Жолооч нар автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулахгүй бол болохгүй нь гэдгийг илэрхийлсэн жишээг хэдхэн минутын өмнө UB palace ийн урд шатаж байгаа автомашин харууллаа. Түүнчлэн автомашиндаа зайлшгүйавч явах ёстой галын хорыг манай жолооч нар машиндаа вач явдаггүй, зөвхөн тээврийн хэрэгслийн үзлэгийн үеэр цагдаад үзүүлээд гэртээ орхидог бололтой. Учир нь дээрх шатаж байгаа машиныг унтраах галын хортой жолооч нар …
Monthly Archives: March 2014
March, 2014
-
22 March
Ховд аймаг: Монгол цэргийн баяр /фото сурвалжлага/
Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн аймгийн төв талбайд ёслолын жагсаал, үзүүлэх сургууль зохион байгууллаа. Энэ үеэр Галдан бошигт, Ард Аюушийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөж, алба ажлаа нэр төртэй гүйцэтгэж байгаа зарим хүмүүс цол нэмлээ. http://www.khovd.gov.mn
-
22 March
Хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулийг нийслэлээс дэмжин ажиллана
Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн Боловсролын газар, төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн холбоодтой хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ажиллагаанд Монголын Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо, нийслэлийн Цэцэрлэгийн удирдах ажилтнуудын холбоо, Монголын Сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо, Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын холбоо зэрэг байгууллагууд оролцсон …
-
22 March
Чингэлтэй дүүрэг: Халамж үйлчилгээ шаардлагатай иргэддээ тэтгэмж олголоо
Чингэлтэй дүүргийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, нэн ядуу иргэдийн өргөдөл хүсэлтийг үндэслэн амьжиргааны түвшин доогуур 108 иргэнд тэтгэмж олголоо. http://www.chingeltei.gov.mn
-
22 March
Сансар судлал сонирхогчид бэсрэг үзэсгэлэн гаргалаа
Монгол хүн сансарт ниссэний 33 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, “Сансар” сан, Монголын марк цуглуулагчдын холбоо хамтран “Сансар судлал”-ын бэсрэг үзэсгэлэн Монгол цэргийн музей дээр өнөөдөр нээлээ. Энэхүү үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа сансар судлалын бүтээлүүд, зарим эд өлгийн зүйлс болон “Сансар” сангийн гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу, Монголын марк цуглуулагчдын холбооны гишүүн, бэлтгэл ахмад Н.Чинбат, Утасны …
-
22 March
Нийслэлд үйл ажиллагаа явуулах түц нь нэг загвартай байна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Улаанбаатар хотод түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хэрэгцээ байгаа боловч стандартыг нарийн тогтоож, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах шаардлагтай байгаа. Тиймээс түргэн үйлчилгээний цэгт тавих шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, түргэн үйлчилгээний цэгээр худалдаалах бараа бүтгээдэхүүн, үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг …
-
22 March
Ховд аймаг: Наурыз баярын хурал өнөөдөр боллоо
Дастархан дүүрэн идээ будаагаа дэлгэж, домбор хөгжмөө уянгалуулан, хээ хуар болсон өргөө гэртээ хотол олноороо нар наашилснийг билэгдэн Наурыз баяраа тэмдэглэдэг казах түмний баярын хурал өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Баярын хуралд олон хүндэт зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Чинбат, ЗДТГ-ын дарга, Наурыз баяр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Б.Батмөнх нар баярын …
-
22 March
Малчны хотонд ихэр ботго төржээ
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багийн малчин У.Магсаржавын хотонд ихэр ботго мэндэлсэн байна. Монголчууд ихэр ботго мэндлэх нь тэр жилийн өнгө сайхан гарч байна хэмээн эртнээс билэгшээсээр ирсэн билээ. Малчдын ярьж буйгаар ботго ихэрлэх нь өнтэй сайхан хаваржихын бэлгэдэл юм байна. Мөн газар дэлхий, байгал эх хайр хишгээ харамгүй хайрлан талын Монголд ботго ихэрлүүлсэн нь сүүлийн 30 жилд ховорхон тохиолдол …
-
22 March
Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Хамтарсан компани байгуулна Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах зорилго бүхий “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хамтарсан компанийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу Эрднэс-Тавантолгой ХК хамтарсан компанийн нийт …
-
22 March
“11 11 төв”-д 828 санал иржээ
Засгийн газрын “11 11 төв”-д 2014 оны 03 дугаар сарын 14-21-нд нийт 828 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтанд сууж байгаа хүмүүсийн тэтгэлэг орохгүй байгаа асуудлаар иргэд хандсан бөгөөд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын санхүүжилт 2013 оны 3-р сарын 18-ны өдрөөс эхлэн сургуулиудад шилжиж эхэлсэн” гэж Хөдөлмөрийн яам хариулжээ. Ажилласан жил, тэтгэврийн даатгалаа нөхөн …
-
22 March
МҮҮН ба УЛС ТӨР
Дэлхийн түүхэнд шашны элдэв гаж урсгал, буруу номлолоор олныг төөрөгдүүлсэн тохиолдол бишгүй. Өнгөрсөн зууны сүүл хагаст л гэхэд АНУ-ын Калифорни мужид Мэнсоний гэр бүл гээч хөдөлгөөнийг байгуулсан Чарльз Мэнсон ад зэтгэрийн хорлол хүртэгсдийг гэсгээхийг дагалдагсдадаа тушааж, долоон хүний аминд хүрсэн бол Ард түмний сүм гээчийг үндэслэсэн Америкийн иргэн Жим Жонс Гайана улсад өөрийн нэрээр Жонстаун хэмээх хот байгуулж, тэнд цугтаа …
-
22 March
Улаанбаатарт 9-11 хэм дулаан
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 …
-
22 March
Хар луу өдөр
Aргын тооллын 3 сарын 22, Санчир гараг. Билгийн тооллын 21, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 00 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа …
-
21 March
Боловсролын яам иргэнээ насан туршид нь “боловсруулахаар” төлөвлөжээ
Улс орны хөгжилд эдийн засгийн материаллаг хүчин зүйлээс ч илүүтэй чухал нэмэртэй салбар бол боловсролын салбар юм. Тийм ч учраас улс орнууд боловсролын салбартаа ихээхэн анхаарлаа хандуулж, шилдэг сайн боловсон хүчин төгсөн гаргаж эх орныхоо бүтээн байгуулалтанд тэдний мэдлэг боловсролыг дайчлахыг хичээдэг. Харин манай улсын засаг төрийн хувьд энэ салбарыг боловсролын сайдад “найнаад” ор тас орхигдуулсан гэж ойлгож болохоор. Нөгөө …
-
21 March
Үхрийн мах кг нь 8480-10040 төгрөгийн үнэтэй байна
МУҮСХ-оос мэдээллэж буйгаар 2014 оны 3-р сарын 19-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 19-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.0 хувь, үхрийн ястай мах 9.1 хувь, үхрийн цул мах 4.4 хувь, адууны мах 1.2 хувь, ямааны мах 3.9 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл