Нийслэлийн Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас өнгөрсөн лхагва гарагт 06.00-08.00 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг Эрчим хүчний гудамжинд том оврын нийтийн тээврийн автобуснуудын жолооч нарыг шалгасан байна. Шалгалтаар “Мяралзаа” ХХК-ийн “Hyundai Aero city” 540 маркийн, 22-96 УНП улсын дугаартай автобусны жолооч 0.55 хувь согтолттой, “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Hyundai Aero city” 540 маркийн 43-79 УНС улсын дугаартай автобусны жолооч 0.30 хувь, …
Monthly Archives: March 2014
March, 2014
-
21 March
Геологийн хайгуулд 10 тэрбум төгрөг зарцуулна
«Монголын геологи хайгуул-2014» чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Чуулганаар геологийн салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэх, төрийн байгууллага бодлогоо танилцуулах, түүнд геологчдын санал бодлыг тусгахаас гадна геологийн ажлуудын үр дүнг танилцуулж байна. Геологчдын зүгээс төрөөс энэ салбарт зарцуулж буй мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх талаар өмнөх жилүүдэд хөнддөг байсан. Энэ дагуу өнгөрсөн жил 7.3 тэрбум төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэсэн бол 2014 онд 10 тэрбум төгрөг …
-
21 March
Брэндан Рожэрс: Бүх анхаарал Кардиффын эсрэг төвлөрсөн
Өнгөрсөн тойрогт заналт өрсөлдөгч Манчэстэр юнайтэдийг бахдалтайгаар буулган авсан Ливэрпүүлийг энэ тойрогт Уэльсийн Кардифф сити хүлээж байгаа билээ. Уг тоглолтын өмнө Улаануудын дасгалжуулагч Брэндан Рожэрс дараахи мэдээллийг хийсэн байна. “Одоо бидний анхаарлын төвд зөвхөн Кардифф л байна. Өөр юуны ч талаар бид бодохгүй байгаа. Олд Траффордоос бид сайхан үр дүнтэй буцсан, сайн тоглолтыг ч үзүүлсэн. Гэхдээ бидний хэн нь ч …
-
21 March
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн МУГЖ боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт зарим иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Тэгвэл дээрх шагнал гардсан хүмүүсийн тухайд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, жүжигчин Ш.Алтанцэцэг, яруу найрагч Ц.Хулан, дуучин Н.Төмөрхуяг нар Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Мөн хөгжмийн зохиолчдын төлөөлөл ч төрийн дээд одон медалиар шагнуулсан байна. Тухайлбал, СУИС-ийн багш, МУСТА, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг мөн МУСГЗ …
-
21 March
“Энэрэл” төвийн нийгмийн ажилтан өрөөгөө цэвэрлэсэнгүй хэмээн хүүхэд зоджээ /видео/
ТВ-9 телевизийн “Mongol comment” нэвтрүүлгээр 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 18 цаг 30 минутад “Энэрэл” төвийн багш Ц.Энхтуяа гэгч нь тус төвийн хүүхдүүдийг зодож байгаа” талаарх мэдээлэл, бичлэг гарсан билээ. Тэгвэл энэхүү асуудлыг Орхон аймгийн прокуророос шуурхай шалгах үүргийг аймгийн Цагдаагийн газарт өгсөн байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Оюут” багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний “Сэлэнгэ” амралтын баазын …
-
21 March
Хотын дарга “Чингис хаан” нисэх буудалд ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ажилтай танилцлаа. Чингис хаан олон улсын нисэх буудал өдөрт дунджаар 5-8 нислэг үйлдэж, 1000 хүртэл зорчигч хүлээн авдаг юм байна. Одоогийн байдлаар зорчигч, ачаа тээш, шалган нэвтрүүлэх орон нутгийн болон олон улсын 3 гарцаар хил хамгаалах хяналт шалгалт хийн, иргэдэд үйлчилж байна. Нийслэлийн Засаг дарга буудлын …
-
21 March
Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн үтрээ томорч, эрчүүдийн эрхтэн огт томроогүй гэнэ
Эр хүний бахархал болох эрхтний хэмжээ урт богино, том, жижиг байх нь тийм чухал бус. Хайртай эмэгтэйн үтрээний хэмжээнд тохирч байх нь л илүүтэй гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Эмэгтэй хүн эрхтний хэмжээнээс таашаал авахаас илүү сексийн техник, чадварлаг арга барилд илүү ач холбогдол өгдөг. Гэр бүлийн хосуудын 84 хувь нь эрхтний хэмжээгээр зохицдог гэж үздэг. Гэвч энэ улам бүр буурч доошилсоор …
-
21 March
Өчигдөр 31 автомашин зөөж шилжүүлжээ
2014 оны гуравдугаар сарын 20-ны өдөр 7 автомашин буулгаж 31 автомашин зөөж шилжүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!
-
21 March
Нийслэл дэх ТҮЦ-үүд бүгд нэг загвартай болно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Улаанбаатар хотод түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хэрэгцээ байгаа боловч стандартыг нарийн тогтоож, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах шаардлагтай байгаа. Тиймээс түргэн үйлчилгээний цэгт тавих шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, түргэн үйлчилгээний цэгээр худалдаалах бараа бүтгээдэхүүн, үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг …
-
21 March
Шүлхийн 500 мянган тун вакциныг битүүмжилжээ
Малын шүлхийд зориулан гаднаас оруулж ирж буй “Цагаан залаа агвет” компанийн нийлүүлэх ёстой 500 мянган тун вакциныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүлээн авахаас татгалзан битүүмжилжээ. Энэхүү вакциныг зориулалтын бус нөхцөлд хадгалснаас үүдэн чанарын хувьд шаардлага хангахааргүй болсон гэнэ. Тус компани хоёрдугаар сарын 21-нд л нэг сая тун вакцин нийлүүлнэ гэж гэрээ хийсэн бөгөөд товлосон хугацаандаа нийлүүлж чадахаа больсон тул хоёрдугаар …
-
21 March
Япон, Франц улс нийлээд ураны ордын 66 хувийг эзэмших хүсэлтэй байна
Цөмийн энергийн газраас өxчигдөр “Цөмийн технологи ба дэлхий ертөнц” сэдэвт семинарыг Төрийн ордонд зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд Цөмийн энергийн газрын удирдлага, газрын дарга нараас гадна Монголд ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй “Арева” группийн охин компани болох “Арева Монгол” компани, Монголын төрийн өмчит “Мон атом” компанийн удирдлагууд оролцож, ураны хайгуул явцын талаарх мэдээллийг өглөө. Ураны нөөцөөрөө Монгол Улс …
-
21 March
УИХ-ын дарга Баян-Өлгий аймагт ажиллана
Улсын Их Хурлын дарга З. Энхболд 2014 оны гуравдугаар сарын 21-24-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Улсын Их Хурлын дарга Баян-Өлгий аймагт ажиллах томилолтоо “Наурыз” баярын хурал болон “Наурыз” баярын нээлтийн ажиллагаанд оролцсоноор эхлэх юм. Үүний дараа аймгийн удирдлагуудтай уулзалт хийж санал, хүсэлтийг нь сонсоно. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга казак айлаар зочилж, Ногооннуур сумын Асгатын мөнгөний ордтой …
-
21 March
Энэтхэгийн эсрэг талд /өнөөгийн бодит байдлыг харуулсан 60 фото/
Аялал жуулчлалын маршрут, Bollywood кино багц бус Энэтхэгийн хотуудын далд өдөр тутмын амьдралыг харуулж байна. Ингээд Дели хотын өнөөгийн байдалтай танилцацгаая! Энэтхэг дэх усны чанар маш бохир байна. Бусад хотуудын адил Дели дэх хамгийн алдартай хогон гол. Олон мянган жирийн Энэтхэгчүүдийн амьдрал зуу гаруй жилийн өмнөхтэйгөө адил байсаар байна. Хар л даа нүүрсэн индүүгээ хэрэглэж байгаа нь. Сурагчдын автобус Нийтийн …
-
21 March
Д.Эрдэнэбаатар: Оюутнууд маань нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарладаггүй
ХААИС-ын Инноваци, бизнес эрхэлсэн дэд захирал Д.Эрдэнэбаатартай ярилцлаа. – Одоо хийгдэж буй боловсролын шинэчлэлийн талаар та ямар бодолтой байна вэ? Цаг үеэ олсон ажил гэж бодож байна. Зарчмын хувьд аливаа бодлого, үйл ажиллагаа цаг үеийнхээ шаардлагад нийцэж шинэчлэгдэж байх ёстой. Судлаач хүний хувьд одоогийн төр засгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогыг дэмждэг. – Дээд боловсролын шинэчлэлийг сургуулийн бүтцийн өөрчлөлтөөс эхэлж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл