Гэмт хэргийн гаралт хот, хөдөөгүй буурахгүй байна. Зөвхөн нийслэл хотод энэ сарын 22-24-ний хооронд цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 5174-т хүрчээ. Мэдээж, эдгээрийг шалгаж буй. Гэмт хэргийн чанартай 139 үйлдлийг нь цагдаагийнхан шалгаад 112 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ. Энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд бусдын биед гэмтэл учруулсан хэрэг 2, хулгай 38, дээрэм 4, булаалт 3, танхайн сэдэлтэй хэрэг …
Monthly Archives: February 2014
February, 2014
-
25 February
Эмэгтэйчүүдийн баярт зориулан “Цэцэгс” үзэсгэлэнг нээнэ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Blue moon” арт галерейгаас санаачлан энэ сарын 24-нөөс гуравдугаар сарын 10-ны хооронд “Цэцэгс” үзэсгэлэн зохион байгуулахаар болсон байна. Үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээрээ охид, бүсгүйчүүд болон нийт ээжүүддээ мэндчилгээ дэвшүүлэх нь. Тус үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 24-нд буюу өнөөдөр 17.00 цагт болно. Уг үзэсгэлэнгээс уран бүтээлч бүрийн өөрсдийн онцлог, өнгө, аястай усан …
-
25 February
“Харанга”-ын Лхагваагийн тоглолтын тасалбар худалдаанд гарлаа
“Харанга” хамтлагийн дуучин X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Тэрбээр шинэ цомгийн баяраа монголын бүх сайхан ээжүүдэд зориулан ирэх гуравдугаар сарын 5, 6-нд “АСА” циркт “Монгол ээж” нэртэйгээр хийхээр товлоод байгаа билээ. Тэгвэл түүний шинэ тоглолтын тасалбар худалдаанд гарчээ. Тоглолтын тасалбар 40.000 төгрөгний үнэтэй ба www.easyticket.mn сайтаар дамжуулан худалдаж авах боломжтой бөгөөд мессэжтэй лавлах 1199 танд үнэгүй …
-
25 February
Хэлээрээ зурдаг залуу
Орчин үед урлаг их олон төрлөөр хөгжиж байна. Тэгвэл гар хөлөөрөө бус хэлээрээ зурдаг нэгэн уран бүтээлч Энэтхэг улсад байдаг ажээ. Ани К хэмээх энэ эр аль хэдий нь 1000 гаруй зураг зурчихсан байгаа гэнэ. Тэрээр хэлээрээ зураг зурах нь өнгөний сонголтыг маш сайн гаргаж өгдөг. Учир нь өнгө бүр өөр өөр амттай байдаг тул тэдний амт өнгийг нэг зурагт …
-
25 February
Энэ онд 10 мянган залуусыг ажилтай, орлоготой болгонo
Монголын Залуучуудын Холбоо 2013 онд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн гол зохион байгуулагч буюу гүйцэтгэгчээр Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажилласан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн гурван төслийг хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн жил “Сумын залуус” …
-
25 February
Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ 17 хувиар өссөн байна
Нэг хэсэг гадаад валютын гадагшлах урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ханш ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас тодорхой хуулиудыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл он гарсаар нөхцөл байдал харьцангуй сайжирсан байна. Тодруулбал, оны эхнээс хоёрдугаар сарын 18-ныг дуусталх хугацаанд Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ 17 хувиар өсчээ. Харин валютын гадагшлах урсгал дөрвөн хувиар татарсан байна. …
-
25 February
“ЗАЛУУ ХҮН” цуврал лекц энэ сарын 28-аас эхэлнэ
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЗАЛУУ ХҮН” цуврал лекц ирэх баасан гарагт буюу энэ сарын 28-ны өдөр МЗХ-ны нээлттэй танхимд 16:30 минутаас эхлэх гэж байна. Салбар салбартаа манлайлагч болсон залуучуудыг урьж, сонирхолтой сэдвээр нээлттэй ярилцдагаараа онцлог юм. Энэ удаагийн зочноор “Эзэнт гүрний туульс” номын зохиогч Сүхбаатарын Эрдэнэболд оролцох бөгөөд “Зоригдол” сэдвээр лекц унших юм байна. Уг …
-
25 February
Багш нар онлайнаар өөрсдийгөө хөгжүүлнэ
Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Боловсролын салбарын шинэчлэл” төслийн хүрээнд “Багшийн хөгжил” /www.teacher.sur.mn/ портал сайтыг нээлээ. Монголын багш нарт мэдлэг боловсролоо дээшлүүлэх, харилцан туршлага солилцох онлайн орчин бүрдүүлэх, боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, багшийн хөгжлийг дээшүүлэх зорилготой бүтээгдсэн уг портал сайтыг Цахим сургалтын үндэсний төвөөс бүтээж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт түшиглэн үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлж байгаа …
-
25 February
Д.Ганбат: Орон нутгийн иргэд “Урт нэртэй хууль”-ийг байх ёстой гэж үзэж байна
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганбаттай ярилцлаа. –Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөж, хэрэгжүүлэхээр заасан. Хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласны хувьд та энэ хуулийн хэрэгжилтийн байдлыг ажиглаж, хэрэгжилтийн үр дүн эхнээсээ гарч эхэллээ гэж ярьж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө …
-
25 February
Алтны роялтиг багасгах хуулийг баталснаар Монголбанкинд 1.3 тонн алт тушаагдсан байна
УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар алтны роялтиг багасгах хуулийг баталсан. Ингэснээр алт олборлогчид алтаа Монголбанкинд тушаасан тохиолдолд роялтиг 2.5 хувь болгож бууруулах боломж бүрдсэн юм. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монголбанкинд тушаасан алтны хэмжээ ч нэмэгдсэн байна. Он гарсаар эхний хоёр сард Монголбанкинд 1.3 тонн алт тушаагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 651 килограмм буюу хоёр …
-
25 February
Нууц өрөөнүүд
Хэрэв та гэртээ засвар хийхээр шийдсэн бол доорхи зурагнуудаас санаа авч сонирхолтой нууц өрөө гаргаарай!
-
25 February
Хар шоколад хөгширөлтийг удаашруулдаг
Үргэлжид залуу сайхан харагдахыг хүсэхгүй хэн байх вэ? Гэхдээ тэгэхийн тулд та заавал өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн авч, эсвэл байнга эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй болно гэж бодож байна уу? Тэгвэл одоо та бүхэндээ хөгширөлтөө удаашруулах 5 зугаатай аргыг толилуулж байна. 1. Улаан дарс уу Улаан дарсны найрлаганд ресвератрол хэмээх цусны сахарыг багасгадаг, мөн хорт хавдар болон үрэвслийн эсрэг …
-
25 February
ҮАБ-д нийцүүлэн хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ
-Хилийн боомтын тухай хуулийн танилцуулга- Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон холбогдох 6 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 1 тогтоолын төслийг холбогдох Байнгын хороод, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн …
-
25 February
Цөмийн технологиор хавдрыг эсийн түвшинд оношилно
Цөмийн технологийн ачаар Монголдоо хавдрыг эсийн түвшинд оношлох илүү дэвшилтэт технологитой боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Цөмийн энергийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран шинэ технологийг Цөмийн онош зүйн тасагт нэвтрүүлж байна. ОУАЭА-ийн Техник хамтын ажиллагааны төсөлд тус агентлагийн Техникийн хамтын ажиллагаа, Ерөнхий сайдын багцаас санхүүжилтийг хийж, хоёр толгойт …
-
25 February
Өмнөд Солонгос цөмийн төхөөрөмжүүдийг гэмтээх зорилгоор кибер халдлагын төхөөрөмжүүдтэй болно
Өмнөд Солонгос Пхеньяны цөмийн төхөөрөмжүүдийг гэмтээх зорилгоор кибер халдлагын төхөөрөмжүүдтэй болохоор төлөвлөжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, уг төхөөрөмжүүд нь Ираны уран баяжуулах үйлдвэрийн сүлжээнд халдахаар бүтээсэн “Stuxnet” кибер зэвсэгтэй төстэй байх гэнэ. Тус яам энэхүү төлөвлөгөөгөө өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан хэмээн “Yonhap” агентлаг мэдээлжээ. Хойд Солонгос улс 2006 онд цөмийн зэвсгийн амжилттай туршилт хийсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл