Monthly Archives: February 2014

February, 2014

  • 26 February

    Харү башёд Монголын 27 сүмоч барилдана

    Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээний банцүкэ гарчээ. Өнгөрсөн башёд 28 дахь түрүүгээ авсан 69 дэх их аварга Хакүхо зүүн, 70 дахь аварга Харүмафүжи баруун жигүүрийг тэргүүлэн барилдана. Харин озэки Какирюү зүүн жигүүрт эрэмбэлэгдсэн бөгөөд тэрээр ирэх сарын башёд 14 ба түүнээс дээш давсан тохиолдолд аварга цол олгоно хэмээн мэдэгджээ. Тамаваши анх удаа маэгаширагийн баруун жигүүрийг тэргүүлэн барилдах бол дээд …

  • 26 February

    Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд

    Газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой харилцаанд кадастрын зургыг гол баримт болгодог. “Кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг хэлдэг.Харин геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг …

  • 26 February

    Манай улс БНХАУ-д 2.86 сая тонн нүүрс импортолжээ

    Өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өмнөх сараас 30 хувиар буюу 2.3 сая тонноор буурч, 5.7 сая тонн болсон байна. БНХАУ-д 2.86 сая тонн нүүрс импортолж Австрали улс нийлүүлэлтээрээ тэргүүлж байгаа бол Монгол Улс 949.2 мянган тонн коксжих нүүрс импортолжээ. БНХАУ-ын нүүрсний импортлогчдын жагсаалтын гурав, дөрөвдүгээрт Канад, ОХУ зэрэг орнууд орж байна . Өнгөрсөн 12 дугаар сард БНХАУ-ын коксжих …

  • 26 February

    “ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЦАГИЙН АЖИЛ” хэлэлцүүлэг болно

    2014 онд “ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЦАГИЙН АЖИЛ” хөтөлбөрийг МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжүүлэн ажиллах болсонтой холбогдуулан Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэлэлцүүлэг зохион байна. Хэлэлцүүлэг 02 сарын 27-ны өдөр 09-13 цагийн хооронд Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд болно. Хэлэлцүүлгээр оюутны  цагийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилго, цагийн ажлын байр бий болгоход  ажил олгогчдын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар …

  • 26 February

    Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болж валютын ханшийн өсөлт өнөөг хүртэл үргэлжилсээр байна

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. МАН-ын гишүүд “Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтбөлр үр дүнгээ өгөхгүй байгаа бөгөөд эдийн засгийн хүнд байдал үргэлжилсээр байгаа”-г онцолсон юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болж валютын ханшийн өсөлт өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Тиймээс ийм нөхцөлд …

  • 26 February

    Жолооч нар, иргэдийн анхааралд

    Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014 оны 1 дүгээр сарын 27-нд шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн тав, Хэнтий аймгийн нэг, Дорноговь аймгийн таван суманд 2 812  үхэр шүлхий өвчнөөр өвчлөн 2 803 үхрийг зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 173 792 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтын бүсэд 284 цэгт 1 …

  • 26 February

    Гуравдугаар сар гартал дулаарахгүй

    Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос тодрууллаа. -Хоёрдугаар сар гарснаас хойш тогтвортой байсан цаг агаар өнөөдрөөс / өчигдрөөс/ эхлэн цас орж хүйтэрлээ. Энэ байдал хэдийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна вэ? -Цаг агаарын байдал өчигдрөөс цас орж хүйтэрч эхэллээ. Гэхдээ төвийн нутгууд болон нийслэлд өнөөдөр цас орохгүй. Өөрөөр хэлбэл, …

  • 26 February

    Найз охиноо алж, хогийн цэг дээр хаясан эрд 2,5 жилийн ял өгнө гэжээ

    Найз охиноо хөнөөсөн залууд тэнэсэн харгалзах ял өгнө хэмээн прокурор нь гүрийжээ… Өнгөрсөн 2012 оны 12-р сарын 15-ны өдөр 21 настай Ө.Алтанзул охиныг найз залуу болох нь Б.Төмөрбаатар дуудаж гэрээс нь гаргаад харгис хэрцгийгээр зодож ухаан алдуулчихаад бүтэн 2 шөнө, 3 өдрийн турш гэртээ нууж сүүлдээ амиа алдахад хүргэжээ. Хэрэг гарсны 2 өдрийн дараа хохирогчийн ар гэрийнхэн охиноо ухаангүй байгааг …

