Monthly Archives: February 2014

February, 2014

  • 26 February

    Секси хүүхнүүд удаан хөгширдөг

    Явдалтай хүүхнүүд түргэн муухай болдог гэдэг. Хэт явдалтай бол тийм байж болох гэнэ. Харин секси хүүхнүүдийн тухайд хөгшрөлт удаан явагддаг гэдгийг судлаачид тогтоожээ. Эмэгтэйлэг төрх шинжээ удаан хадгалж чаддаг хүүхнүүд бусад эмэгтэйчүүдийг аль хэдийн “больсон” хойно ч гэсэн бэлгийн идэвхээ бууруулдаггүй. Ийм хүүхнүүд тогтмол бас идэвхитэй бэлэгийн амьдралаар олон жил амьдарсан байдаг. Судлаачид секс нь хөгшрөлтөөс хамгаалах сайн арга гэдгийг …

  • 26 February

    Манай улс цэрэг илгээгч орны 28 дугаар байрт оржээ

    “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны тусгай хорооны 2014 оны чуулган Нью Йорк хотноо энэ сарын 24-ий өдөр эхэллээ. Чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2013 оны 12 дугаар сарын үзүүлэлтээр цэрэг илгээгч орнуудаас 28 дугаарт …

  • 26 February

    Визийн мэдүүлэг хүлээн авах төв нээгдэнэ

    Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын визийн мэдүүлэг хүлээн авах төв ирэх сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод нээлтээ хийнэ. Уг төвийг нээснээр Британийн консулын үйлчилгээний чанар сайжирч, олон хүний визийн мэдүүлгийг нэг дор хүлээн авах боломжтой болно. Британид зорчих виз мэдүүлэгчид тус төвөөр үйлчлүүлсэний хураамж болох 59 фунт стерлинг төлөх бөгөөд уг хураамж нь бүх орнуудад ижил хэмжээтэй байдаг. …

  • 26 February

    С.Оюун сайд Засгийн газрын “11 11 төв”-д ажиллаж байна

    Яг одоо Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Засгийн газрын “11 11 төв”-д ажиллаж байна. Тэрээр иргэдийн асуултад шууд хариулж байгаа бөгөөд салбарын сайдад нийслэлийн агаарын бохирдолтой холбоотой болон утаагүй зуухын хэрэгжилт, үр дүнгийн талаарх асуултууд нилээд ирж байна.

  • 26 February

    Ил харагдах шархгүй долоон хүн, өөрийгөө боймилж нас барсан хоёр хүн бүртгэгджээ

    Өчигдрийн байдлаар Нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс нийтдээ 9578 хандалт ирж бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 766, 102 дугаарт 4615, 103 дугаарт 4197 дуудлага ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчил 1514, түргэн тусламжийн 712, зам тээврийн зөрчил 314, гал түймэр, аврах ажиллагааны долоон дуудлагыг хүлээн авч шийдвэрлэжээ. Түүнчлэн өчигдөр ил харагдах шархгүй долоон хүн, өөрийгөө боймилж нас барсан хоёр хүн …

  • 26 February

    Агаарын тээврийн “Asiana Airlines” компанийг торгоно

    Өнгөрсөн 2012 оны долдугаар сарын 6-нд “Asiana Airlines” компанийн 214 дугаартай нислэг Сан Франциско хотын Олон улсын нисэх онгоцны буудалд осолдсоны улмаас гурван хүн амь үрэгдэж, олон зорчигчид гэмтэж бэртсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл АНУ-ын шүүхээс дээрх осолтой холбогдуулан “Asiana Airlines”-ийг 500 мянган ам.доллараар торгох шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр тус компани 1997 онд батлагдсан АНУ-ын ослын дараа хохирогчид болон тэдний …

  • 26 February

    Цахилгаангүй, хүчдэлийн уналттай айлуудыг цахилгаанаар хангах хөтөлбөр боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/110 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах  Хөтөлбөрийн төсөл  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бол ажлын хэсгийн бүрэлдэхүүд дүүргүүдийн Засаг …

  • 26 February

    Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт ойролцоогоор 33 мянган иргэн хамрагдаад байна

    Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт ойролцоогоор 33 мянган иргэн хамрагдаад байгаагийн 47.9 хувь нь шинээр зээлд хамрагдсан иргэд байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 25-ны байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн зээл рүү шилжүүлэх хүсэлт ирснээс шаардлага хангаж, зохих бичиг баримтаа бүрдүүлсэн 17204 иргэний 485.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлсэн байна. …

  • 26 February

    МАН-ынхан мэдээлэл хийнэ

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар өнөөдөр 12 цагт Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, эрх баригчдын гаргаж буй шийдвэрийн талаар санал , дүгнэлтээ хэлж, энэ асуудалд баримталж буй МАН-ын байр суурийг илэрхийлэх аж.

  • 26 February

    Украйны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Олександр Турчинов эх орон нь хуваагдах аюултай байгаад санаа зовниж байна

    Украйны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Олександр Турчинов эх орон нь хуваагдах аюултай байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Учир нь Виктор Януковичийг хүчээр буулгасан явдал нь Украйн дахь орос хэлтнүүд амьдардаг бүс нутгийнхны  дургүйцлийг төрүүлж байгаа юм. Лхагва гарагт буюу өнөөдөр Украйны шинэ Засгийн газрыг байгуулахаар төлөвлөж байсан ч хойшлуулахаар болсон байна. Европын холбооны зүгээс Украйныг нэн даруй шинэ Засгийн газраа байгуулбал …

  • 26 February

    Эрдэмтэн мэргэдийн санаа бодлыг сонсоно

    Монгол улсын Засгийн газар улс орныг хамарсан, тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эрдэмтэн мэргэдийн санаа бодол, зөвлөмжийг авалгүйгээр шийдвэр гаргадаг хэмээн ард иргэдийн зүгээс байнга зэмлүүлдэг. Тэгвэл Отгонтэнгэр Их Сургууль болон Идэр дээд сургуулиас санаачлан Монгол улсын  Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрхийн хүрээлэнтэй хамтран энэ оны 2 дугаар сарын 27-ны өдөр “Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх …

  • 26 February

    1 дүгээр хорооллоос Алтай хотхон, Зайсан чиглэлд шинэ маршрут нээлээ

    Нийслэлийн тээврийн газраас “1 дүгээр хороолол-Алтай хотхон-Зайсан” чиглэлийн үндсэн М:47 шугамыг 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинээр  нээлээ.  Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутагт харьяалагдах Дунд гол, Алтай хотхоны иргэдийн хүсэлтээр  нийтийн тээврээр зорчин явах эрэлтийг үндэслэн энэхүү шугамыг нээжээ. Шинэ чиглэлд “Атибус” ХХК 8 автобусаар үйлчилгээ үзүүлж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

  • 26 February

    Тендерийн сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэж байна

    Нийслэлийн төр захиргааны V байрны “Иргэний танхим”-д тендерийн сонгон шалгаруулалтыг хийж компаниудыг үнэлэхэд гар бие оролцон ажилладаг нийслэлийн иргэд болоод төрийн бус байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг болж байна. Ер нь тендертэй холбоотой гомдол, санал холбогдох байгууллагуудад нь ихээр ирдэг. Тухайлбал, тендерийн сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан, тендер авсан компани нь цааш нь дамлан худалддаг, хугаацаандаа ажлаа гүйцэтгэдэггүй, илүү төсөв шаарддаг зэрэг …

  • 26 February

    Зэсийн баяжмалаа экспортын орлого 2,9 дахин нэмэгджээ

    Өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн Оюутолгойн зэсийн баяжмалаа экспортолж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цаашдаа зэсийн баяжмалын экспорт эрс нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүсээд байгаа. Тэгвэл он гарсаар эхний нэг сард зэсийн баяжмалын экспортын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 дахин нэмэгдсэн байна. Үүний дийлэнх хувийг Оюутолгойн экспорт бүрдүүлж байгаа аж. Энэ онд Оюутолгойн ил уурхайн экспорт жигдэрснээр зэсийн баяжмалын экспорт улам …