Monthly Archives: January 2014

January, 2014

  • 8 January

    Ираны “Бөхийн төрлүүдийн холбоо” шинэ ерөнхийлөгчтэй болжээ

    Дэлхийн хошой аварга, Олимпийн наадмын алт, хүрэл медальт Иран улсын  алдарт бөх Расул Хадем Иран улсын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, тус холбоог ирэх дөрвөн жилийн хугацаанд удирдахаар боллоо. Расул Хадем нь 2012 онд Англи улсын нийслэл Лондон хотод зохион байгуулагдсан Олимпийн их наадамд Иран улсын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийг дасгалжуулан оролцсон бөгөөд уг наадмын дараанаас саяхныг хүртэл Иран …

  • 8 January

    Увс аймаг дахь “Эрчим” ХК нүүрсний уурхайн үйл ажиллагааг түр зогсоожээ

    Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн Бөхмөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй “Хотгор шанага” ХК, “Хотгор” ХК, “Эрчим” ХК нүүрсний уурхайн ажилтай газар дээр очиж танилцлаа. Одоогоор дээрх нүүрсний уурхайгаас “Хотгор шанага” ХК, “Хотгор” ХК хэвийн ажиллаж байгаа бөгөөд “Эрчим” ХК уурхай зөрчилтэй байсан тул үйл ажиллагааг нь түр зогсоосон юм. Увс аймгийн Бөхмөрөн сумын “Хар алтат” багийн нутагт орших А-5696 …

  • 8 January

    Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана

    Ажлын хэсгүүдийн хуралдаанаар хэлэлцэх асуудал: -Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд; -Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 …

  • 8 January

    Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл дэмжигдэв

    Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2014.01.07/ үдээс хойш хуралдаж, эхлээд “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулга хийлээ. Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо 2012 онд тус аймагт явагдсан Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүйн улмаас маргаан үүсч, холбогдох шатны шүүхийн шийдвэр …

  • 8 January

    Энэтхэгт Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна

    Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2014-2015 оны хичээлийн жилд 40 хүртэл оюутанд тэтгэлэг олгох тул Энэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад инженер, технологийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй …

  • 8 January

    Асрамжийн төвийн 14 оюутанд сургалтын төлбөрийн батламжийг нь гардууллаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Ивээл-Энэрэл” төрийн бус байгууллагын халамжинд байдаг 14 оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийг нь олгох батламж гардууллаа. БШУ-ны сайд 2014 оны 1сарын 1-д МҮОНТ-ийн “Зөв зам” нэвтрүүлэгт орж, “Ивээл-Энэрэл” ТББ-г үүсгэн байгуулсан Ариунчимэгтэй ярилцах үеэрээ түүний халамжинд байдаг өнчин хүүхдүүдийн нэг жилийн сургалтын төлбөрийг хариуцна гэж амласан юм. Ариунчимэг нь есөн өнчин дүүгийн хамт өссөн. Олон …

  • 8 January

    Шарагчин туулай өдөр

    Билгийн тооллын 8. Нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж …

  • 8 January

    Улаанбаатарт 22 хэм хүйтэн

    Малчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:          Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 27-32г радус, Хараа, Туул, Тэрэлж   голын сав газраар 20-25 градус, …

  • 7 January

    Н.Цэлмүүн: Би Стэнфордын их сургууль төгсөөгүй, Хонконгод санхүүгийн курс төгссөн

    “Монгол алт” компаний захирал Б.Нямтайширын амин эрдэн болсон ганц охин Н.Цэлмүүн өөрийн цахим хуудаснаа хувийн амьдралынх нь талаар үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээллийн талаар хариулт бичжээ. Тэрээр “Хүүгийн маань аав Ч.Лодойдамба зохиолчийн үр хойч биш шүү дээ. Энгийн л нэг сайн залуу. Хорвоо ертөнцөд хүмүүс салж нийлж л байдаг. Таарч тохирохгүй л байдаг. Надад тэр нь тохиожээ. Би …

  • 7 January

    Амиа алдсан залуу 36 настай, ЭЗХЯ-ны жолооч байжээ

    Өнөөдөр 10:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэр “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж буй “Макс өргөө” компанийн барилга дээрээс өргөгч цамхагийн төмөр унаж, зөмын хөдөлгөөнд оролцож явсан “LAND-200” маркын автомашин дээр унаж жолооч нь газар дээрээ нас барж, нэг хүн хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл ослын хохирогч Б нь 36 настай, Эдийн засаг хөгжлийн яаманд …

  • 7 January

    Өмнөговьд хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Дундын-Ар булаг гэдэг газар малчин Чадраабалын хоттой хонь руу чоно дайрч 40 бог мал ноцож, нэг нохойг хазаж гэмтээжээ. Чонод хазуулсан мал амьтдыг устгалд оруулж мал, нохойноос дээж аван аймгийн “Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори”-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио …

  • 7 January

    Б.Пүрэвсайханд үүрд хадгалагдах цом гардууллаа

    Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн  цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд  болсон билээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл бөхчүүдийн уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, “Нью прогресс” группын бөх, Монгол Улсын залуу начин Б.Пүрэвсайхан түрүүлж Ерөнхийлөгчийн нэрэмжит …

  • 7 January

    Техникийн хяналтын үзлэгийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

            Авто тээврийн үндэсний төв энэ сарын 1-нээс Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай техникийн хяналтын үзлэгийн төвийг хоёр ээлжээр буюу ажлын өдрүүдэд 08.00-20.00, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд ажиллуулж эхэлжээ. Ингэснээр тус төвийн ачааллыг бууруулахаас гадна жолооч нарын цагийг хэмнэж байгаа юм.        Мөн энэ оноос Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дэргэд хоёр шугам бүхий үзлэгийн төв шинээр байгуулахаар бэлтгэл …

  • 7 January

    Леонардо ди Каприо ээлжит амрагаараа 21 настай бүсгүйг сонгожээ

    40 насны босгыг алхаж яваа Холливудын дуулиант гоонь эр Леонардо ди Каприо ээлжит амрагаараа 18 насаар дүү загвар өмсөгч бүсгүйг сонгожээ. Саяхан л өөрийн сайн найз болох Орланда Блүмийн экс гэргий Миранда Керртэй нэр холбогдоод байсан тэрээр 21 настай, Тони Гаррн хэмээх бүсгүйтэй болзож эхэлжээ. Хосуудыг Мексикт зугаалж яваад папарацичидын дуранд өртсөн бөгөөд тэд бусдаас ялгарахгүйн тулд эгэл жирийн хувцасласан …

  • 7 January

    Монголбанк 60 сая юань нийлүүлэв

    2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах, юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк 12 сая ам.доллар, 60 сая юань нийлүүлэв. 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр банкууд своп хэлцлээр 55.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлэв. Ханш: Өнөөдрийн байдлаар ам.доллар 1,693.04 төгрөг, юань …