агаад сургуулиа өргөтгөтгөж,  суралцагсдынхаа тоог нэмэгдүүлж, олон арван ажлыг төлөвлөн түүнээ хэрэгжүүлдэг байлаа. Суралцагч бид чУлаанбаатараараа овоглосон …

  • 8 January

    ДОХ-ын 150 дахь тохиолдол илэрчээ

    Манай улсад ХДХВ буюу ДОХ-ын 150 дахь тохиолдол илэрчээ. ДОХ/БЗДХ-ын албанд урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ын эсрэг бие илэрч онош нь батлагдсан байна. Тус үйлчлүүлэгч нь 35-39 настай, эмэгтэй бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. ДОХ-ын халдвар тээгчдийн 80 орчим хувийг эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Мөн нийт өвчлөгсөдийн 19 хүн нь нас …

  • 8 January

    “Морин жилийн хийморь” эгшиглэнэ

    “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Бурхан жолооч аав” зэрэг дуугаараа олноо танигдаж, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн дуучин Л.Болдбаатар уран бүтээлийн ес дэх бие даасан тоглолтоо хийх бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Тодруулбал, Цагаан сарын өмнө буюу энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд “Морин жилийн хийморь” гэдэг нэртэй тоглолтоо эгшиглүүлэх гэж байна Түүний хувьд Монголын их үндэсний баяр болох Цагаан …

  • 8 January

    Малайзад амиа алдсан Н.Энхтуяаг 4 малайз эр хөнөөснийг худалдаачид хэлжээ

    Б.Батзориг: Миний дүүг дөрвөн малайз залуу хөнөөж байхыг харсан гэрчүүд бий Манай улсын 25 настай иргэн Н.Энхтуяа Малайзад бусдын гарт амиа алдаад байгаа. Талийгаачийн гэр бүлийнхэн болон Гадаад харилцааны яам, Консулын газар хамтарсан баг тус улсыг зориод ирсэн. Малайз руу яваад ирснээс хойш уг хэрэг нам жим болоод байгаа. Тухайн хэрэг дээр манай улсын Консулын газар, Гадаад харилцааны яам хэрхэн …

  • 8 January

    Цусныхаа бүлгээс хамаарч хоолны дэглэм бариарай

    Таны цусны бүлгээс хамаарч бие организмд ямар төрлийн хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь зүйтэй болохыг эрүүл мэндийн “healthyceleb” сайтад нийтлэжээ. Ингээд энэхүү сонирхолтой зөвлөмжийг хүргэж байна. Нэгдүгээр бүлгийн цус (О) Нэгдүгээр бүлгийн цусны үүсэл нь эртнийх бөгөөд өвөг эцэг нь хүй нэгдлийн үеийн анчид байжээ. Тэд махаар хооллодог байсан тул махан бүтээгдэхүүнд байдаг эрдэс бодисууд тэдний цусан дахь биологийн бүтэцтэй …

  • 8 January

    Монголын Залуучуудын Намыг бүртгүүлэхээр Улсын Дээд Шүүхэд өргөн барьлаа

    Монголын ирээдүй болсон залуу үеийнхэн эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүйн төр нийгмийнхээ өмнө үүрэг хариуцлагаа хүлээн, өөрсдийн санаа бодлоо нэгтгэн Монголын Залуучуудын Намыг байгуулахаар Улсын Дээд Шүүхэд холбогдох баримт бичгээ өргөн барилаа. Залуучууд хэлэхдээ дэлхийн томоохон улсууд өөрийн гэсэн залуучуудын намтай байдаг бөгөөд манай улсын хувьд хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг тул Залуучуудын нам байх ёстой гэж үзсэн байна. …

  • 8 January

    Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг өнөөдөр хүргүүлнэ

    УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагаа өргөн барихаар болжээ. Тэд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх асуудлаар өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал зарласан байна. МАН-ынхан тун удахгүй болох сар шинийн баяраас өмнө цалин, тэтгэвэр нэмэх ёстой хэмээн үзэж байгаа юм.

  • 8 January

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэхгүй

    Нийслэлийн төв талбайд байрлах жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх гэж байна гэсэн мэдээлэл тархаад байсан. Тэгвэл энэ асуудалд НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар “НИТХ-ын хуралдаан болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай  хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэсэн тайлбар өгсөн байна. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар, “Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх ямар нэг төлөвлөлт байхгүй” гэжээ.  …

  • 8 January

    Өнөөдөр махны хангамж, үнийг тогтворжуулах “Худалдааны цэг” нээгдэнэ

     Махны хангамж, үнийг тогтворжуулах ажлын хүрээнд нээгдэж буй хүнсний худалдааны цэгийн нээлт 2013 оны 01 сарын 08-ны 11 цагт СХД-ийн 2-р үйлчилгээний төв буюу Цамбагаравын өмнөх талбайд болно.

  • 8 January

    Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг 2-р сарын 15 хүртэл авна

    Эрхэлсэн ажилтай, сар бүр улсдаа татвар төлдөг иргэд  байр орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, хувьдаа орон сууц­ны барилга бариулсан, сур­галтын төл­бөр төлсөн бол тодорхой хэмжээний мөнгөө эргүүлэн авах боломжтой. Хуульд заасны дагуу иргэд татвараа хэрхэн төлж байс­наас хамааран гурван сая хүртэл төгрөгийн буцаан олголтыг тооцоолуулж жил дамнуулан эсвэл ту­хайн жилдээ багтан авах бо­ломж­той болно. Жишээлбэл 2013 онд шинэ …

  • 8 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – 09:00 цагт Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Нийслэлийн Прокурорын газартай ”Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурна. – 13.00-17.00 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “11-11” төв дээр “жижүүрлэж” тойргийнхоо иргэдэд тулгамдсан асуудал, санал хүсэлтийг сонсоно. – 15.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд Жүдо бөхийн УАШТ-ий нээлт болно. – Ц.Мөнхбаяр нарын долоон хүнд холбогдох хэргийг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хэлэлцэнэ. Монгол …