  • 26 February

    Долларын ханш огцом өссөөр байна

    Монгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр ам.долларын ханш 1790 төгрөгт хүрчээ. Өнгөрсөн  оны долоодугаар сараас хойш долларын ханш огцом өссөөр зарим үест хар зах дээр 1795 төгрөг болтлоо чангарах тохиолдол ч гарч байсан.  Тэгвэл мөн оны 12-р сарын сарын эхээр 1746 төгрөг  дээр савлаж байсан долларын ханш  тасралтгүй буурсаар сарын дундуур  1671 төгрөгтэй дүйцэж байлаа. Харин он гарснаас хойш долларын ханш …

  • 26 February

    Нууц амрагтай эрчүүдэд…

    Намайг гэртээ ирэхэд эхнэр маань оройн хоол хийж үйлчлэв. Би түүний гарыг атгаад “чамд хэлэх нэг юм байна” гэж хэллээ. Тэр суугаад чимээгүйхэн хоолоо идэв. Би түүний нүднээс гунигийг нь ахиад л мэдэрлээ. Гэнэт би яаж амаа нээж үг хэлэхээ мэдэхээ болив. Гэвч би өөрийн юу бодож байгааг түүнд хэлэх хэрэгтэй байв. Би гэр бүлээ цуцлахыг хүсэж байна. Энэ санаагаа …

  • 26 February

    Монгол эмч нар 12 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна

    Өнгөрсөн онд Шинэчлэлийн Засгийн газраас 1.2 тэрбум төгрөгийг элэг шилжүүлэн суулгах мэс заслын үйл ажиллагааг дэмжихээр шийдэж УНТЭ-т өгсөн. Тус эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх тухай гэрээ, хууль эрх зүйн баримтуудыг үндэслэн УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг, БНСУ-ын “АСАН” Анагаах Ухааны Төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Sung Gyu Lee ахлагчтай баг элэг шилжүүлэн суулгах төслийг хэрэгжүүлэн …

  • 26 February

    Улаанбаатарт Британийн визийн мэдүүлэг хүлээн авах төв нээгдэнэ

    Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын визийн мэдүүлэг хүлээн авах төв 2014 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод нээлтээ хийх гэж байна. Уг төвийг нээснээр Британийн консулын үйлчилгээний чанар сайжирч, олон хүний визийн мэдүүлгийг нэг доор хүлээн авах боломжтой болно. Британид зорчих виз мэдүүлэгчид тус төвөөр үйлчлүүлсний хураамж болох 59 фунт стерлинг төлөх бөгөөд уг хураамж нь бүх …

  • 26 February

    Иргэдийн санал хүсэлтийг шууд утсаар хүлээн авна

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж байна. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл үйлчилгээндээ хэрхэн ашиглаж байгааг голчлон үзэх аж. Мөн оройн 20:30 цагт Эрдэнэт хотын иргэдтэй уулзах бөгөөд уулзалтыг Номин, TV-10, Эрдэнэт телевизээр шууд дамжуулах юм байна. Тиймээс  шууд нэвтрүүлгийн үеэр 7035-3511, 9477-3511 дугаарын утсаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн …

  • 26 February

    Энэ гутлуудыг хэн өмсөж алдартай болгосон бэ?

    13.Доорхи гутлуудыг дэлхийн алдартай хүмүүсээс хэн хэн өмсөж мода болгосон бэ? гэдгийг уншигч та бүхэн таагаарай. Хариу нь зургуудын хамгийн сүүлд байгаа гэхдээ түрүүлж харж өөрийгөө хуурч болохгүй шүү! 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 1. Үнсгэлжин 2. Франкштейн 3. The Pope 4. Wonder Woman 5. Обери …