Monthly Archives: February 2014

February, 2014

  • 25 February

    Нас барагсдын facebook-т өөрчлөлт хийхийг хориглолоо

    Facebook сүлжээний удирд­­лагууд нас барагсдын хуудаст иргэдийг өөрч­­­лөлт, засвар хийхийг хо­риг­­­ложээ. Өмнө нь тус ком­па­нийнхан хэн нэгэн хэрэг­­лэгч нь нас барсны да­раа зөвхөн ойр дотныхон бо­лон найз нөхөд нь үзэхэд зо­риулж facebook хуу­даст нь өөрчлөлт хийж, зас­даг бай­сан аж. Харин одоо Face­book сүлжээний удирд­лагууд хэрэглэгчийг нас барсны дараа хуудсыг нь засвар­лахаа больж, хэвээр үлдээ­хээр шийдвэрлэсэн гэнэ. Сүлжээний блогт “Бид тухайн …

  • 25 February

    Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны 2 дугаар сарын 26-ны лхагва гаригт Орхон аймагт  ажиллана. Энэ үеэр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчидтэй санал солилцон, нутгийн удирдлагуудын хамт телевизийн уулзалт, ярилцлагад оролцох юм.  Мөн энэ өдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнханбилэг Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллана. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн өдрүүдэд Өвөрхангай, …

  • 25 February

    Дахин шүүхийн шийдвэр гарч МУИС-д бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ

    MУИС-ийн удирдах зөвлөлөөс тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийж, 15 салбар сургуулийг таван факультет болгон нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн 2013 онд гаргасан.Энэхүү шийдвэрийг хууль бус хэмээн МУИС-ийн багш нар эсэргүүцэн, Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж шүүхээс гомдлыг хянан үзээд МУИС-ийн удирдах зөвлөлийн шийдвэрийг түр түдгэлзүүлэх шийдвэр гараад байсан. Тэгвэл энэ сарын 12-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүгчийн 2014 …

  • 25 February

    Цэрэг зодуураа даалгүй нас барав уу… Эсвэл?

    Монгол улсын иргэн М.Мөнх-Эрдэнэ 2013 онд 18 нас хүрч, өнгөрсөн оны намрын цэрэг татлагаар  алба хаахаар аав ээждээ үнсүүлэн  Налайх дүүрэгт байрлах 014-р ангид хуваарлигдсан байдаг. Бусдын л адил албаа сайн хааж, марш тактикийн тэмцээндээ амжилттай оролцож, анги нэгтгэл, аав ээжийнхээ нэрийг сайнаар гаргаж явсан нэгэн. Явсан гэдгийн учрыг  тодруулбал, эрүүл саруул, сэргэлэн цовоо  М.Мөнх-Эрдэнэ 2013 оны 12-р сарын 12-ны …

  • 25 February

    Үнс болон металлургын хаягдлаар цементгүй бетон геополимер үйлдвэрлэх туршилт явуулна

    Манай улс ӨАБНУ-тай хамтран хаягдал үнс болон металлургын үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан цементгүй бетон геополимер материал үйлдвэрлэх туршилт судалгааны ажил эхлүүлэх гэж байна. Монгол Улсын ШУА-ийн урилгаар ӨАБНУ-ын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн судалгааны зөвлөл (CSIR)-ийн төлөөлөгчид  2012 оны долдугаар сард манайд айлчлах үеэр эрдэс түүхий эд болон цахилгаан станцын хаягдал үнснээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр  хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. …

  • 25 February

    Дэлхийн нэг өдөр /сонирхолтой фото/

    Яг нэг өдөр дэлхийн эргэн тойронд юу болж байдаг талаар сонирхолтой фото хүргэж байна.  2014.02.24 Энэтхэг Мумбай хот- Хулсаар сүлжсэн сагс зарж буй хүүхдүүд /нэг сагс 80 долларын үнэтэй/ Беларус Минск хот- Цэргийн үзүүлэх сургуулилт Өмнөд Солонгос Пёнганг аймаг- агаарын буудлагын талбай Нипал Катманду арал- Маха Шивратри наадамд бэлтгэн нүүрээ будаж буй Садху буюу арлын уугуул иргэн. Украин Киев хот- …

  • 25 February

    Монголын эдийн засгийн чуулганы тов гарлаа

    Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн чуулган ирэх гуравдугаар сарын 24, 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдахаар товоо гаргажээ. Тав дахь удаагаа зохион байгуулагдах тус эдийн засгийн чуулганаар энэ жил ухаалаг төрийн бодлого, бизнесийн орчны шинэчлэл, томоохон бүтээн байгуулалт болон хөгжлийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх юм байна. Мөн Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2040 он хүртэлх Монгол …

  • 25 February

    Гэмтсэн үсийг арчлах энгийн арга

    -Үс унах үед халгайн хандаар шавшдаг. Амны нэг халбага нунтагласан халгайн навчин дээр нэг аяга халуун ус хийж нэг цаг орчим байлгана. Хандыг шүүж, толгойн хуйханд долоо хоногт 1-2 удаа түрхэнэ. -Үс унах, толгойн үс хуурайшсан үед толгойгоо савангүй бүлээн усаар угаасны дараа хуйхандаа тайвшруулах иллэг хийх замаар хоолны давс түрхэнэ. 10-15 минут болсны дараа үсээ угаана. Зургаан удаа давтана. …

  • 25 February

    Хүний эрхийн хуульч М.Ичинноровт эрүү үүсгэжээ

    Найз бүсгүйгээ гурван хоногийн турш зодож хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа Г.Алтанхүүгийн хүсэлтээр тус хэргийн хохирогч, талийгаачийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Хүний эрхийн хуульч М.Ичинноровт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, сэжигтэн Г.Алтанхүүгийн нэр хүндэд халдсан хэрэгт М.Ичинноровыг сэжигтнээр татаж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн байцааж эхэлсэн ажээ.

  • 25 February

    Баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр Хар Ус нуурнаа зохион байгуулагдлаа

    Баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ сарын 22, 23-ны амралтын өдрүүдэд үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар Ус нуурын Төмөрт хэмээх газарт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Бямбацогт, НББСШУ-ын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир,  …

  • 25 February

    Эмч нар нярайн эндэгдлийг нуухын тулд ихрүүдийг бохирын суваг руу хаяжээ

    ОХУ-ын Тамбов хотод цэвэрлэх байгууламжаас хоёр нярайн цогцос олджээ. Энэхүү хэрэгт холбоотой этгээдүүдийг цагдаа нар олж тогтоосон байна. Нярай хүүхдүүд ихэр байсан бөгөөд тэднийг эмнэлгийн хог хаягдлын гялгар уутанд хийгээд хаячихсан байсан гэнэ. Хүүхдүүд нэгдүгээр сарын 15-нд төрсөн байсан ч эмч нар яагаад ч юм энэ талаар нууцалсан байжээ. Хүүхдүүдийн цогцос цэвэрлэх байгууламжийн сувагт сар орчим байсан байна. Урьдчилсан байдлаар …

  • 25 February

    Хүнтэй адил Биеэ үнэлдэг амьтад

    Төлбөртэй секс гэдэг нь ганц хүн төрөлхтөнд ч байдаг сул тал ч биш ажээ. Оцон шувуу: Хүйтэн эрс ширүүн уур амьсгалтай Антарктикт амьтдын зан авир ч бас ихэд эвдэрсэн байдаг бололтой. Аделий төрлийн оцон шувууд дунд биеэ үнэлэх явдал ажиглагдсан байна. Хэдэн ширхэг чулуугаар л асуудал шийдэгддэг ажээ. Адалий оцон шувууд (Pygoscelis adeliae) нь оцон шувууны 17 төрөл дотор жижигтээ …

  • 25 February

    Шүлхийн улмаас хаагдаад байсан Сүхбаатар аймгийн сургуулиуд хичээллэж эхэлжээ

    Сүхбаатар аймгийн таван сумын сургууль шүлхий өвчний улмаас хичээллээгүй байсан. Тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр эдгээр сургуулийн хичээлийг өчигдөр эхлүүлсэн байна. Онгон, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Түвшинширээ суманд сургуулийн 2410, цэцэрлэгийн 726 хүүхэд байгаа бөгөөд шүлхийн голомтод байгаа хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар сумын төв рүү татан авчээ.  Тус аймагт шүлхий гарснаас хойш 21 хоногт 471 сая төгрөг зарцуулагдсан нь аймгийн гамшгаас хамгаалах …