Monthly Archives: February 2014

February, 2014

  • 26 February

    54 настай Саймон Ковеллийн анхны хүү

    Телевизийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн шүүгч, продюсер  Саймон Коуэлл гэгээн хайрын Валентины баяраар /II.14/ 2 кг 900 гр эрүүл саруул хүүтэй болсондоо магнай хагартал баярлаж сууна. Өдгөө 54 настай Саймон нас хэвийсэн хойно мэндэлсэн анхны үрээ аавынхаа нэрээр Эрик хэмээн нэрлэсэн юм. Тэрээр гэнэтийн баярт мэдээг сонссон даруйдаа “Авъяаслаг британичууд” телевизийн шоуны шалгаруулалтаа орхин шууд Нью-Йорк руу ниссэн аж. Саймон Коуэлл …

  • 26 February

    Хямд байранд хэрхэн орох вэ?

    “Метр квадрат нь сая төгрөгт багтах үнэтэй байр баригдаж байна” гэж жил шахуу хугацаанд яригдаж багагүй хүлээлт үүсгээд байсан “Буянт-Ухаа 1” хороолол ашиглалтад орлоо. Энэхүү хороололд 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжид 1764 айлын 28 байр ашиглалтад ороод байгаа юм. “ Хямд үнэтэй өртөгтэй гэгдэж байгаа энэхүү орон сууцны хотхонд захилга өгч, худалдан авах иргэдэд Засгийн газрын зүгээс …

  • 26 February

    “Цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал” сэдэвт форум болно

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас  2014 оны 3 дугаар сарын 12-нд “Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж буй орнууд  болон арлын жижиг хөгжиж буй орнуудын цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал” сэдэвт өндөр хэмжээний форумыг Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Энэхүү форумд Ази, Номхон далайн бүсийн орнуудын …

  • 26 February

    С.Эрдэнэ: Тэтгэврийг хүссэнээрээ нэмэгдүүлэх санхүүгийн боломж алга

    “Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлууд” уулзалт өчигдөр болсон. Энэ үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа. -Өнөөдрийн /өчигдрийн/ уул­залт, хэлэл­цүүлгийн гол зо­рилго нь юу вэ? -Энд цугласан хүмүүс манай улсын тэт­гэврийн даатгалын тогтолцооны төлөв бай­дал, шинэчлэх шаардлага үндэслэл, цааш­дын зорилтуудын тухай, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, төсөвт  ирэх ачаалал, нийгэм  эдийн  засгийн  үр дагавруудын хэтийн төсөөллийн тухай ярилцаж, санал солилцож байна. Мөн …

  • 26 February

    Хоёр Солонгосыг нэгтгэх хороо байгуулна

    Өмнөд Солонгосын Ерөн­хийлөгч Пак Кын Хе Хойд Солонгостой нэгдэхэд системийн болон бүтцийн асуудлыг шийдвэрлэх хо­роог байгуулах талаар мэдэгдлээ. Пак Кын Хе уг хороо нь хоёр Солонгосын хооронд  хийх яриа хэлэл­цээг нэмэгдүүлэх ажил хийнэ гэдгийг онцолсон байна. Хамгийн гол нь Солон­­госын хойгийг нэгтгэх то­дорхой арга замыг хайж, бий болгох нь хорооны гол үүрэг гэнэ. Нэгтгэх хороонд гадаад улстөр, эдийн засаг, соёл, …

  • 26 February

    Хүүхэд жилдээ 14 см хүртэл өсөх боломжтой /Өндөр болгох дасгал/

    Өндөр болгодог дасгалын хамгийн гол зарчим бол яс булчингийн сунгалт. Хүүхдийн гар хөлний чөмөгтэй том яснуудад өсөлтийн зааг гэж нэрлэдэг мөгөөрсөн холбоос байдаг ба энэ нь бага насанд уян хатан сунамтгай чанартай байдаг тул байнга сунгалтын дасгал хийж, минераль бодис, амин дэмээр баялаг сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол жилдээ 14 см хүртэл өсөх боломж …

  • 26 February

    Бурханы шашин хөгжих боломжтой улс дэлхий дээр Монгол, Бутан хоёр л байна

    VIII дүрийн Ажаа гэгээнтэн Лувсан Түвдэн Жигмэд Жамцтай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монголд ирээд төрсөн сэтгэгдэлээсээ Та бидэнтэй хуваалцана уу? Анх би Монголд 2006 онд ирж байлаа. Ирээд хөдөө нутгаар явж байхдаа би өөрийн бага нас болоод нутаг усаа өөрийн эрхгүй санаж билээ. Би Хөх-нуурын монгол малчин айлын гэрт төрж, 2 наснаас Гэгээнтнээр тодрон Гүмбүм хийдэд шавилан сууж Бурханы шашины …

  • 26 February

    Дэлхийн банкны төлөөлөгчидтэй тэтгэврийн шинэчлэлийн талаар санал солилцжээ

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Арвин өчигдөр /2014.02.25/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Корали Жеьерсийг хүлээн авч уулзав.    Уулзалтад Дэлхийн банкны Тэтгэврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Марк Дорфман, Дэлхийн банкны зөвлөх Ричард Хинз, Насир Н. болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ж.Чимгээ, референт М.Отгон нар …

  • 26 February

    Шалгуулагч гүйцэтгэх ёстой даалгаврынхаа 25-35 хувийг хийж чадснаар 400 оноо авна

    2014 онд ерөнхий боловсролын сургуулийн  11-р анги төгсч буй сурагчдын ЭЕШ-ын бүртгэл  энэ сарын 5-наас дөрөвдүгээр сарын 21-нийг хүртэл 76 хоног үргэлжилнэ. Энэ жил ЕБС-ийг нийт 34 мянга гаруй төгсөгч  төгсөнө. 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ЕБС төгсөгчид болон их, дээд сургууль, коллежид  элсэгчид монгол хэл, бичгийн шалгалт өгснөөр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхтэй болох юм. Энэхүү шалгалтанд …

  • 26 February

    “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

    Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн түүхэн үйл явдлыг харуулсан “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд өчигдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнг анх 2013 онд Энхийг сахиулагчдын 10 жилийн ойг тохиолдуулан БХЯ-ны гэрэл зурагчин МУСТА Ц.Баярсайхан санаачлан зохион байгуулж,Монгол Улсын бүх аймаг, тэдгээрт байрлаж буй Зэвсэгт …

  • 26 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Билгийн тооллын 27, Зургаан цагаан мэнгэтэй, Элдэв тэнгэртэн одтой, шар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр …

  • 26 February

    Улаанбаатарт 14 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2014 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:    Зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 …

  • 25 February

    10 компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

    Ашигт малтмалын тухай хуулийн дагуу заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр цуцалсан байна. № Тусгай зөвшөөр-лийн төрөл, дугаар Анх олгосон огноо Аймаг, хот Сум, дүүрэг Талбайн нэр Аж ахуйн нэгжийн нэр 1 15439Х 2010.01.26 Завхан …