Monthly Archives: January 2014

January, 2014

  • 7 January

    Хөдөлгөөнд оролцож явсан машин дээрээс төмөр унаж жолооч амиа алдлаа

    2014.01.07-ны 11:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг Гэсэр сүмийн уулзварын ойролцоо баригдаж байгаа барилга дээрээс “төмөр” авто машин дээрээс унаж жолоочийн амь нас эрсэдсэн тухай  Замын Хөдөлгөөний Удирдлагын төвөөс мэдээллээ. Тухайн үед автомашины жолооч 3-р эгнээгээр зорчиж явсан юм байна.

  • 7 January

    МАН-ын бүлгийн гишүүд эрүүл мэндийн салбарынхантай уулзана

    УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар салбарын ажилтнуудтай уулзаж санал бодлыг нь сонсохоор төлөвлөжээ. Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг Эх үрсийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан билээ. Тиймээс МАН-ын бүлгээс уг салбарынхантай уулзаж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг нь сонсох нь зүйтэй гэж үзсэн гэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мэдээллээ. Тэрээр Гэмтэл согог …

  • 7 January

    Ховд аймаг: 2013 онд мал таван төрөлдөө өсжээ

    2013 оны эцсээр 7042 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, 14645 малчид мал аж ахуйн салбар ажиллаж байна. Жилийн эцсийн тооллогоор мал 2241.1 мянган толгойд хүрсний дотор тэмээ 18.8, адуу 83.7, үхэр 115,0, хонь 846,1, ямаа 1177,5 мянган толгойг тус тус тоолуулж, мал урьд оныхоос 109.9 хувиар буюу 202.7 мянган толгойгоор, мал 5 төрөл дээрээ 0.2-92.2 мянган толгойгоор өссөн …

  • 7 January

    Бодибилдингээс болж бие махбодь нь эргэтэй болон өөрчлөгджээ

    Кандиси Армастрон хэмээх 29 настай энэ бүсгүй бодибилдингээр хичээллэснээс болж эрэгтэй болж өөрчлөгдөж эхэлжээ. Тэрээр бусдын л адил өөрийн сул унжсан махыг булчинлаг, чийгэр болгох гэж бодибилдинг болон фитнессээр хичээллэж эхэлсэн ч харамсалтай үр дүнд хүрчээ. Бүсгүй хичээллэж эхэлсэнээс хойш хэсэг хугацааны дараа түүний “нуруу, цээж болон эрүү, хамрын доогуур” үс ургаж эхэлжээ. Мөн биеийн галбир нь ч өөрчлөгдсөн байна. …

  • 7 January

    Эрхэм гишүүн яагаад хориотой ан авлав

    УИХ-ын  гишүүд дотор  ангийн хорхойтой эрхэмүүд нэлээд хэд бий. Уржнан Ж.Энхбаяр гишүүн Говь-Алтайд их хэмжээний  чоно авлаж байсан бол харин  Н.Номтойбаяр гишүүн хөвчийн хүрэн баавгай агнажээ. Чухамдаа хуулиар хориотой  энэ амьтныг эрхэм гишүүн Н.Номтойбаяр ямар зорилгоор агнасан нь тодорхой биш байгаа ч  ийм  нэгэн зураг бидэнд олдоо.  

  • 7 January

    Энэ онд 259 төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулна

    Төрийн худалдан авах ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулж, олон нийтийн хяналт дор ил тод, авлигагүй шударга явуулахаар Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Нээлттэй “шилэн” тендерийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар Худалдан авах ажиллагааны газраас танилцуулга хийлээ. Монгол Улсын хэмжээнд 2014 онд 1,1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулна. Үүний …

  • 7 January

    “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

    Шинэчлэлийн Засгийн газар, Хөдөлмөрийн яам хамтран “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн дагуу мэргэжилтэй ажилтныг бэлтгэх энэ оны эхний ээлжийн сургалтын бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлсэн бөгөөд нэгдүгээр сарын 17-ныг хүртэл үргэлжлэх аж. Мэргэжилтэй ажилтан болж эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохыг хүссэн  хүн бүрт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хаалга нээлттэй. Та суралцах хугацаандаа таван сарын сургалтад хамрагдана. Эхний …

  • 7 January

    “Нарантуул” руу нэвтрэх автомашиныг тоогоор нь эсвэл марк, даацаар нь хязгаарлана

    Өнгөрсөн онд “Нарантуул” худалдааны төвийн орчим  гарсан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 30 гаруй дуудлага, 70 орчим өргөдөл, гомдол Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн иргэд үйлчлүүлдэг учраас хуурамч алт мөнгөн эдлэл худалдах, худалдан авах, хууль бусаар галт зэвсэг, сум худалдаалах зэрэг гэмт хэргүүд нууц далд хэлбэрээр үйлдэгдсээр байгааг цагдаагийн албан хаагчид хэллээ. Мөн тус худалдааны …

  • 7 January

    Анхаар! Хуурамч юань гүйлгээнд ихээр орж ирэх болжээ

    Иргэдийн анхааралд! Манай улсын иргэдээс БНХАУ-д зорчих, худалдаа наймаа хийхэд юань солиулах үйл ажиллагаа идэвхэжсэн холбогдуулан хуурамч юань гүйлгээнд орж ирэх болов. Цагдаагийн байгууллагад БНХАУ-д зорчин буцаж ирсэн иргэд хуурамч юань худалдаж авсан талаар гомдол гарган шалгуулах хүсэлт гаргах явдал нэмэгдэж байна. “Найман шарга” төвд байрлах валют солих цэгт үйлчлүүлсэн иргэдийн сольсон валютаас 6000 орчим хуурамч юань илэрсэн хэргийг ЧДЦХ …

  • 7 January

    Алдарт Чарли Чаплины хүү, нугараач Монгол бүсгүйтэй гэрлэжээ

    Алдарт жүжигчин Чарли Чаплины насан эцэслэх хүртлээ хамт амьдарсан Уна О Нилийн Чаплинд төрүүлж өгсөн найманы хүүхдийн 5 дахь нь болох Южин Чаплин Монгол уран нугараач эхнэртэй юм байна. Тэд хоёр ихэр охинтой бөгөөд Южин Чаплин өнгөрсөн оны 11- сард БНХАУ-ын Учао хотноо болсон олон улсын циркчдийн тэмцээний үеэр Монголын уран бүтээлчдийг зорин уулзаж, монгол гэргийтэй гэдгээ хэлжээ. Южин Чаплин …

  • 7 January

    Монголын дипломатын 3213 жилийн түүхийг өгүүлсэн Нэвтэрхий толь хэвлэгдлээ

    Монгол улсад орчин цагийн дипломат албан байгуулагдсны 105 жилийн ой ирэх 2015 онд тохиох юм байна. Үүнтэй холбогдуулан Ж.Бор, Д.Уламбаяр, Д.Баатар, Б.Батцэвээн, Д.Далайжаргал нарын  эрдэмтэн судлаачид “Монголын дипломатчдын нэвтэрхий толь бичиг”-ийг 3 ботиор гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд  шинэ оны эхэнд 636 хуудаста   Тэргүүн  боть хэвлэгдан уншигч, судлаач, дипломат албаныханы гар дээр очиход бэлэн болжээ. Энэхүү нэвтэрхий толь  бичигт Монголын …

  • 7 January

    Баригадын генерал Т.Дашдэлэг нарын ялыг хэвээр үлдээв

    Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийн шүүх хурал  өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болж, анхан шатны шүүхээс гаргасан ялыг хэвээр үлдээжээ. Тодруулбал, Т.Дашдэлэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг тогтоож Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, н.Бямбаноровт 7.1 жил, н.Сэргэлэнбаатарт 5.1 жилийн хорих ялыг …

  • 7 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – 9:30 цагт ССАЖЯаман дээр “Монголын Үндэсний Археологийн Музей”-н барилгын эскиз зураг шалгаруулалтын уралдаанд шалгарсан уран бүтээлчдэд Ц.Оюунгэрэл сайд шагналыг нь гардуулна. Холбоо барих утас: 99030651, 99832119 88118075 – 10:00 цагаас Дарь-Эхийн 102-р сургууль дээр захирлын нээлттэй сонгон шалгаруулалт болно. – 11:00 цагт Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн байранд ”Хөдөлмөр” сонины 85 жилийн ойн хүрээнд төрийн одон, медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг гардуулна. …

  • 7 January

    Жудо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ маргааш эхэлнэ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Нэгдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Яармаг дахь “Буянт-Ухаа” спортын ордонд болох тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд болох бол багийн тэмцээнд эрэгтэй 66, 73, 81, 90, +90 кг, эмэгтэй 52, 57, 63, 70, +70 кг-ын жингийн бөхчүүд …